2010/02/12
2010/02/06
Тереза эхийн vнэт vгсээс

Єнгєрсєн зууны агуу хvмvvсийн нэг нь "Тереза эх" хэмээх нэрээр алдаршсан, ядарч зовж яваа хvмvvст хайр энэрлээ хvртээгч буяны vйлстэн маргах аргагvй мєн. Тереза эх 191О оны 8-р сарын 27-нд Косовад Aлбани гаралтай чинээлэг цыганы гэр бvлд тєржээ. Тvvнийг жинхэнэ нэрийг Агнес Гонжа Бояжиу гэдэг байсан бєгєєд Энэтхэгийн сургуульд хариуцлагатай ажилласнаар Эгч Тереза нэртэй болсон байна. Тэрээр Калкуттын дунд сургуульд геологийн хичээл зааж, 1937 онд гэлэнмаа болох шийдвэр гаргажээ. Тереза эх амьдралынхаа туршид 1 сая хvнд бvх хайр энэрлээ зориулсан байна. Тэр хэлэхдээ ”бид хэзээ ч ашиг хонжоо олохын тєлєє биш бага ч хамаагvй хайрыг бусдад єгєхийг хvсцгээх хэрэгтэй юм” гэжээ. Тереза эх Калькуттэд 1997 оны есдvгээр сарын 5-нд ертєнцийн мєнх бусыг vзvvлжээ. За ингээд та бvхэн дээ энэ энэрэнгvй эмэгтэй ухаант vгсээс цєєн хэдийг нь хvргэе.
***
Амьдрал бол боломж аз завшаан, vvнээс ашиг хонжоо хvрт.
***
Амьдрал бол гоо vзэсгэлэн, гайхан бишэр vvнийг.
***
Амьдрал бол зvvд мєрєєдєл, ухамсарлан ойлго vvнийг.
***
Амьдрал бол сорилт, даван туул vvнийг.
***
Амьдрал бол vvрэг хариуцлага, гvйцэтгэн биелvvл vvнийг.
***
Амьдрал бол тоглоом, тогло vvнийг.
***
Амьдрал бол амлалт, vvндээ хvр.
***
Амьдрал бол уй гашуу, ялан дийл vvнийг.
***
Амьдрал бол дуу хєгжим, дуул vvнийг.
***
Амьдрал бол тэмцэл, хvлцэн тэсвэрлэ vvнийг.
***
Амьдрал бол эмгэнэлт жvжиг, нvvрэлдэн тулгар vvнтэй.
***
Амьдрал бол аз туршилт, зориглон хий vvнийг.
***
Амьдрал бол аз жаргал, бvтээ vvнийг.
***
Амьдрал бол эрхэм нандин, vvнийг бvv сvйтгэн нураа.
***
Амьдрал бол амьдрал, vvний тєлєє тэмцэ.
***
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
2:24 AM
1 comments
Labels: Юм юмнаас
2010/01/12
Өглөө бүр өөртөө урам өгч байгаарай
Энэ хорвоо дээр бүсгүй хүн болж төрнө гэдэг том хувь заяа ч бас багагүй үүрэг хариуцлага хүлээдэг нь жам юм. Бүсгүй хүн болгон фото модель, мисс болно гэж байхгүй. Харин хайртай хүндээ сайхан харагдана гэдэг бол бүсгүйчүүд бидний хувьд нэг төрлийн үүрэг гэмээр. Хүний дотоод сэтгэлийг бүрэн таньж мэдэхэд багагүй хугацаа шаардагддаг тул гадаад төрх нь өөрийн мэдэлгүй хүний дотоод чанарыг илтгэх тэмдэг болдог.
Бид заримдаа бусдыг өөртөө татахын төлөө, анхаарал татсан залуудаа таалагдахын тулд дотоод мөн чанараа уудлахын оронд харин ч эсрэгээр хувцасны шүүгээ, нүүрний будаг хоёртоо түлхүү анхаардаг нь нууц биш. Тэгвэл яаж сайхан харагдах вэ?
