2007/10/14

ЕВРОП ДАХЬ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН СПОРТЫН II НААДАМ “ВАРШАВ 2007”

Энэ жил уг арга хэмжээг Польш дахь Монголчуудын холбоо ЭСЯ-ныхаа ивээл дор БНПУ-ын нийслэл Варшав хотод 2007 оны 11 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Европод сурч, хөдөлмөрлөж буй оюутан, залуучуудыг хооронд нь ойртуулж нягтруулах, эв нэгдэлтэй хамтран ажиллаж, аж төрөх нөхцлийг бүрдүүлж өгөхөд уг арга хэмжээний гол зорилго нь оршино. Наадмын үеээр ОХУ, Герман, Чех, Польш, Бельги, Украин, Англид сурч, хөдөлмөрлөж буй оюутан, залуучууд сагсан бөмбөгийн төрлөөр хүч самбаагаа сорин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Ерөнхий хөтөлбөр

2007 оны 11 дүгээр сарын 23. Баасан

- Гаднаас ирэх оюутан, залуучуудыг угтаж авах, байрлуулах.

Зочид буудлуудын хаяг: ul.Polna 17. Ośrodek Sportu i Rekreacji

2007 оны 11 дүгээр сарын 24. Бямба

-08.00 – Тэмцээнд оролцох баг тамирчдын ахлагч нарын техникийн зөвлөлгөөн.

/Тэмцээний горимыг баталж, сугалаа сугалах, тоглолтуудын хуваарийг гаргах, тамирчдын мандатыг тараах/

Хаяг: ul.Rejtana 15/16, МУ-ын ЭСЯ

-09.00 - Тэмцээний урьдчилсан тоглотууд эхлэх

Тэмцээн болох сургуулийн хаяг: ul.Narbutta 14, Szkoła podstawowa nr 85.

-15.00 – Тэмцээний албан ёсны нээлт. /Тусгай хөтөлбөрийн дагуу/

-16.00 – 19.00 - Тоглолтын үргэлжлэл.

-19.00 – Гаднаас ирсэн тамирчид байрандаа очиж амрах.

2007 оны 11 дүгээр сарын 25. Ням

-10.00 – 16.00 – Шувтаргын тоглолтууд

-19.00 – Үдэшлэг

Үдэшлэг болох газрын хаяг: ul. Bitwy Warszawskiej 1920 roku nr 19

-20.00 – Түрүүлсэн багуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа.

-20.30 – 02.00 - Үдэшлэгийн үргэлжлэл.




No comments: