2010/02/14

Н.БАГАБАНДИ: "ЧАРМАЙЛТ бол амжилтын эх мєн"



Амжилт ололтын оргил єєд мацан авирахыг бодож мєрєєддєггvй залуу хvн энэ орчлонд
байхгvй байлгvй. Амжилт ололтыг хаа нэгтэйгээс хэн нэгэн ачтан буянтан хишиг болгон хайрладаггvй, тvvнийг эзэн хvн уйгагvй хичээл зvтгэлээрээ бvтээн дархлана. Тийм ч учраас аз жаргалыг тєрvvлэгч ээж нь хичээл зvтгэл мєн гэж хэлдэг байх. Тєрєлхийн авьяас билгээрээ амжилтын оргилд гарсан алдартнууд бий. Авьяас бол тэр болгонд заяагаад байдаггvй бурхны хишиг.


Гэхдээ л махран чармайн хєдєлмєрлєхгvйгээр дан ганц авьяасын хvчээр алдрын тавцанд хvрсэн суу билигтэн нэг ч vгvй. “Суу билиг эхлэлийг тавьж болно. Vйл хэргийг гvйцээхэд тэв¬чээр, хєдєлмєр хэрэгтэй”. Амжилтад аз хєтєлдєг гэж хэл¬дэг, боддог хvмvvс бий. Сугалаагаар гэнэт их мєнгє хожих нь аз мєн. Азыг буй болгон бvтээдэггvй, аз хvнд заяадаг, хааяа хааяахан азын тэнгэртэй аавын хvv, ээжийн охинд таарч тохиодог буян хишиг. “Амжилт гэдэг бол арван хувийн аз, ерэн хувийн хєлс” гэх vг байна. Тэгэхээр амжилтанд хvрэхийн тулд хєлсєє ахиухан дуслуулж хєдєлмєрлєх хэрэгтэй байх нь ээ. Амжилтад хvрсэн хvмvvс цаг бол алт гэдгийг маш сайн мэддэг, цаг хугацааг дээд зэргээр ашиглаж сурсан гайхамшигт дэглэмтэй байцгаасан. Цагийг vр бvтээлтэй ашиглаж сурсны ачаар шороон дээр сууж байсан олон хvн алтан дээр суусан жишээ захаас аван бий. Бусдаас ахиу хурдтай, илvv гавшгай байж тэднээс давсан амжилт олох магадлалтай. “Хурдан шуурхай байх нь аливаа vйл хэргийн амин сvнс нь байдаг”. Бvхнээс нягт нямбай, нарийн чамбай ажилладаг хvнд амжилтын бариа илvv ойрхон байна.

Ус чийггvйгээр євс ургамал ургадаггvйн адил гvйцэтгэх чадваргvй хvн амжилт олно гэж байхгvй. Цаг хугацаа, vйл ажлаараа шалгагдсан гvйцэтгэх чадварын ханш єндєртэй хэн ч гэсэн эрээд олдохгvй эрдэнэ гэдэг шиг эрэлт хэрэгцээтэй. Гvйцэтгэх чадвар сайтай байна гэдэг нь ажилсаг, хєдєлмєрч, бvтээлч, бас дээр нь санаачлагатай байхыг хэлнэ. Аливаа хvн нvдэнд харагдах гэж гvйж харайснаараа бус, нvдэнд харагдахуйц гvйцэтгэж бvтээснээрээ vнэлэгдэнэ. Хvмvvс чамайг хэрхэн vнэлж байна чи илvv ч vгvй, дутуу ч vгvй тийм л vнэлгээтэй. Хvн бvрт єєрийнх нь хийх ёстой ажил, гvйцэтгэх ёстой vvрэг бий. Хийх ажил, гvйцэтгэх vvргээ цаг хугацаанд нь, єєлєх зvйлгvй чамбай, голох юмгvй чанартай хийж, хэлсэн vгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн болох нь гvйцэтгэх чадвар сайтай хvмvvсийн нийтлэг дvр тєрх.

Чємгєє дундартал чармайн ажиллаж, хийж буй ажилдаа чин сэтгэлээ шингээн хєдєлмєрлєж байгаа хvн зорилгоо биелvvлж, зорьсондоо заавал хvрнэ. “Алдар хvнд, амжилт ололт єєд ганц зам хєтєлдєг. Энэ бол хєдєлмєр. Єєр замаар тvvнд хvрэхийг хvссэн хvн хулгайгаар хилийн худалдаа хийгчтэй адил”. Алс газарт хvрэхийн тулд олон уул даваа, ус мєрнийг гатлан, замын ачаалал зvдэргээг амсч мэдрэн очдог бол амжилтад хvрэхийн тулд олон сорилт шалгалт, бэрхшээл саадыг даван туулж, зовлон зvдэргээг шvд зуун гэтлэх хэрэгтэй болно. Саад бэрхшээл хvнийг сєхрvvлж туйлдуулахын тулд замд хєндєлсдєггvй, даван туулахын тулд байдаг юм. Саад бэрхшээлээс зvрхшээн шантрагч амжилт ололтын барианы зурхайд хvрч чадахгvй, замын хугаст эргэж хурган, зvрх алдан зогсож, зорьсондоо хvрэлгvй буцна. Тийм хvмvvсийг амжилтын наран хэзээ ч гийгvvлэхгvй.