Аливаа зүйлийг худалдаж авахдаа бусдыг даган дуурайх бус зөвхөн биеийнхээ онцлогт тохируулж сонгох хэрэгтэй. Жишээ нь, шинэ хувцас авахдаа хамгийн дэгжин найз бүсгүй чинь сүүлд юу өмссөн байсан гэдгээр нь биш, харин өөрт чинь юу илүү зохиж байна вэ? гэдэг талаас нь сонголтоо хийгээрэй. Мөн найз залуудаа өөрийн биеийн сул талыг бүү ярь. Ингэснээрээ хэлэхээс чинь өмнө анзаарах ч үгүй байсан түүний анхаарлыг өөрийн биеийн дефект рүүгээ татна гэсэн үг.
Иймээс биеийнхээ хамгийн сайхан хэсгийг тодотгосон хувцас өмч байгаарай. Хүмүүс юу гэх бол гэж бодох хэрэггүй, харин ч хайрт минь гоо сайхнаар минь бахархах болно гэж өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Мөн өөрийнхөөрөө байж, зөвхөн чиний гэсэн стиль гарга. Гэгээлэг эсвэл гунигтай нууцлагдмал ямар ч байж болно.
Орчиндоо тохируулан хувцаслаарай. Чухам хаашаа, ямар арга хэмжээнд очих гэж буйгаа бодож хувцаслах нь зүйтэй. Үлгэр жишээ охин, эсвэл дур булаам бүсгүй шиг харагдахыг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл хувцасныхаа шүүгээнд амьдралын янз бүрийн нөхцөл байдалд тохирох хэд хэдэн хувцас байнга байлга. Тэдгээрийн заримыг нь чи жилд нэг удаа өмсөх байсан ч хамаагүй. Харин одоо үргэлж гоо сайхан харагдаж, хайртынхаа зүрхийг өдөр бүр догдлуулж чадахаар байлгах товчхон хэдэн зөвлөгөө өгье.
Бүсгүй хүн гоо сайхандаа хэр эрт анхаарал, тавьж эхэлнэ тэр хэмжээгээрээ залуу сайхан үзэсгэлэнтэй байж чаддаг. Тиймээс яг одооноос эхлээрэй охин минь.
Өдөр бүр хором мөч болгонд гадаад үзэмж болоод үйл хөдлөлдөө хяналт тавьж сур. Ингэснээр бид өөртөө итгэлтэй, бие даасан харагддаг. Мөн өдөр бүр хайртдаа итгэл найдвар бэлэглэж, баяр баясгалан авчирагч байхын тулд үзэсгэлэнтэй хөгжилтэй харагдаж чаддаг байх ёстой.
Сэтгэл санааны хувьд дээд зэргийн амгалан байх нь хэзээд залуу сайхан байхын нэгэн нууц. Тиймээс хайрттайгаа дэмий зүйлээс болж маргалдаж өөрийн гоо сайханд заналхийлж, хайртай хүнээ ч уурлуулан гомдоох хэрэггүй. Мөн сэтгэлийн амгалан бус байдал нь хүнийг өөртөө итгэлгүй сул дорой байлгадгаас амьдралын элдэв бэрхшээлд хялбархан сөхрөхөд хүргэдэг.
Амьдралд сайхан зүйл олон байдаг ч давж гарахад хэцүү мэт санагдах бэрхшээл ч цөөнгүй тохиолддог. Үүнийг даван гарах сэтгэлийн хаттай байхад бидэнд итгэл найдвар, урам зориг маань тусалдаг Өглөө бүр толинд өөрийгөө хараад “Би аз жаргалтай хүн, энэ өдөр урам зоригоор дүүрэн байх болно” гэж өөртөө хэлээрэй. Учир нь чи аз жаргалтай байвал хайртай хүн чинь ч бас тэр сайхан баяр баясгалангаар чинь цэнэглэгдэх болно.
www.news.mn
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
11:20 PM
0
comments
Labels: Юм юмнаас
2009/06/23
Tүүхийн давхцал

Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргvй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгvй, санамсаргvй зvйл байдаггvй аж. Бvх vйл явдал ямар нэг Дээд Хvчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой. Амьдралыг тоогvйгээр төсөөлшгvй. Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргvvлгээр авирч буй хvн төрөлхтөнд тайлагдашгvй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр.
