2009/02/19

ЗУУН ДАМНАСАН ЛУЙВАР

1-р хэсэг




2р хэсэг

Цааш нь унших...

2009/02/06

http://www.sof.blog.banjig.net/

Хадагтай Saku-гын сургамжит өгүүллэгүүдийн блогоор зочлоод гараарай. Нэгийг бодож хоёрыг тунгаахаар хөөрхөн блог болсон байна лээ.
Цааш нь унших...

2008/12/10

ПМОХ-ын 2009 оны Удирдах Зөвлөл

Тэргүүн: М.Золжаргал (Варшав)
Дэд тэргүүн: Ч.Жаргалан (Краков)

Удирдах Зөвлөлийн Гишүүд:
Г.Отгонсүрэн (Варшав)
Х.Батхишиг (Варшав)
Х.Мөнхжаргал (Лодз)
Г.Гүрмандухай (Лодз)
Б.Ууганцэцэг (Краков)
А.Билигт (Краков)
П.Лхагвасүрэн (Вроцлав)
Б.Гэрэлзаяа (Вроцлав) Цааш нь унших...

2008/12/01

Польшийн ерөнхийлөгч МУИС-ийн хүндэт доктор болно

Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Лех Качиньский манай улсад хийх хоёр өдрийн албан ёсны айлчлал өнөө өглөө эхэлсэн билээ. Тэрбээр өнөөдөр төрийн өндөрлөгүүдтэй уулзалт хийх юм. Харин маргааш МУИС-иар зочлох юм. Энэ үеэр эрхэмсэг ерөнхийлөгчид МУИС-ийн хүндэт докторын цол, тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа болно. Дугуй танхимд болох арга хэмжээнд Засгийн газрын гишүүд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, МУИС-ийн удирдлагууд оролцох бөгөөд хүндэт доктор цолыг захирал Ц.Ганцог гардуулах ажээ.
www.news.mn Цааш нь унших...

2008/11/30

"Хуучин Блог"-ийг танилцуулж байна.

Блог гэдэг үг бидэнд танил болоод нилээн удаж байна. Магад энэ талаар сайн ойлголттой болж амжаагүй хүн ч байж болох юм.Tэгвэл эндээс дэлгэрэнгүй уншаарай!
Сүүлийн жилүүдэд уншихад урамтай сайхан блогууд энд тэнд зөндөө л нэмэгдэж байна. Харин манай Польш дахь оюутнуудын тунд блог гэдэг тийм ч түгээмэл биш юмаа. Саяхнаас танил болсон нэгэн блогоо танилцууля!


Краков хотын оюутан Жаргалангийн хүвийн тэмдэглэл. Хөтлөөд бас нээх удаагүй юм шиг байна, яваандаа олон сайхан тэмдэглэл бичих байхаа. Юутай ч найзынхаа блогоор 1 зочлоод гараарай! http://jargalan.wordpress.com/
Бас сүүл нь булган байж араасаа олон блогуудийг дагуулах байхаа. Хэн мэдэхэв, нэг өдөр ПМОХ шилдэг блог бичигчидээ шалгаруулдаг болох ч юм билүү! Цааш нь унших...

2008/11/02

Төрийн зээлээ төлөөгүй оюутнуудыг шүүхэд өгнө

1997 оноос өндөр хөгжилтэй оронд Засгийн газрын тэтгэлгээр оюутан залуусыг суралцуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Уг тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхлээд 11 дэх жилдээ үргэлжилж байгаа ажээ. Өнгөрсөн зун Төрийн өмчийн хорооноос хийсэн аудитын шалгалтаар гадаадад суралцагчид эх орондоо эргэн ирж ажиллах, зээлийн төлбөрөө төлөх үйл явц хангалтгүй байна гэсэн олон зөрчил илэрсэн байна. Тодруулбал, 1997 оноос хойш 1000 орчим хүн гадагшаа суралцахаар явснаас дөнгөж 360 гаруй нь эргэж ирсэн байна. Тиймээс Сургалтын төрийн сангаас төрийн зээл, тэтгэлгээр гадаадад суралцсан ч зээлээ эргэн төлөөгүй байгаа иргэдийн материалыг цуглуулж, шүүхэд өгөхөөр шийдээд байгаа гэнэ.
www.news.mn
Цааш нь унших...

2008/10/30

Монгол, Польшийн эдийн засгийн чуулга уулзалт өндөрлөв.


