2010/01/29

Apple iPad just ...






Zuragan deer darj tomruulj uzne.

Mongo ni baidag bol iluu mungu tuluud ch hamaagui ehnii hereglegch ni boloh yumsan...

Цааш нь унших...

2010/01/12

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын хийх айлчлал хойшоллоо



Полшийн ерөнхийлөгч Л.Качинскийн бие удаан хугацаагаар өвдсөн мөн МУ-ын ерөнхийлөгч сонгогдоод удаагүй, өнгөрсөн жил Полшийн ерөнхийлөгч Монголд дээд хэмжээний айлчлал хийсэн, хамтарсан шийдвэр гаргахад тохиролцох ямар нэгэн зүйл үгүй гэх мэт олон шалтгаанаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын хийх айлчлал хойшоллоо.

Олон улсын дипломат албан ёсны харилцаанд ямар нэгэн татгалзсан хариуг "бие өвдсөн"
"та их ажилтай байна" гэх зэрэг байдлаар өгдөг төдийгүй Л.Качински ч гэсэн өөрөө
Монголд айлчлаад буцахдаа онгоцонд нь саатал учирч Японд хийсэн айлчлал нь саатаж
байсан. Энэ үед Японы цог жавхлант эзэн хаан Акихито, Кожүн хатан нар "бие өвдсөн"
хэмээх шалтгаанаар уулзахаас татгалзаж байлаа.

www.tsag.mn
Цааш нь унших...

Өглөө бүр өөртөө урам өгч байгаарай

Энэ хорвоо дээр бүсгүй хүн болж төрнө гэдэг том хувь заяа ч бас багагүй үүрэг хариуцлага хүлээдэг нь жам юм. Бүсгүй хүн болгон фото модель, мисс болно гэж байхгүй. Харин хайртай хүндээ сайхан харагдана гэдэг бол бүсгүйчүүд бидний хувьд нэг төрлийн үүрэг гэмээр. Хүний дотоод сэтгэлийг бүрэн таньж мэдэхэд багагүй хугацаа шаардагддаг тул гадаад төрх нь өөрийн мэдэлгүй хүний дотоод чанарыг илтгэх тэмдэг болдог.



Бид заримдаа бусдыг өөртөө татахын төлөө, анхаарал татсан залуудаа таалагдахын тулд дотоод мөн чанараа уудлахын оронд харин ч эсрэгээр хувцасны шүүгээ, нүүрний будаг хоёртоо түлхүү анхаардаг нь нууц биш. Тэгвэл яаж сайхан харагдах вэ?

Аливаа зүйлийг худалдаж авахдаа бусдыг даган дуурайх бус зөвхөн биеийнхээ онцлогт тохируулж сонгох хэрэгтэй. Жишээ нь, шинэ хувцас авахдаа хамгийн дэгжин найз бүсгүй чинь сүүлд юу өмссөн байсан гэдгээр нь биш, харин өөрт чинь юу илүү зохиж байна вэ? гэдэг талаас нь сонголтоо хийгээрэй. Мөн найз залуудаа өөрийн биеийн сул талыг бүү ярь. Ингэснээрээ хэлэхээс чинь өмнө анзаарах ч үгүй байсан түүний анхаарлыг өөрийн биеийн дефект рүүгээ татна гэсэн үг.

Иймээс биеийнхээ хамгийн сайхан хэсгийг тодотгосон хувцас өмч байгаарай. Хүмүүс юу гэх бол гэж бодох хэрэггүй, харин ч хайрт минь гоо сайхнаар минь бахархах болно гэж өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Мөн өөрийнхөөрөө байж, зөвхөн чиний гэсэн стиль гарга. Гэгээлэг эсвэл гунигтай нууцлагдмал ямар ч байж болно.

Орчиндоо тохируулан хувцаслаарай. Чухам хаашаа, ямар арга хэмжээнд очих гэж буйгаа бодож хувцаслах нь зүйтэй. Үлгэр жишээ охин, эсвэл дур булаам бүсгүй шиг харагдахыг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл хувцасныхаа шүүгээнд амьдралын янз бүрийн нөхцөл байдалд тохирох хэд хэдэн хувцас байнга байлга. Тэдгээрийн заримыг нь чи жилд нэг удаа өмсөх байсан ч хамаагүй. Харин одоо үргэлж гоо сайхан харагдаж, хайртынхаа зүрхийг өдөр бүр догдлуулж чадахаар байлгах товчхон хэдэн зөвлөгөө өгье.

Бүсгүй хүн гоо сайхандаа хэр эрт анхаарал, тавьж эхэлнэ тэр хэмжээгээрээ залуу сайхан үзэсгэлэнтэй байж чаддаг. Тиймээс яг одооноос эхлээрэй охин минь.

Өдөр бүр хором мөч болгонд гадаад үзэмж болоод үйл хөдлөлдөө хяналт тавьж сур. Ингэснээр бид өөртөө итгэлтэй, бие даасан харагддаг. Мөн өдөр бүр хайртдаа итгэл найдвар бэлэглэж, баяр баясгалан авчирагч байхын тулд үзэсгэлэнтэй хөгжилтэй харагдаж чаддаг байх ёстой.

Сэтгэл санааны хувьд дээд зэргийн амгалан байх нь хэзээд залуу сайхан байхын нэгэн нууц. Тиймээс хайрттайгаа дэмий зүйлээс болж маргалдаж өөрийн гоо сайханд заналхийлж, хайртай хүнээ ч уурлуулан гомдоох хэрэггүй. Мөн сэтгэлийн амгалан бус байдал нь хүнийг өөртөө итгэлгүй сул дорой байлгадгаас амьдралын элдэв бэрхшээлд хялбархан сөхрөхөд хүргэдэг.

Амьдралд сайхан зүйл олон байдаг ч давж гарахад хэцүү мэт санагдах бэрхшээл ч цөөнгүй тохиолддог. Үүнийг даван гарах сэтгэлийн хаттай байхад бидэнд итгэл найдвар, урам зориг маань тусалдаг Өглөө бүр толинд өөрийгөө хараад “Би аз жаргалтай хүн, энэ өдөр урам зоригоор дүүрэн байх болно” гэж өөртөө хэлээрэй. Учир нь чи аз жаргалтай байвал хайртай хүн чинь ч бас тэр сайхан баяр баясгалангаар чинь цэнэглэгдэх болно.

www.news.mn
Цааш нь унших...