1838 онд Америкийн зохиолч Эдгар По "Артур Годон Пимын адал явдлын тухай тууж" хэмээх зохиолоо гуурвижээ. Уг зохиолд задгай далайд хөлөг онгоц сvйрсний дараа дөрвөн хvн завинд сууж амь гардаг. Тод өлсгөлөнд автаж туйлдан гурав нь нийлж, нэгийгээ алж иддэг байна. Номонд тэр хvний нэрийг Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол. Харин бодит амьдрал дээр 1884 онд "Магнонетт" хөлөг онгоц сvйрэв. Дөрвөн хvн амь гарч, завинд сууж амжлаа. Олон хоног далайгаар тэнэж, өлссөндөө галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Тvvнийг Ричард Паркер гэдэг байв. Өөр нэг жишээ. "Титаник" хөлөг онгоцны ослын талаар сонсоогvй хvн байхгvй биз. Тvvнээс олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны "Хоосон" роман "Мэнсфилд" хэвлэлийн газарт хэвлэгджээ. Тухайн vед хэн ч тvvний номыг сонирхсонгvй. Романд "Титан" нэртэй хөлөг онгоц дөрөвдvгээр сарын хvйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгvй өгvvлжээ: Онгоцны урт 243м, усан тvрц 70000 тонн, хөдөлгvvр нь 50000 морины хvчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй. Харин тvvнээс хойш 14 жилийн дараа бодит "Титаник" анхны аялалдаа гарлаа. Тvvний урт 269м, усан тvрц 66000 тонн, 55000 морины хvчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, гурван сэнстэй. "Титаник" дөрөвдvгээр сарын хvйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгvй, vнэхээр гайхалтай. Зохиолч ослын бараг бvх нөхцлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг "жившгvй" гэж өргөмжилж байв. Тэндч, эндч эмгэнэлт явдлын vед аврах завь хvрэлцсэнгvй. Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик vзлийн vvднээс vvнийг тайлбарлах vнэхээр боломжгvй. Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья
Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрvv 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрvv 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрvv 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрvv 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.
Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрvv 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрvv 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж vхсэн.
Линкольн "Кеннеди" нэртэй театрт алуулсан бол Кеннеди "Линкольн" нэртэй машинд буудуулсан.
Линкольн vхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол
Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
Хоёул өмнөд нутгийнх. Хоёул Ардчилсан иамынх. Хоёул Ерөнхийлөгч болохын өмна сенатор байсан. Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрvv 100 жил. Тэдний нэр англиар 15 vсгээс бvрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гvйн дээврийн хонгилд баригдсан бол Освалвд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гvйн, театрт баригдсан. Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрvv 100 жил. Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгvй дэлхийн тvvхэнд агуу том хоёр хvн төрнө гэсэн дvгнэлтэнд хvрнэ. Гитлер болон Кеннеди, шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрvvтэй төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Тvvнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгvй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь vргэлжлvvлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдvйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдvйн Наполеон мөн төрийн тэргvvн болно. Тэгэхээр бусад онцлох vйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик.
Ямар ч гэсэн ийм зvй тогтол анзаарагдахгvй өнгөрөхийн аргагvй.
www.Sehuun.com
Цааш нь унших...
Posted by
Tulga
at
7:03 AM
2
comments
Labels: Юм юмнаас
2009/02/06
http://www.sof.blog.banjig.net/
Хадагтай Saku-гын сургамжит өгүүллэгүүдийн блогоор зочлоод гараарай. Нэгийг бодож хоёрыг тунгаахаар хөөрхөн блог болсон байна лээ.
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
11:52 AM
0
comments
Labels: Юм юмнаас
2008/11/30
"Хуучин Блог"-ийг танилцуулж байна.