Хvмvvс аян замд мордохдоо хаанаас гараад, хаагуур дайрч, хаана хvрэхээ тооцдогийн адил юунд, хэзээ, яаж хvрэхээ урьдчилан тєлєвлєх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл амжилтыг тєлєвлє. Би vvнийг заавал хийж чадна гэсэн эргэлзээ тээнэгэлзээгvй сэтгэл зvйн бэлтгэл, итгэл vнэмшилтэй болж байж алив ажил чинь амжилттай єндєрлєнє. “Итгэл, сэтгэлтэй хvн хамгийн хэцvv ажил дээр ч амжилт гаргадаг, харин хамгийн єчvvхэн эргэлзээнд автах л юм бол єнгєрдєг”. Ажлаа зєв эхлэх хэрэгтэй. Мордохын хазгай болж болохгvй. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай. “Эхлэл нь муу бол тєгсгєл нь тийм” гэсэн vг ч бий.

Эргэж буцсан, шийдэж чадахгvй эргэлзсэн хvмvvс амжилтаас байнга хоцордог. “Урьдчилан єєрийгєє ялагдсанд тооцдог хvн жинхэнэ тэмцэл эхлэхээс ємнє тал хувиар vнэнхvv ялагдсан байдаг”-ийн адил шийдэж чадахгvй эргэлзсэн хvмvvс хvрч болох амжилтынхаа тал хувийг ажлаа эхлээгvй байхдаа аль эрт алдсан байна. “Гол тєлєв vйл хийхээр шийдсэн хvмvvст амжилт ирдэг. Харин юмыг зєвхєн цэгнэн сууж, алгуурладаг хvмvvст амжилт ховор олддог”.

Амжилтад хvрэх зам хэзээ ч шулуун дардан байдаггvй. Азгvйтэл, бvтэлгvйтэл алхам тутам отож, сvvдэр мэт дагана. Бvтэлгvйтлийн хар бараан vvл хуран хуралдаж, дєтлєн ойртож байсан амжилтын нарыг тvр зуур халхлахад цєхєрч цочирдох хэрэггvй. Аадрын дараа нар манддаг жамтай. Нvvрлэн ирсэн бvтэлгvйтэлд бvдэрсэн ч тvvнээс сургамж авч, хашир суун, хєл дээрээ улам хvчтэй босч ирсэн хvн тэрхvv бvтэлгvйтлийн тєгсгєлийг амжилтын эхлэл болгон хувиргаж чадна. Эхний бvтэлгvйтэлдээ зориг мохон шантарвал, дараа дараагийн бvтэлгvйтлээс нуруугаа авсан морь шиг эмзэглэн халирч, бvтэлгvйтлийн ангалд босч ирэхгvйгээр ойчно. Амжилт зоригтныг дагана. Зориг зvрхгvй аймхайчууд эрсдэл хийх чадваргvй. Эрсдэл хийхгvйгээр амжилт олох нь гантай жилийн бороо шиг ховор тохиолдол. Эр зоригтой ухаалаг хєдєлж, эрч хvчтэй хичээн зvтгэж байж амжилтын оргил єєд алхам алхмаар дєхнє. Уйгагvй хулгана уулыг нvхлэнэ гэдэг шиг ямар нэг ажлыг хийж бvтээхээр уйгагvй чармайн ажилласан хvн амжилт олох нь эргэлзээгvй. “Зоригтой хєдєлсєн хvнд гол тєлєв амжилт тохиодог, харин хулчгар зан гаргаж, аливаа уршгаас байнга болгоомжилдог хvнд амжилт ховор олддог”.

Амжилт, залхуурал хоёр гал, ус мэт харш. Гараа хєдєлгєж, тархиа ажиллуулах дургvй залхуучуудаас амжилт ололт анч нохдод хєєгдсєн гєрєєс шиг зугатан зайлна. Ямар ч ажил, vйлдлийг хойш тавин алгуурлах буруу зуршил залхуучуудын бие сэтгэлийг хєдєлгєхгvйгээр баглаж хvлсэн байдаг. Єнєєдєр хийх ажлыг маргааш гэж, одоо хийх зvйлийг дараа гэж хойшлуулах тусам ам тостох амжилт тэр хэмжээгээр алслан холдсоор байна. Залхуурал бол хvнд буг мэт шvглэсэн адгийн гажгуудын эх vvсвэр билээ. Залхуу хvн гавьяат vйл бvтээж, гайхалтай амжилтанд хvрнэ гэж хий хоосон хvлээх, тэвнийн сvвэгчээр тэмээ сvвлэх хоёр ижилхэн vр дvнтэй. Гар хумхин зvгээр суух, дэр дэрлэн хажуулан хэвтэхээс єєрийг хийхгvй залхуу зангаас салахгvй бол хэнд ч хэрэггvй байсаар хатаж vгvй болдог хорт мєєг шиг хувь тавилан гунигтайгаар хvлээх болно.

Амжилт хариуцлагыг дага¬на. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, эрхэлсэн ажилдаа эзэн болдог хариуцлагатай хvн хэ¬¬зээд амжилтын эзэн байх тавилантай. Хариуцлагагvй хvнд хариуцуулсан ажлын хувь заяа, цоорхой хувинд ус хийх хоёр адилдаа адил. Эрхэлсэн ажлынхаа сайн, саар аль ч vр дvнг єєр хэнтэй ч хуваалцахгvй зєвхєн єєрєє хариуцлагыг нь vvрэхээр ажлын зохион байгуулалтыг хангах хэрэгтэй. Хариуцлагыг хагас дутуу vvрvvлсэн газарт сайнаа єєртєє нааж, саарыг бусдад нялзаах буруу сонирхол буглан vvрлэнэ. Хvмvvс ямар нэгэн зvйлд бvрэн хариуцлага vvрснээр илvv vр дvнтэй ажиллаж, авьяас чадвараа нээн дайчилж, улмаар амжилт олдог юм.