Монгол, Польшийн эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 27-30-ны өдрүүдэд БНПУ-д амжилттай зохион байгуулагдав. Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Монголын ГХОГХ-ны Агентлаг, Польшийн Эдийн засгийн Танхим хамтран зохион байгуулж байгааэнэхүү чуулга уулзалтын арга хэмжээнүүд Варшав, Лодзь, Лович зэрэг хотуудад болж, манай төлөөлөгчид Лодзийн Эдийн засгийн чөлөөт бүс, Лович дахь Барилгынматериалын Баомит компани, Сүүний үйлдвэр, Барилгын материалын Төв зэрэггазруудаар зочлов.
Варшав, Лодзьд зохион байгуулсан Чуулга уулзалтуудад хоёр талаас уулуурхай, барилга, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, импорт, экспорт, тээвэр зуучлал, аялал жуулчлал, эмийн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйлажиллагаа явуулдаг болон манай улстай харилцаа хөгжүүлэх сонирхол бүхий бусадсалбарын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов. Манай улсын 20 шахам пүүс, компани, Польшийн талын байгууллага, пүүс компанийг төлөөлсөн нийтдээ 80 гаруй хүн оролцов.







Эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулсны гол зорилт нь Польшийн томоохон хөрөнгө оруулагчид, пүүс компаниудыг Монголд хөрөнгө оруулах, эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх боломжтой танилцуулахад чиглэгдсэн. Чуулга уулзалтад оролцсон Польшийн Эдийн засгийн яамны дэд сайд Марчин Королецболон Польшийн талын албаны зарим хүмүүс Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, улмаар 2009 онд Польшийн холбогдох яам, бизнесийн төлөөлөгчдийг Монголд илгээх сонирхолтой байгаагаа албан ёсоор мэдэгдсэн нь Чуулга уулзалтанд оролцогчдын сонирхлыг татав.

Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтын арга хэмжээнд Польшийн Парламент, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд Хандзлик, ГХЯ, Эдийн засгийн яам, Мэдээлэл, гадаадын хөрөнгө оруулалтын Агентлагийнтөлөөлөгчид оролцов. Хоёр орны эдийн засгийн байдал, хөрөнгө оруулах, худалдаахийх боломжийн талаар хоёр тал харилцан танилцуулж санал солилцов.

Монголын Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны Агентлаг, ПольшийнМэдээлэл, Хөрөнгө оруулалтын сурталчилгааны Агентлагийн хооронд хамтынажиллагааны санамж бичиг тохиролцож Варшавт гарын үсэг зурав.

Чуулга уулзалтын үеэр ГХОГХА-ын дарга Б.Ганзориг БНПУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Т.Хомицкитэй уулзан хоёр талын харилцааны асуудлаарсанал солилцов.

Чуулга уулзалтад оролцсон Монголын Пүүс компаниуд өөрсдийн сонирхсон чиглэлээр Польшийн пүүс компаниудтай уулзаж, хамтын ажиллагаа шинээр тогтоох, өмнө харилцагч байгууллагуудтайгаа эдийн засаг, худалдааны харилцаагаа өргөтгөн бэхжүүлэх талаар ярилцаж, зарим тохиролцоонд хүрэв.



Цааш нь унших...

2008/10/22

Польш хэлний дүрмийн хураангуй хүснэгт

За хэлний бэлтгэлийн оюутнууддаа зориулаад польш хэлний дүрэм дэx нэр үг, тэмдэг нэрийн төгсгөлүүд тийн ялгалууд дээр хэрхэн хувирдагыг харуулсан эмхэтгэсэн хүснэгтийг оруулж байна.

Нэг тоон дээр



Олон тоон дээр
Цааш нь унших...

2008/10/13

Бонд гэж юу вэ?

Бонд /өрийн бичиг/-ын тухай
Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг чухал үнэт цаасны нэг бол бонд юм. Энэ нь зээл олгосон болохыг гэрчилж буй үнэт цаас юм.
Бонд эзэмшигч нь хөрөнгө эзэмшигч биш зөвхөн зээлдэгч. Нөгөө талаас хөрөнгийнхөө харьцангуй аюулгүй байдлыг хангах, илүү баталгаат ашиг, хүү олох сонирхолтой хүмүүс, байгууллага бонд худалдаж авдаг.