Блог гэдэг үг бидэнд танил болоод нилээн удаж байна. Магад энэ талаар сайн ойлголттой болж амжаагүй хүн ч байж болох юм.Tэгвэл эндээс дэлгэрэнгүй уншаарай!
Сүүлийн жилүүдэд уншихад урамтай сайхан блогууд энд тэнд зөндөө л нэмэгдэж байна. Харин манай Польш дахь оюутнуудын тунд блог гэдэг тийм ч түгээмэл биш юмаа. Саяхнаас танил болсон нэгэн блогоо танилцууля!
Краков хотын оюутан Жаргалангийн хүвийн тэмдэглэл. Хөтлөөд бас нээх удаагүй юм шиг байна, яваандаа олон сайхан тэмдэглэл бичих байхаа. Юутай ч найзынхаа блогоор 1 зочлоод гараарай! http://jargalan.wordpress.com/
Бас сүүл нь булган байж араасаа олон блогуудийг дагуулах байхаа. Хэн мэдэхэв, нэг өдөр ПМОХ шилдэг блог бичигчидээ шалгаруулдаг болох ч юм билүү!
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
11:46 AM
1 comments
Labels: Юм юмнаас
2008/10/13
Бонд гэж юу вэ?
Бонд /өрийн бичиг/-ын тухай
Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг чухал үнэт цаасны нэг бол бонд юм. Энэ нь зээл олгосон болохыг гэрчилж буй үнэт цаас юм.
Бонд эзэмшигч нь хөрөнгө эзэмшигч биш зөвхөн зээлдэгч. Нөгөө талаас хөрөнгийнхөө харьцангуй аюулгүй байдлыг хангах, илүү баталгаат ашиг, хүү олох сонирхолтой хүмүүс, байгууллага бонд худалдаж авдаг.
Бондыг засгийн газар, орон нутгийн захиргаа, компани аль аль нь гаргаж болох ба дараах бүрдүүлбэртэй байна. Үүнд:
- Түүнийг гаргасан газрын нэр.
- Сери, дугаар
- Нэрлэсэн үнэ. (Бондын нэрлэсэн үнэ гэдэг нь анхны өртөг юм.)
- Төлбөр дуусах хугацаа
- Зээлийн хүү зэрэг орно.
Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас бондыг гол төлөв төсвийн алдагдлыг нөхөх, үйлдвэр, пүүс, банк зэрэг байгууллагууд нэмэлт хөрөнгийн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой хугацаатай гаргадаг.
Бонд гаргагч нь түүнийг худалдан авсан байгууллага хүмүүст жил бүр тодорхой хэмжээний хүү, мөн хугацаа дуусахад анх зээлдэн авсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Бонд нь гаргагч этгээдийнхээ хөрөнгөөр баталгаажсан байдгийн учир нь хэрэв бонд гаргагч үүргээ биелүүлж чадахгүй бол хөрөнгөө худалдаж өрийн бичиг эзэмшигчийг хохиролгүй болгох үүрэгтэйг илэрхийлнэ. Зарим тохиолдолд тодорхой нэр бүхий хөрөнгөөр баталгаажсан бонд гаргаж болох бөгөөд түүнийг барьцаат бонд гэдэг.
Эдийн засаг дахь хамгийн бага хүүтэй өрийн бичиг нь засгийн газрынх байх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл Засгийн газрын өрийн бичиг дээд зэргийн баталгаатай байх ёстой. Засгийн газрын өрийн бичиг голчлон хамгийн өндөр зэрэглэлтэй байдаг тул хамгийн бага хүүтэй шагналт төлбөр төлдөг. Эдгээр өрийн бичиг нь орлогын татвараас чөлөөлөгддөг. Энэ өрийн бичгийг авахад аз туршилт бараг байдаггүй гэж хэлж болно.
Бондыг купонтой ба купонгүй гэж ангилдаг.
Купон гэдэг нь хугацаа өнгөрөх бүрийд байнга төлдөг тогтмол хүү авах эрх олгосон үнэт цаасны хэсэг юм.