Биеийг амьд явуулах зvйл нь хоол унд бол сэтгэлийг амьд явуулах зvйл нь найдвар. Амжилт олно гэсэн найдварын галаа ямар ч нєхцєлд унтрааж болохгvй, найдварын гал vргэлж асаастай байх учиртай. Модны vндэс ялзарвал мєчир нь хатдаг шиг найдварын гал унтарвал амжилтын бvх мєчир тэр дороо хатаж, хумхийн тоос болон хийснэ. “Цєхєрч ч бай, эргэлзэж ч бай, инээж ч бай, ямагт найдаж байх хэрэгтэй”.

Саад бэрхшээлгvй, цэцэг бvрхсэн замаар шулуухан хурдалсаар амжилтын оргилд vсрэн дvvлэн хvрнэ гэж хєнгєн гоомой бодож тооцон, хий хоосон мєрєєдєж, єєрийгєє хуурах хэрэггvй. Амжилтад хvрэх бэрхшээл зvдэргээнт аян чиний сэтгэлийн хат, биеийн тэвчээрийг алхам тутам шалгах болно. Хэн vл шантарна, тэр зайлшгvй хvрнэ. Уул vзээгvй хормой шууж, ус vзээгvй гутал тайлагч тэвчээр муутай хvн амжилтын оргилд хvрэлгvй бэл хормойгоос нь буцдаг. Бэрхшээлийн ємнє сєгдєн сєхрєхгvй, тэвчээр заан даван туулж байж бахдам амжилтад хvрч єнгє алаглаж, баяр бялхсан мєчтэй учирна. “Амжилтыг амьдралдаа хvний хvрсэн байр сууриар тєдийгvй, амжилт олохын тулд тvvний даван туулсан саад тотгороор хэмжих хэрэгтэй”. Чармайн зvтгээд амжилт олж чадаагvй ч чадах бvхнээ хийсэн хvнийг зvй ёсоор vнэлэн хvндэтгэ. Хvн єєрийнхєє илvv мэддэг, илvv чаддаг, хичээн зvтгэж хvчлэн чармайсан тэр л салбартаа амжилтад хvрнэ. Сvр дуулиант, сvрдэм нvргээнт амжилтын оройд цойлон гарлаа ч амжилтаараа битгий сайрх, алдар хvндэд бvv мансуур, даруухан даруулгатай байцгаа!

Цааш нь унших...

Єдрийн явдлаа шєнєдєє бод

Манай экс ерөнхийлөгчийн илтгэлүүдийг орууллаа. Хаана хэзээ уншиж байсныг нь мэдэхгүй. Гэхдээ залуучууддаа зориулсан сургамжтай сайхан илтгэл байна.Уншаад нэгийг тунгаана биздээ!
Н.БАГАБАНДИ "Єдрийн явдлаа шєнєдєє бод "
Єглєє болж нар мандан таны амьдралын нэгэн шинэ єдєр эхэллээ. Энэ єдєр
тайван чєлєєтэй, сэтгэлийн тэнхээтэй байвал таны vйлс бvтэмжтэй байх болно. Орой нойрсохынхоо ємнє єдрийн амьдралаа зурвасхан ч болов эргэж дурсаарай”. Энэ бол миний дотно нєхєр Шагдарын Отгонбилэгийн хэлсэн vг. Тэр хэлсэн, ярьснаа хийж хэрэгжvvлдэг, ам ажил нь зєрдєггvй, за гэвэл ёогvй, дайчин шуурхай, жинхэнэ эр хvн байсан юм.


Залуус та нар єдрийн явдлаа шєнє бодож, алдаагаа дэнсэлж, оноогоо бататгаж сурвал миний анд нєхрийн нэгэн адил бахархам бvтээлч амьдралыг бахдам амжилттай туулах нь гарцаагvй. Хvнд тоотой нас, тєєтэй бие заяадаг гэдэг. Нэгэн насны амьдрал гэдэг нь єдєр бvрийн амьдралын нийлбэр юм. Тиймээс єдєр бvрийг vр бvтээлтэй єнгєрєєхийг эрмэлзэх нь хvvхэд, залуус та бvхний амьдралдаа хэвшvvлэх сайн дадал хэвшил байх учиртай.

“Vvрийн гэгээ бvрийг чи амьдралдаа эхлэл мэт, vдэш нар шингэх бvрийг амьдралынхаа тєгсгєл мэт харж бай. Эдгээр богинохон амьдрал бvхэн чинь ямар нэгэн сайн vйлс, єєрийгєє дийлсэн ялалт, шинээр олж авсан мэдлэгээр онцгойлон тэмдэглэгдсэн байвал зохино” гэж нэрт нийтлэлч бичсэн байна. Хvний хvсэл мєрєєдєлд хязгаар vгvй. Онцгой, аугаа зvйл бvтээхсэн гэдэг хvсэл мєрєєдєл бодож сэтгэдэг хvн бvрийн ухаан бодолд эргэлдэх нь зvйн хэрэг. Харамсалтай нь ийм хувь тавилан маш цєєхєн хvнд тохиож, магнайг тэнийлгэн баярлуулдаг. “Би ямар нэгэн онцгой аугаа зvйл бvтээе гэж ер хvсдэггvй. Зvгээр л амьдарч, мєрєєдєж, найдаж юм бvхэнд амжиж явахыг хvсдэг. Амьдрал богинохон. Тvvнийг сайхан єнгєрєєх хэрэгтэй” гэж Оросын аугаа их зохиолч А.П.Чехов хэлжээ. Амьдралаа сайхан єнгєрєєхийг хvсдэггvй хvн энэ орчлонд vгvй. А.П.Чеховын зохиол бvтээлийг хэзээ ч уншиж байгаагvй миний танил нэг залуу саяхан “Би язарч таргалтлаа баяжмааргvй, ягтаа тултлаа ядуурмааргvй байна. Зvгээр л зайлшгvй хэрэгцээт зvйлээ шаардлагатай цагтаа зовлонгvй худалдаад авчих бэл чадалтай, жирийн нэг сайхан амьдралтай байвал болох нь тэр. Тийм жирийн сайхан амьдралын тєлєє чадах бvхнээ хийж, мэрийн хичээн зvтгэнэ” гэж чин сэтгэлээсээ ярьсан яриаг ихэд тоон, ихээхэн олзуурхан сонссон билээ.

