2007/11/29

ЕВРОП ДАХЬ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН СПОРТЫН II НААДАМЫН СОНИНООС.

Европ дахь Монгол оюутан залуучуудын 2 дугаар их наадам өнгөрөгч 24, 25 ний өдрүүдэд Варшав хотноо амжилттай болж өндөрлөлөө.Сагсан бөмбөгийн тэмцээнд Польш,Герман, Орос,Чех улсад сурч, хөдөлмөрлөдөг оюутан залуучуудын 8 баг хүрэлцэн ирж оролцлоо.Тэмцээн тун өрсөлдөөнтэй ширүүхэн болж, тэмцээний цомын эзнээр "Берлин" баг, 2-р байрыг "Штуттгарт" баг удаах байрыг "Москва" баг тус тус эзэллээ . Энэ жилийн тэмцээний шилдэг тамирчинаар "Берлин" багын ахлагч Отгоо шалгарч "шилдэг тамирчин"-ий цомыг хүртсэн юм.
Тэнцээний ерөнхий зохион байгуулагчаар Польш дахь Монгол улсын элчин сайдийн яам, Польш дахь Монголчуудын Холбоо хамтран ажиллаж, урд урдны жилүүдээс илүү өргөн хурээтэй зохион байгуулсанаараа онцлог байлаа.
Тэмцээний 2 дахь өдөр Наадмын хаалтын үдэшлэгийн салхийг Польш дахь Монгол улсын хэргийг түр хамаарагч ноён Дорж хагалан үг хэлж, тэмцээний шагнал гардуулах ёслол эхэлсэн юм. Уг үдэшлэгт нийт 200 гаруй Монголчууд ирсэн бөгөөд олон уран бүтээлчид оролцож, олон сайхан гэнэтийн бэлэгээр дүүрэн үдэш боллоо. Дашрамд дурдахад ирэх жилийн Европ дахь Монгол оюутан залуучуудын наадам Бэлги улсад зохион байгуулагдахаар боллоо.
Ийнхүү Польшийн тэнгэр дор 2 өдөрийн турш болсон Монгол элэг нэгтнүүдийн маань наадам үнэн СААК болж өнгөрлөө.






Шагнал гардуулах ёслол


Цааш нь унших...