Купоны төлбөр нь тодорхой тогтоосон үеүдэд тогтмол төлөх мөнгөний дүн.
Купонгүй бондын хүүг түүнийг эзэмшигчийн талаархи зохих мэдээллийг тусгасан тусгай бүртгэлийн дагуу олгодог.
Бонд гаргагч нь бондын хугацаа дуусахаас өмнө төлбөрийг нь төлөөд буцааж авах нөхцлийг гэрээнд тусгаж болно. Үүнийг эргүүлэн дуудах нөхцөл гэдэг.
Бондыг мөн 1. Хөрвөх чадвартай.
2. Хөрвөх чадваргүй гэж хоёр хуваадаг.
Хөрвөх чадвартай бонд гэдэг нь: хэсэг хугацаанд тодорхой хэмжээний энгийн хувьцаанд хөрвөх бололцоотой юм. Хөрвөх чадвартай бондыг урт хугацааны санхүүжилт буюу хөрөнгө оруулалтанд ашигладаг.
Бонд гаргагч нь шаардлагатай үед хугацаанаас өмнө мөнгөө төлж бондоо эргүүлж худалдан авах, түүнийг хэвээр нь буюу хөрвүүлж ашиглахыг хөрвөлт гэдэг.
Хөрвөх бондын гол онцлог нь хэрэгтэй үед түүнийг баталгаажуулж хөрвүүлэх эсвэл хэвээр нь ашиглаж болдогт оршино.
Төлбөрийн баталгаа гаргагч бондын үнийг хэвээр байлгах төдийгүй ямар нэгэн хэмжээгээр түүнээс ашиг олохыг эрмэлздэг. Хөрвөх бонд нь хөрвөх чадваргүй бондоос санхүүжилтийн хувьд зардал багатай байдаг.
Үүнээс гадна төлбөр хийх хугацаагаар бондыг ангилдаг ба хугацаанаас хамаарч зээлийн хүүг тогтоодог. Бондын хөрвөх чадвараас шалтгаалан төлбөр хийх хугацаа өөр өөр байдаг. Зээлдэгчийн төлбөрийн чадвар, зээлийн хэмжээ, эргэж төлөгдөх хугацаа нэн чухал байдаг. Бондын хүүгийн бүтцэд нөлөөлөх зээлийн хүүгийн өсөлт нь хугацаанаас хамаарч тогтох хүүгийн өөрчлөлтийг харуулна. Иймд янз бүрийн хугацаатай бондын өөр өөр боловч хугацаа уртасах тусам хүү өндөр байж болно.
http://bataa.delhii.net/
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
12:49 AM
0
comments
Labels: Юм юмнаас
Билл Гейтс сурагчдад зөвлөж байна
Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна. Үүнд:
1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.
2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.
4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.
5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.
7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.
9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход туслана, үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.
10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
Эцсийн зүйл:
11. Нүдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.
Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.
http://ganxvv.blog.banjig.net/Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
12:46 AM
0
comments
Labels: Юм юмнаас
УБ-д метро тавьчих хоншоортой аавийн хүү байна уу???
Монгол авто замын тал дээр түгжээ, соёлгүй жолооч, нарийн зам гээд өчнөөн асуудалтай. Бид ч үүндээ дасаад, ангайгаад, зохицоод сурчиж. Хотын нэг захаас нөгөө захруу ажилд явдаг хүмүүс автусанд нэг талдаа бараг 2 цаг зарцуулаад замдаа шахцалдаад, хэрэлдээд, стрессдээд сайхан сайхан..
Харин ойрд энийг нэг зохицуулах хэрэгтэйм шиг санагдаад толгой гашилаад сүйд. Одоогийн байгаа зам дээгүүрээ нилээн хэдэн гүүрэн зам, хурдны зам, гадар доогуураа урдаас хойшоо, баруунаас зүүнрүү 2 чигэлийн метро энэ тэр тавьчуул хичнээн сайхан. Би лав бээжингийн нэг захаас нөгөө захруу 30 хүрэхгүй, Шанхайд 40 хүрэхгүй минут явжийн. Ойрхон бол 5 -10 минут..