Єдрийн явдлаа шєнєдєє бодохдоо хэнтэй юу ярьснаа эрэгцvvлэн санаж байвал vгний алдаандаа дахин дахин бvдрээд байхгvй болоход чинь тустай. “Хvн бага ярилаа гээд гэмших нь ховор, харин ч дэндvv олон vг хэлчихлээ гэж харамсах нь олонтаа. Энэ бол бvхний мэдэх хуучны vнэн ч хvмvvс vvнийг дандаа мартдаг”. “Ямар vг хэлнэ, хариуд нь тийм л vг сонсох болно” гэдгийг ухаарч, vс босч, зvрх шимшрэм vг хэлж бусдыг гомдоох огт хэрэггvй. “Байндаа туссан сум шиг оночит vг – сэцэнийх , банзаа ч онодоггvй сум шиг олиг vг – тэнэгийнх” гэж хэлсэн нэрт зохиолчийн сургаалаас санаа авч, тэр єдрєє бусдаас сонссон оночит vг, олиг vгийг ялган салгаж, сэцэний хэлсэн ончтой тустай бvхнийг ой ухаандаа тогтоож авбал дуулсныг хураавал эрдэм болон ач тусаа багц багцаар єгнє. Сонсох бvрт чамд баяр баясгалан тєрдєг хvнийхээ ухаант vгийг шунан шимтэн сонсохдоо цаг заваа хайрлах хэрэггvй, харин хэлэх нь хэрvvл мэт, хилэгнэх нь галзуу мэт хvний vгийг сонсох цаг зав гаргах хэрэггvй. Эрдэмт мэргэдийн айлдсан нэг vдшийн сургаал эргvv миний арван жил уншсан номноос давна гэх vг бий.

Єдєр юу хийж, юу бvтээв гэдгээ vдэш нь эргэн бодож сурвал, єнєєдєр хийж дуусгаагvйгээ маргааш гvйцээхэд, єнєєдєр хийгээгvйгээ маргааш хийхэд, цаашлаад бvр давсан ихийг хийж бvтээхэд тус болно. Энэ єдєр хийсэн єєрт хэрэгтэй, єргєн олонд тустай сайн vйлс бvхэндээ санаа амар, сэтгэл хангалуун бай. Эндээс илvv ихийг бvтээх эрч хvчийг олно. Хийсэн бvтээлгvй, хий холхин шал дэмий єнгєрєєсєн єдрийнхєє хойноос харамс. Дараа бvр илvv харамсахгvй байхын чинь дархлаа болж єгнє. “Хvн хийж бvтээхийн тулд тєрсєн. Юм хийхгvй байх, амьд явахгvй байх хоёр нь хvний хувьд нэг л зvйл юм”. Нэгэн єдрийн эндэгдэл мянган єдрийн харуусал дагуулдаг тул бусдад таагvй сэтгэгдэл тєрvvлэхvйц буруу зєрvv vйлдэл vйлдэж, алдаж эндсэн бол сэтгэлийн гvндээ буруугаа хvлээн гэмшиж, нvглээ наманчилан цайруул. Гэхдээ бvх хvнд таалагдах гэж хий хоосон, хиймэл зохиомол дvр эсгэх хэрэггvй. “Хамгийн инээдтэй хvсэл бол хvн бvхэнд таалагдах хvсэл”. Хэн ч гэсэн єєрийн сул талыг мэддэг, мэдэрдэг байх шаардлагатай. Єндєг шиг єєгvй, сул талгvй арван хуруу тэгш хvнийг энэ хорвоогоос эрээд олохгvй. Бардам ихэрхvv зандаа баригдаж хvлэгдсэн хvн сул талаа мэдэрдэггvй, мэдэхийг ч хvсдэггvй. Тvvнээсээ болж алд дэлэм алддаг. Сул талаа мэддэг хvн тvvнээсээ болж том алдахаас аврагдана. “Єнгєрсєн vеэ хэдийчинээ бvрэн дvvрэн ухамсарлана, орчин цагаа бид тєдийчинээ тодорхой ойлгож чадна. Нэгэнт vеэ єнгєрєєсєн зvйлсийн утга учирт гvнзгий нэвтэрснээр хожим ирээдvйн утга учрыг нээн олно. Эргэж харж байж л бид урагшаа алхана”.

