2008/10/30

Монгол, Польшийн эдийн засгийн чуулга уулзалт өндөрлөв.


Монгол, Польшийн эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 27-30-ны өдрүүдэд БНПУ-д амжилттай зохион байгуулагдав. Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Монголын ГХОГХ-ны Агентлаг, Польшийн Эдийн засгийн Танхим хамтран зохион байгуулж байгааэнэхүү чуулга уулзалтын арга хэмжээнүүд Варшав, Лодзь, Лович зэрэг хотуудад болж, манай төлөөлөгчид Лодзийн Эдийн засгийн чөлөөт бүс, Лович дахь Барилгынматериалын Баомит компани, Сүүний үйлдвэр, Барилгын материалын Төв зэрэггазруудаар зочлов.
Варшав, Лодзьд зохион байгуулсан Чуулга уулзалтуудад хоёр талаас уулуурхай, барилга, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, импорт, экспорт, тээвэр зуучлал, аялал жуулчлал, эмийн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйлажиллагаа явуулдаг болон манай улстай харилцаа хөгжүүлэх сонирхол бүхий бусадсалбарын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов. Манай улсын 20 шахам пүүс, компани, Польшийн талын байгууллага, пүүс компанийг төлөөлсөн нийтдээ 80 гаруй хүн оролцов.







Эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулсны гол зорилт нь Польшийн томоохон хөрөнгө оруулагчид, пүүс компаниудыг Монголд хөрөнгө оруулах, эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх боломжтой танилцуулахад чиглэгдсэн. Чуулга уулзалтад оролцсон Польшийн Эдийн засгийн яамны дэд сайд Марчин Королецболон Польшийн талын албаны зарим хүмүүс Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, улмаар 2009 онд Польшийн холбогдох яам, бизнесийн төлөөлөгчдийг Монголд илгээх сонирхолтой байгаагаа албан ёсоор мэдэгдсэн нь Чуулга уулзалтанд оролцогчдын сонирхлыг татав.

Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтын арга хэмжээнд Польшийн Парламент, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд Хандзлик, ГХЯ, Эдийн засгийн яам, Мэдээлэл, гадаадын хөрөнгө оруулалтын Агентлагийнтөлөөлөгчид оролцов. Хоёр орны эдийн засгийн байдал, хөрөнгө оруулах, худалдаахийх боломжийн талаар хоёр тал харилцан танилцуулж санал солилцов.

Монголын Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны Агентлаг, ПольшийнМэдээлэл, Хөрөнгө оруулалтын сурталчилгааны Агентлагийн хооронд хамтынажиллагааны санамж бичиг тохиролцож Варшавт гарын үсэг зурав.

Чуулга уулзалтын үеэр ГХОГХА-ын дарга Б.Ганзориг БНПУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Т.Хомицкитэй уулзан хоёр талын харилцааны асуудлаарсанал солилцов.

Чуулга уулзалтад оролцсон Монголын Пүүс компаниуд өөрсдийн сонирхсон чиглэлээр Польшийн пүүс компаниудтай уулзаж, хамтын ажиллагаа шинээр тогтоох, өмнө харилцагч байгууллагуудтайгаа эдийн засаг, худалдааны харилцаагаа өргөтгөн бэхжүүлэх талаар ярилцаж, зарим тохиролцоонд хүрэв.



No comments: