2010/04/11

Polishiin yurunhiilugchiin sharil nutagtaa irlee


2010 onii 4r sariin 10nii Byamba garigt Polishiin tsagaar ugluunii 08.56d Orosiin Smolensk hotiin oiroltsoo Polish ulsiin yurunhiilugchiin Tupolew 154-M ongots utgun manan dund gazardaj chadalgui suirch yurunhiilugch Lech kaczynski gergii Maria Kaczynski bolon Polishiin uls tur, tsereg armi, shashnii tomoohon zutgeltnuud niileed 96 hun ami uregdej ene udur Polish ulsiin tuuhen deh hamgiin gashuun uyudiin negd bichigdsen bilee.
1940 ond Zuwlult Holboot Ulsiin turd helmegden Katynd alagdsan 22000 officeriin dursgald hundetgel uzuuleheer Orosiin Holboonii ulsiig Zoriod suirch amia aldsan tuluulugchdiin sharil unuudur buyu 4sariin 11nii Nyam garigt Yurunhiilugchiin shariliin hamt nutagtaa irj Yurunhiilugchiin ordnii umnu heden arwan myangan Polishuud turiin duullaa ayarhan duulj tolgoi gudailgan gashuudaltaigaar emgenel ilerhiillee.
Odoogoor osliin jinhene shaltgaan haraahan ilreegui baigaa buguud ert hen negniig buruutgahiig husehgui bgaagaa holbogdoh albanii humuus medegdjee. Ongotsnii har hairtsgiig ilruulen polishd awchran shinjilj baigaa buguud heden 7 honogiin dara hariu garah yum baina.

Iim emgenelt uil yawdaltai uchraad bui bidnii 2dahi ger bolson Polish orniihoo ard tumend end amidarch bui niit Mongolchuudiinhaa umnuus gun emgenel ilerhiiley ee! Um sain amgalan boltugai.

http://wiadomosci.wp.pl/kat,1342,wiadomosci.html
Цааш нь унших...

2010/04/07

ЭЛЧИН САЙД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙВ



Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд О.Дамбийням Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтан Польшийн хэвлэл мэдээллийн ПАП Агентлагийн байранд 2010 оны 3 дугаар сарын 29-нд хэвлэлийн бага хурал хийж, Польшийн радиод ярилцлага өгөв.

Хурлын үеэр Элчин сайд О.Дамбийням хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн байдал, цаашдын төлөв, боломжийн талаар дэлгэрэнгүй ярьж, сурвалжлагчдын асуултад хариулав. Хэвлэлийн бага хуралд оролцогчид Монгол, Польшийн бизнесийн харилцаа, тээврийн асуудлыг хэрхэн зохицуулах, аялал жуулчлал хөгжүүлэх боломж, хоёр талын соёлын харилцааг өргөтгөх, монгол морь, айраг зэргийн талаар сонирхохын зэрэгцээ өөрсдийн санаа бодлоо илэрхийлэв.
Хэвлэлийн бага хуралд ПАП хэвлэл мэдээллийн Агентлаг, Польшийн телевиз, Польшийн Радио, Радио ПиН102, “Амбасадор”, “Швиат Элит”, “Столица”, “Тур бизнес”, “Порадник домовы”, “Соншеджы”, “Плюс бизнесү” “Иджемы” зэрэг сонин сэтгүүл, Onet.pl интернет портал, “Польшийн хэвлэл мэдээллийн холбоо” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон арван төлөөлөгчид оролцов.
Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын соёл, уламжлалыг хариулсан зурагт хуудсууд байрлуулж, өөрийн орны улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, зан заншил, уламжлалын тухай Польш Улсад суугаа Монголын ЭСЯ, Польш дахь Монголчуудын Холбооноос хамтран 60 жилийн ойд тусгайлан бэлтгэсэн англи, польш хэлээрх сонинг оролцогчдод тарааж, хүлээн авалт зохион байгуулав.

Цааш нь унших...

2010/04/02

Монголын өдөрлөг боллоо

Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой холбогдуулан Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам, Польш, Монголын найрамдлын нийгэмлэг, Жерардов хот дахь Баруун Мазовшийн музей хамтран “Монгол – Хөх тэнгэрийн уудам дэлгэр орон” сэдэвт үзэсгэлэнг саявтар нээж, өдөрлөг зохиов. Үзэсгэлэнг нээж Жерардов хотын дарга Анджей Вилк, ЭСЯ-ны зөвлөх Б.Дорж, Польш Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Г.Цессак нар үг хэлэв.

Өдөрлөгийн үеэр Монголын байгалыг харуулсан Катажина Цессакийн гэрэл зургууд, Монголын соёл уламжлалыг харуулсан эд зүйлсийг дэлгэн үзүүлснээс гадна музейн гадаа гэр барьж, монгол хоолоор дайлж, Монгол Улсын улс төр, эдийн засгийн байдал, аялал жуулчлалын боломжийн талаар илтгэл ярианууд хийж, дүрс бичлэг үзүүлэв.
Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан н.Баасанжаргал, Польш, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Г.Цессак нар польш, монгол дуу дуулж, дараа нь Польш, Монголын найрамдлын нийгэмлэгээс монгол үндэсний хувцас, зан заншлын талаар биечлэн үзүүлж, тайлбарлан ярьсан нь Польшуудын сонирхлыг ихэд татав.

Цааш нь унших...