Гүүрэн зам мамаа болий гэхэд 2хон чиглэлийн метроны зам тавиад 2,3-аа байя гэхэд 5 минутын зайтай явуулахад л замын хөдөлгөөн түгжээд, таксидаад байдаг бүлэг нөхдийн тал нь алга болоод, хот бичкэн юм чинь нэг захаас нөгөө зах хүртэл 15 минут яваад ажилдаа пад. Монгол маань 2 сая 600 мянган хүнтэй. Үүний маань 1 сая гаран нь УБ-д амьдарч байна. Түгүүл УБ-н 500 мянган хүн өдөр бүр ажилдаа сажилдаг бол тэрнийх нь тал нь метродоод алга болчуул гөөмөн сайхан түгжрэл алга болох байхдаа. Одоо бензиний үнэ хаданд авираад байгаа юм чинь машинаа асаагаад, такси бариад явжаахаар 1000 төг ч юмуу төлөөд 10 минутын дотор ажилдаа очуул амар байх даа. Ингээд бодхоор метрогоор Улаанбаатарын авто замын нилээд том бэрхшээл, стрессийг арилгаж болмоор юм шигээ.
http://mikarito.blogspot.com/
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
12:42 AM
2
comments
Labels: Юм юмнаас
2008/06/04
http://tbaasansuren.blogspot.com/
Хавтгай ертөнцөөр тэнэн явж байгаад Польшид Манай улсаас элчин сайдаар сууж байсан 15 дахь Элчин сайд Тугалхүүгийн Баасансүрэнгийн хувийн блог-ийг оллоо. Уг хүнийг Элчин сайд байснаар нь Польш дахь Монголчууд маань андахгүй.Харин сэтгүүлч, уран бүтээлч хүнийх нь хувьд хэр мэдэх бол оо!
Будаг нь ханхалсан өөрийн блог-тоо ноён Баасансүрэн Польшд Элчин сайдаар суух хугацаандаа өөрийн хийсэн бүтээснээ тухайн үед сэтгүүлчидэд өгч байсан ярилцлага, өөрийн бодол, эргэцүүлэлээр илхэн тусгажээ. Уран зохиолын олон сайхан блогууд, номын сангуудын интэрнет хаягыг ч мөн хавсаргасан байна лээ. Та бүхэн тус блог-оор нэг ороод гараарай!
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
2:51 PM
2
comments
Labels: Юм юмнаас
2008/03/30
Гэгээн Муза 2008-Тойм
Хулангийн үдэш-Яруу найргийн тоглолт
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
5:09 AM
1 comments
Labels: Юм юмнаас
2008/01/10
Энэ тэрүүгээр сонин юу байна?
Дуучин Отгоогийн "Чамд зориулья" хэмээх уянгын дуу гараад удаагүй байгаа билээ. Хэрвээ таньд байхгүй бол татаад аваарай!
Отгоо-Чамд зориулья
Дуучин Жавхлангын шинэхэн бүтээл. 
Жавхлан-Ээжийн минь чанасан цай
Алтан ураг-Made in Mongolia
Линкин Парк ийн Майк Шинода associate хийдэг Fort Minor хамтлагийн нэгэн цомог.
Tracklist:
01. Green Lantern Intro
02. 100 Degrees
03. Dolla
04. Bloc Party
05. S.C.O.M.
06. Remember The Name (Funkadelic Remix)
07. Bleach (Jimi Remix)
08. Spraypaint & Ink Pens
09. Petrified (Doors Remix)
10. Get It
11. Be Somebody
12. Respect 4 Grandma
13. There They Go (Green Lantern Remix)
14. All Night (Rush)
15. Nobody's Listening (Green Lantern Remix)
16. Cover And Duck
17. Remember The Name (Album Version)
18. Petrified (Album Version)
19. Outro
Татах
Линкин Парк нэгдэлийн хамгийн шилдэг дуунуудыг хийлээр тоглосон хэлбэрийг сонирхоно уу.