Єдрийн явдлаа шєнєдєє бодохын зэрэгцээ маргаашийн явдлаа єнєєдєр, ирээдvйн хэргээ одоо бод. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгvй ч єєдрєг сэтгэлээр vйл хэргээ бодож тєлєвлє. Урьдчилан тєлєвлєнє гэдэг амжилтын эх vндэс. Бодож тєлєвлєсєн ажил нурж бvтэлгvйтлээ ч сэтгэлээр хэзээ ч битгий уна. “Бvх юм нэгэнт єнгєрсєн хойно ч гэсэн ирээдvй ямагт vлддэг”. Хийх гэж байгаа ажил vйлс чинь хэчнээн хvнд бэрхээр тєсєєлєгдлєє ч зvрх сэтгэлдээ асч байгаа итгэл найдварын гал руу ус цацаж болохгvй, харин ч улам хvчтэй асаан дvрэлзvvлэх хэрэгтэй. “Бидэнд байдаг хамгийн нийтлэг зvйл юу вэ? Найдвар. Юу ч байхгvй хvнд ч гэсэн найдвар байдаг”. Бэрхийг давж, бэлээс оргилд хvрэх найдвараа vргэлж тордож хадгал. Муу юманд ч сайны эд эс хадгалаастай бий. Учрах бэрхшээл мэдээж хэрэг урам тэтгэх сайн зvйл биш. Гэхдээ “бэрхшээл уг бэрхшээлийг туулж гарах чадварыг тєрvvлдэг”. Тэрхvv чадвар нь дараа дараачийн бэрхшээлийг даван туулахад тулах тулгуур, гишгэх шат, зvтгэх хvч болж єгнє. Бэрхшээл зовлонгийн ємнє хэзээ ч євдєг бvv сєхєр. Харин ч єєдєєс нь хэд дахин эрс зоримог угтаж сєрєн тэмцэж байж ялж дийлж гарна. “Зовлон хулчгар хvнтэй л ижил, айж ширвээдсэн хvмvvсийн араас тэр салахгvй мєрдєж, єєдєєс нь зоригтой алхсан хvнээс vтэр зугтдаг”. “Муу зуршлыг маргааш биш, єнєєдєр хазаарлахад амархан” байдгийн адил тулаад ирсэн шийдэх ёстой асуудлыг маргааш биш нэн даруй шийдэж сурвал маш ихийг хожих болно. Ялихгvй жижиг асуудлуудыг ч дор дор нь шийдэж байхгvй бол яршиг тvвэгтэй том асуудал болон хувирна. Эгзэгтэй асуудлыг буруу шийдвэл эцэст нь бvх ажил нурна.

Угтах єдрvvдийн тухай урьдчилан тєсєєлєхдєє єєрт хэрэг болох бvх зvйлсийн тухай чихэлдvvлэн давхцуулан бодох хэрэггvй. Харин тvvнгvйгээр байж чадахгvй тийм зvйлсийн тухай эхлээд бод. Яагаад гэвэл хэрэг болох зvйлс учир тоймгvй их. Хvссэн бvхнээ нэгэн далайлтаар шийдэж чадахгvй болохоор зайлшгvй хэрэгцээт зvйлээ эхний ээлжинд бий болгох зорилгоо тодорхойл. “Хэрэв зорилго vгvй бол чи юу ч хийхгvй. Хэрэв зорилго чинь олигтой биш бол, аугаа ихийг бvтээхгvй”. Багаас ихэд хvрдэг, намаас єндєрт ахидаг нь vнэн боловч байнга жижиг зvйлээр оролдож, томд тэмvvлэх мєрєєдлєє хаяж хэрхэвч болохгvй. “Бага зvйлд хэтэрхий автсан хvн их зvйл бvтээх чадваргvй болчихдог юм”. Тэгээд ч єчvvхэн бага хэргийг бvтээчихэж чадахгvй хvнд vлэмж томыг бvтээх боломж заяахгvй. Холын ирээдvйг ойртуулж, хожмын хэргийг дєтлvvлэхийн тулд аль болох ихээр, аль болох хvчтэй мєрєєдєх хэрэгтэй. “Зоримог мєрєєдлєєс єєр юу ч ирээдvйг бvтээхэд тусалж чадахгvй”. Гэгээн цагаан мєрєєдєл нь гэрэлт ирээдvй єєд замнах сэдэл тэмvvллийг эрчилж єгнє. Хvрэхийг зорьсон хvсэл мєрєєдєлгvй хvн хєєргєх далавч нь гэмтсэн шувуу мэт. “Хэрэв юунд хvрэхийг хvсч байгаа нь тодорхой бус бол ямар ч vйл хэргийг сайн гvйцэтгэж чадахгvй”. Тийм болохоор хаана хvрэх, юунд зорихоо багцаагаар ч болов бодож тооцож байж амьдралын хєлгvй далайд сэлvvргvй завьтай орохоос хамгаалагдана. “Амьдрал бол ариун нандин ч биш, бузар муухай ч биш, сайн муугийн хольц. Чи алин руу нь хэлбийлгэн хувиргахаас л бvх зvйл шалтгаална”. Єдрийн явдлаа шєнєдєє бодон тунгааж, маргаашийн явдлаа єнєєдєр бодон эрэгцvvлж хэвшвэл амьдралаа сайн тал руу нь хэлбийлгэхэд vлэмж их тус нэмэр болно гэдгийг санаарай.

Цааш нь унших...

2010/02/12

Монгол Улсыг эзлэх Хятадын бодлого

Цааш нь унших...