Татах
Линкин Парк нэгдэлийн сайн сайн дуунуудыг төгөлдөр хуур дээр тоглосоныг сонирхоно уу.
Татах
"Маск" продакшины хамгийн сүүлд гаргасан хошин шог.
Маск- Оюутан
Та бүхэнд мөн бусаддаа сонирхуулах зүйлс байвал коммэнт дээр линкийг нь үлдээгээд байгаарай!
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
5:49 AM
1 comments
Labels: Юм юмнаас
2007/12/16
Энэ тэрүүгээр сонин юу байна?
Интэрнэтгүй бол хөдлөхгүй энэ үед өдөр болгон л интэрнэтээр хэсэх шаардлага гардаг.Тэнэж явахдаа бас оюутан найз нартаа хэрэгтэй, цаг завт нь нэмэр болж, олсон олзноосоо хуваалцах зорилгоор энэ буланг нээж байна. Ер нь бол 7 хоногийн тойм маягаар weekend-ээр та бүхэнд аяны богцоо задална. Та бүхэнд ч бас бусаддаа хуваалцах зүйлс байвал send-лээд байгаарай!
Төгөлдөр хуурын ард үнэхээр гоё харагддаг хүүхэн бол яалтачгүй Alicia Keys. Түүний шинэр гарсан No one дууг хүргэж байна. Гоё дуу болсон байна лээ.Доорхи хаягнаас татаад аваарай!
Alicia Keys-No one
Rihanna-Umbrella (acoustic)
Usher-Only one (ft.Pharrella)
Pink-ийн фэнүүдэд түүний шинээр гаргасан "I'm not dead" цомогт орсон шинэ дуунуудыг хүргэж байна.
Pink-I have seen the rain(ft.James T.Moore)
Pink-Heartbreaker
Pink-Centerfold
Pink-Fingers
src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js">
CD1:
01. Wham! - Last Christmas
02. Shakin' Stevens - Merry Christmas Everyone
03. Band Aid - Do They Know It's Christmas?
04. Melanie Thornton - Wonderful Dream
05. Cline Dion - O Holy Night
06. Sarah Connor - Ave Maria
07. Chris Rea - Driving Home For Christmas
08. Jos Feliciano - Feliz navidad
09. Boney M. - Mary's Boy Child / Oh My Lord
10. Westlife - I Have A Dream
11. Seer - Eiskristall
12. Hubert von Goisern - Heast as nit
13. Wolfgang Ambros - Weihnachten wie immer
14. Darlene Love - All Alone On Christmas
15. Neil Diamond - Jingle Bell Rock
16. Macy Gray - Winter Wonderland
17. Paul Young - White Christmas
18. David Bowie & Bing Crosby - Peace On Earth
19. Elvis Presley - Silent Night
20. Peter Alexander - Leise rieselt der Schnee
CD2:
01. Frank Sinatra - Let It Snow
02. Brenda Lee - Rockin' Around The Christmas Tree
03. Britney Spears - My Only Wish
04. Christina Aguilera - Have yourself A Merry Little Xmas
05. Backstreet Boys - Christmas Time
06. Whitney Houston - The First Nöel
07. Samantha Mumba - All I Want For Christmas
08. Tamee Harrison - A Beautiful Time
09. Papermoon feat. Zo - Doop Doop
10. Ausseer Hardbradler - Is finsta drausst
11. Rainhard Fendrich - Weihnachten daheim
12. Frankie Goes To Hollywood - The Power Of Love
13. Whatz Up - Happy Xmas
14. Michael Bolton - Joy To The World
15. Udo Jürgens - Merry Christmas allerseits
16. Doris Day - Here Comes Santa Claus
17. Nat "King" Cole - Frosty The Snowman
18. Johnny Cash - Blue Christmas
19. Art Garfunkel - O Come All Ye Faithful
20. Mahalia Jackson - Silent Night, Holy Night
1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
За Trance сосдог залуустаа дараах цомгийг:
1-р хэсэг
2-р хэсэг
src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js">
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
3:31 PM
11
comments
Labels: Юм юмнаас