2010/02/08

Польш, Вьетнам, Казакстан, Унгарт суралцах хүсэлтэй хүмүүсийг бүртгэнэ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр ба соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Бүгд найрамдах Польш улс /БНПУ/, Бүгд найрамдах социалист Вьетнам улс /БНСВУ/, Бүгд найрамдах Казакстан /БНКазУ/, Бүгд найрамдах Унгар улс /БНУУ/-д суралцах оюутан, магистрантуудыг сонгон шалгаруулах шалгалт энэ сарын 23-ны өдрөөс эхэлнэ. БНПУ-д барилга, инженер, уул уурхайн мэргэжлээр тус бүр гурав, эрчим хүч , эдийн засгийн мэргэжлээр тус бүр хоёр, мэдээллийн технологи , боловсрол судлалын мэргэжлээр тус бүр нэг, нийт 15 оюутан суралцуулах юм байна.

БНСВУ-д 12 оюутан сургана. Үүнд эдийн засаг, инженер, хүнсний технологи, мэдээллийн технологи , олон улсын харилцаа, хөдөө аж ахуй , эм зүй , аялал жуулчллын мэргэжлээр суралцуулахаар болжээ. БНКазУ-д дөрөв, -БНУУ-д хоёр оюутан суралцуулахын дээр урьд нь БНУУ-д бакалавр эсвэл магистрийн боловсрол эзэмшсэн хүмүүст мэргэжил дээшлүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог ажээ. Мэргэжил дээшлүүлэгч нь биотехнологи, малын эмч, согог зүйн мэргэжилтэй байхаар гэрээнд заасан юм байна. Түүнчлэн Унгар улсад биотехнологи, малын эмчийн мэргэжлээр магистрантурт, биотехнологийн чиглэлээр докторантурт сонгон шалгаруулж суралцуулах юм байна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр зургаа хүртэл, дээд сургууль, коллеж гурав хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, бүртгэн, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.


Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавр зэрэгтэй, сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй, 35 хүртэлх насны, харин мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр зэрэгтэй, докторантурт суралцах хүмүүс нь магистрийн зэрэгтэй 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. БНУУ-д мэргэжил дээшлүүлэх, магистрантур болон докторантуртын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд очиж бүртгүүлэх учиртай юм. Шалгаруулалтыг англи хэл, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр чиглэлээр явагдах бөгөөд шалгалтад иргэний үнэмлэхгүй хүмүүсийг оруулахгүй гэдгийг БСШУЯ-наас анхаарууллаа.

www.news.mn

Цааш нь унших...

2010/02/07

Монголын хамгийн хамгийн

Хамгийн гvн нуур: Хєвсгєл
Хамгийн єндєр хvрхрээ: Хєвсгєл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн єндрєєс буудаг Арсайн хvрхрээ юм.
Хамгийн их уст хvрхрээ: Євєрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. 22 метрийн єндрєєс буудаг.


Хамгийн том мєсєн гол: Потанины мєсєн гол. Уг мєсєн голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н.Потанины нэрээр нэрлэсэн. Энэ мєсєн гол нь Таван Богд ууланд байдаг ба 20 км урт, 5 метр єргєнтэй. Мєн vvнээс гадна Цаст Хайрхан, Цамбагарав, Мєнх Хайрхан, Сутай, Цэнгэл Хайрхан, Хархираа, Их Бага Богд (Алтайн уулархаг нутагт), Хангайн нуруунд Отгон тэнгэр, Суврага Хайрхан, Хєвсгєл аймагт Мєнх сарьдаг, Хан тайга, Улаан тайга, Хэнтийд Асралт хайрхан, Хэнтий Хан зэрэг мєнх цаст уулс бий. Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нєєц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мєч, элэг цєс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг євчинд тустай.
Хамгийн єндєр мод: Жодоо
Хамгийн их газар нутагтай аймаг: Ємнєгєвь -Бельги нутгаас 5 дахин том. Голландаас 4 дахин, Дани, Австри зэрэг улстай тэнцvv байна.
Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сvндэс, тєлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний єндєр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хєвсгєл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Єндєр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр ясжиж гvйцдэг. Євєл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цєєнх тохиолдолд ганц хєтєл тєрvvлдэг. Ороо нь 9 сард ордог.
Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2 юм. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг.
Хамгийн ховор загас: Хилэм
Хамгийн том загас: Тул
Хамгийн том шувуу: Тас
Хамгийн єндєрт нисдэг шувуу: Ёл-7500 метрийн єндєрт нисдэг.
Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.


www.tulhuur.com
Цааш нь унших...

2010/02/06

Манай улсын тэргүүн баячууд

Хоёр сая долоон зуу гаруй (2009 оны байдлаар 2 736 800 хүн амтай) Монголчуудын хамгийн баян хvн нь хэн бэ гэсэн асуултын хариуг хvн бvхэн мэдэхийг хvсдэг. Тэгвэл энэхvv асуултын хариу гарчээ.

1. Монголын толгой баянчуудыг 200 сая ам.доллараар хэмжигдэх хєрєнгєєр УИХ-ын гишvvн, БХЯ сайд Лу.Болд тэргvvлсэн байна. Тэрбээр Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бvлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн єндєр, хамгийн vнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мєн Лу.Болдынх...


Яаж баяжсан тvvхээс
Лу.Болд оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон гэдэг. Ардчилсан хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байхдаа М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бєгєєд компьютерийн наймаанаас нэлээдгvй ашиг олж тvvгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар єссєн бєгєєд одоо Монгол Улсын хэмжээнд эхнээсээ хоёрт ордог банк. Бас Бодь групп нь хамгийн том саалийн vнээ гэсэн vг. Бодь групп нь нэг хэсэгтээ мєнгє угаасан, Монголд цємийн хаягдал булах гээд.
Нэг vе Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн олон хэргvvдэд орооцолдож ихээхэн хэл амтай байлаа. Гэвч эл хэл ам аажмаар намжсан юм. Голомт банк нь 2004 онд Монголын шилдэг банкаар шалгарч байсан. Мєн хамгийн сайн менежменттэй банк бєгєєд нийт актив нь 200 тэрбум тєгрєгт дєхєж яваа. Удахгvй Монголдоо толгой цохих банк болох магадлалтай гэсэн.

2.УИХ-ын гишvvн асан Д.Туяа



УИХ-ын гишvvн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишvvн асан Д.Туяа 100 гаруй сая ам.долларын хєрєнгєтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо тєдийгvй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилти
йн эгзэгтэй vед “Эрдэнэт” vйлдвэрийг удирдаж, хєл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нєхєрлєж явсан домогт ноёнтныг монголчууд vгvйлж, эмгэнэн дурссаар байдаг.
Нєхрийнхєє ажил албыг залгамжилж vлдсэн хатагтай Д.Туяа хvvгийн хамт тєрийн албанд зvтгэж яваа ч, бизнесээ єргєжvvлж, хотын тєвд гоёмсог байр сvндэрлvvлж, “Капитрон” хэмээх євєрмєц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа юм. Хууль тогтоох байгууллагад ажилладаг тєрийн тvшээ эрхэм хатагтай бизнес, аж ахуйн vйл ажиллагаа удирдаж явуулдаг аж. Харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа “нvдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хєрєнгєєрєє аман хvзvvддэг УИХ-ын гишvvн Д.Туяа хотын тєвд долоон єрєє байранд амьдардаг байна.

Тvvний нєхрийн талаар хvн бvхэн мэдэж байгаа. Туяа гишvvн нєхрєєсєє 20,0 сая ам.долларын хєрєнгє євлєж аваад гадаадын банкинд байршуулсан хэмээн ярьдаг. Ш.Отгонбилэг агсан Эрдэнэт vйлдвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн vнэн дээр тоглож улсын хєрєнгє дундаас нь гайгvй ашиг олсон юм. Одоо хvртэл Отгонбилэг захирлын vvсгэсэн энэхvv бизнесийг нэгэн эрхэм атган суугаа гэнэ.
3.Ж.Оджаргал

Монголын арван баяны эхний гуравт “MCS” группын ерєнхийлєгч Ж.Оджаргал бичигдсэн байна. Тэрбээр 50 гаруй тэрбумаар тооцогдох хєрєнгєтэй гэж яригддаг байна, “MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхсоор байгаа юм. Тус группээс “Анун”, “Анунгоо” тєв єргєн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж явуулдаг. Залуу бизнесмен “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг аж. “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хvч, дэд бvтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд болох “Coca cola” ундааг vйлдвэрлэх эрхийг дєрвєн сая доллараар худалдан авснаар монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хvvдийн хамт амьдардаг ажээ.
4.

“НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй, 4-рт бичигддэг аж. “НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТЄХ-нд шууд єгєв. Мєн “Капитрон” банкинд ихээхэн хєрєнгє оруулсан нэгэн.
5.

“Буян”-гийн Жаргалсайхан орж байна. Тvvний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнvvдээс хамгийн нээлттэй, илэн далангvй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггvй нь гайхмаар. Тэрээр хотын тєвийн хоёр єрєє байранд, гэргий гурван хvvхдийн хамт “зутруухан” амьдардаг. Саяхан хоёр тэрбум тєгрєгєєр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын vнэтэй хєгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг “Мираж” продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая тєгрєгийн ашиг олсон гэнэ.

Яаж баяжсан тvvхээс
Энэхvv нєхєр анх багаасаа бизнес хийсэн хvн. Тvvнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь орост улаан хамба хилэн єндєр v
нэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд vнээр єєр єнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэсэн. Бас хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хvн бєгєєд хуучин нийгмийн vеийн хамгийн том хувийн ємчтєн байсан байгаа юм.
6.

“Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хєрєнгєєр 6-рт бичигддэг. Улсын тєсєвт жил бvр 3-4 тэрбум тєгрєгийн татвар тєлдєг. Энэ эр 15-р хороололд “Эрэл”-ийн ажилчдынхаа байрны 4 єрєє сууцанд амьдардаг.

Яаж баяжсан тvvхээс

Энэ хvн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нєхдийн хамт єєрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн vед Сайд нарын зєвлєлийн гишvvн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган тєгрєгийн зээл авсан бєгєєд эн
э нь тус хоршооны цаашаа єсч хєгжих гол эх vндэс нь болсон. Алтны маш их нєєцтэй уурхайнуудын хvчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сvvлийн жилvvдэд бизнес нь хумигдаж байгаа. Учир нь бас л нєгєє улс тєр, хэрэгтэй хэрэггvй баахан хєрєнгє оруулалтууд. Гадаадын банкинд их хэмжээний єртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захиралын нєєц болох халаасанд нь буй ашиглаагvй томоохон алтны ордоо ашиглаад ирэхээр удахгуй буцаад сэргэнэ гэж байгаа.
7.

“Монгол газар”-ын Мянганбаяр. Есєн эрдэнийн дээд алтаар “занималддаг” энэ эрхэм худалч хvнд Монголын бvх аймагт алтны vндсэн ба шороон ордтой. “Монгол газар” алтны эрэл хайгуул, нєєц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сvvлийн vеийн тоног тєхєєрємжєєр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, vзмэрч ажиллуулж алтны ордыг илрvvлэхийг оролддог. “Цэцэг” зочид буудал, худалдаа vйлчилгээний “Цэцэг” тєвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй гэгддэг.
8.

“Алтай трейдинг” компанийг vvсгэн байгуулагч, УИХ-ын гишvvн, Ерөнхий сайд С.Батболд 8-рт бичигдэж байна. Чингис зочид буудал, “Скай” худалдааны тєв, “алтай кашемир”, “Скайтель” компанид хєрєнгє оруулсан. Мєн “Бороо гоулд” алтны уурхайд чамгvй хєрєнгє оруулсан гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 єрєє байранд эхнэр, таван хvvхэдтэйгээ амьдардаг.
9.

28 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй “Оюуны ундраа” группын ерєнхийлєгч С.Отгонбаяр. Тус компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг тvvний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа vйлчилгээний томоохон тєвvvд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй УИХ-ын эрхэм гишvvн Сансар хороололд 4 єрєє байранд тун даруухан амьдардаг.
10.

“Женко” групын ерєнхийлєгч, УИХ гишүүн, ЗТБХБЯ сайд Х.Баттулгa. Ноён Баттулга 22 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй гэдэг. Баянгол зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг vндэсний томоохон vйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгvvрийн сvлжээ ноён Баттулгын ємч. Саяхан УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишvvнийх 11-р хороололд найман єрєє байранд эхнэр, дєрвєн хvvхдийн хамт амьдардаг.

Яаж баяжсан тvvхээс
Мєн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бєгєєд гадаадад тэмцээнд явахдаа хvртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Тvvнд мєнгєний амтыг мэдрvvлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зєєж борлуулсан, мєн Гvржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулсан зэрэг нь юм. Бас Монголд анхны саятан сугалааг гаргаж тоймгvй их мєнгийг бидний аав ээжийн халааснаас суйлсан нэгэн. Тэгээд сити таксиг хvртэл тэр анх монголд байгуулж байсан. Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК , Худалдаа Хєгжлийн Банк, Хаан хvнс, C1 телевиз зэрэг монголын vндэсний томоохон компаниуд тvvнийх бєгєєд тvvнд хийж vзээгуй бизнес Монголд хуруу дарам цєєн. АПУ-гийн 49%, Улаанбаатар Спирт ХХК, Сити Шоп ХХК зэрэг хvртэл тvvнийх. Баттулгын мэдэлд байдаг нэгэн томоохон эмийн vйлдвэр нь тvvний бусад бизнесээ дэмжих саалийн vнээ болж єгдєг гэж сонссон юм байна.

Цааш нь унших...

Тереза эхийн vнэт vгсээс



Єнгєрсєн зууны агуу хvмvvсийн нэг нь "Тереза эх" хэмээх нэрээр алдаршсан, ядарч зовж яваа хvмvvст хайр энэрлээ хvртээгч буяны vйлстэн маргах аргагvй мєн. Тереза эх 191О оны 8-р сарын 27-нд Косовад Aлбани гаралтай чинээлэг цыганы гэр бvлд тєржээ. Тvvнийг жинхэнэ нэрийг Агнес Гонжа Бояжиу гэдэг байсан бєгєєд Энэтхэгийн сургуульд хариуцлагатай ажилласнаар Эгч Тереза нэртэй болсон байна. Тэрээр Калкуттын дунд сургуульд геологийн хичээл зааж, 1937 онд гэлэнмаа болох шийдвэр гаргажээ. Тереза эх амьдралынхаа туршид 1 сая хvнд бvх хайр энэрлээ зориулсан байна. Тэр хэлэхдээ ”бид хэзээ ч ашиг хонжоо олохын тєлєє биш бага ч хамаагvй хайрыг бусдад єгєхийг хvсцгээх хэрэгтэй юм” гэжээ. Тереза эх Калькуттэд 1997 оны есдvгээр сарын 5-нд ертєнцийн мєнх бусыг vзvvлжээ. За ингээд та бvхэн дээ энэ энэрэнгvй эмэгтэй ухаант vгсээс цєєн хэдийг нь хvргэе.

***
Амьдрал бол боломж аз завшаан, vvнээс ашиг хонжоо хvрт.
***
Амьдрал бол гоо vзэсгэлэн, гайхан бишэр vvнийг.
***
Амьдрал бол зvvд мєрєєдєл, ухамсарлан ойлго vvнийг.
***
Амьдрал бол сорилт, даван туул vvнийг.
***
Амьдрал бол vvрэг хариуцлага, гvйцэтгэн биелvvл vvнийг.
***
Амьдрал бол тоглоом, тогло vvнийг.
***
Амьдрал бол амлалт, vvндээ хvр.
***
Амьдрал бол уй гашуу, ялан дийл vvнийг.
***
Амьдрал бол дуу хєгжим, дуул vvнийг.
***
Амьдрал бол тэмцэл, хvлцэн тэсвэрлэ vvнийг.
***
Амьдрал бол эмгэнэлт жvжиг, нvvрэлдэн тулгар vvнтэй.
***
Амьдрал бол аз туршилт, зориглон хий vvнийг.
***
Амьдрал бол аз жаргал, бvтээ vvнийг.
***
Амьдрал бол эрхэм нандин, vvнийг бvv сvйтгэн нураа.
***
Амьдрал бол амьдрал, vvний тєлєє тэмцэ.
***



Цааш нь унших...