Бондыг засгийн газар, орон нутгийн захиргаа, компани аль аль нь гаргаж болох ба дараах бүрдүүлбэртэй байна. Үүнд:
- Түүнийг гаргасан газрын нэр.
- Сери, дугаар
- Нэрлэсэн үнэ. (Бондын нэрлэсэн үнэ гэдэг нь анхны өртөг юм.)
- Төлбөр дуусах хугацаа
- Зээлийн хүү зэрэг орно.
Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас бондыг гол төлөв төсвийн алдагдлыг нөхөх, үйлдвэр, пүүс, банк зэрэг байгууллагууд нэмэлт хөрөнгийн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой хугацаатай гаргадаг.
Бонд гаргагч нь түүнийг худалдан авсан байгууллага хүмүүст жил бүр тодорхой хэмжээний хүү, мөн хугацаа дуусахад анх зээлдэн авсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Бонд нь гаргагч этгээдийнхээ хөрөнгөөр баталгаажсан байдгийн учир нь хэрэв бонд гаргагч үүргээ биелүүлж чадахгүй бол хөрөнгөө худалдаж өрийн бичиг эзэмшигчийг хохиролгүй болгох үүрэгтэйг илэрхийлнэ. Зарим тохиолдолд тодорхой нэр бүхий хөрөнгөөр баталгаажсан бонд гаргаж болох бөгөөд түүнийг барьцаат бонд гэдэг.
Эдийн засаг дахь хамгийн бага хүүтэй өрийн бичиг нь засгийн газрынх байх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл Засгийн газрын өрийн бичиг дээд зэргийн баталгаатай байх ёстой. Засгийн газрын өрийн бичиг голчлон хамгийн өндөр зэрэглэлтэй байдаг тул хамгийн бага хүүтэй шагналт төлбөр төлдөг. Эдгээр өрийн бичиг нь орлогын татвараас чөлөөлөгддөг. Энэ өрийн бичгийг авахад аз туршилт бараг байдаггүй гэж хэлж болно.
Бондыг купонтой ба купонгүй гэж ангилдаг.
Купон гэдэг нь хугацаа өнгөрөх бүрийд байнга төлдөг тогтмол хүү авах эрх олгосон үнэт цаасны хэсэг юм.
Купоны төлбөр нь тодорхой тогтоосон үеүдэд тогтмол төлөх мөнгөний дүн.
Купонгүй бондын хүүг түүнийг эзэмшигчийн талаархи зохих мэдээллийг тусгасан тусгай бүртгэлийн дагуу олгодог.
Бонд гаргагч нь бондын хугацаа дуусахаас өмнө төлбөрийг нь төлөөд буцааж авах нөхцлийг гэрээнд тусгаж болно. Үүнийг эргүүлэн дуудах нөхцөл гэдэг.
Бондыг мөн 1. Хөрвөх чадвартай.
2. Хөрвөх чадваргүй гэж хоёр хуваадаг.
Хөрвөх чадвартай бонд гэдэг нь: хэсэг хугацаанд тодорхой хэмжээний энгийн хувьцаанд хөрвөх бололцоотой юм. Хөрвөх чадвартай бондыг урт хугацааны санхүүжилт буюу хөрөнгө оруулалтанд ашигладаг.
Бонд гаргагч нь шаардлагатай үед хугацаанаас өмнө мөнгөө төлж бондоо эргүүлж худалдан авах, түүнийг хэвээр нь буюу хөрвүүлж ашиглахыг хөрвөлт гэдэг.
Хөрвөх бондын гол онцлог нь хэрэгтэй үед түүнийг баталгаажуулж хөрвүүлэх эсвэл хэвээр нь ашиглаж болдогт оршино.
Төлбөрийн баталгаа гаргагч бондын үнийг хэвээр байлгах төдийгүй ямар нэгэн хэмжээгээр түүнээс ашиг олохыг эрмэлздэг. Хөрвөх бонд нь хөрвөх чадваргүй бондоос санхүүжилтийн хувьд зардал багатай байдаг.
Үүнээс гадна төлбөр хийх хугацаагаар бондыг ангилдаг ба хугацаанаас хамаарч зээлийн хүүг тогтоодог. Бондын хөрвөх чадвараас шалтгаалан төлбөр хийх хугацаа өөр өөр байдаг. Зээлдэгчийн төлбөрийн чадвар, зээлийн хэмжээ, эргэж төлөгдөх хугацаа нэн чухал байдаг. Бондын хүүгийн бүтцэд нөлөөлөх зээлийн хүүгийн өсөлт нь хугацаанаас хамаарч тогтох хүүгийн өөрчлөлтийг харуулна. Иймд янз бүрийн хугацаатай бондын өөр өөр боловч хугацаа уртасах тусам хүү өндөр байж болно.

http://bataa.delhii.net/


Цааш нь унших...

Билл Гейтс сурагчдад зөвлөж байна



Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс бодит амьдралын тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хүүхдүүдэд болон өөрийгөө ямар нэг хэмжээгээр хүүхэд хэмээн одоо ч мэдэрдэг хүмүүст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг.

Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна. Үүнд:

1.
Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.



2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.

3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.

4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.

5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.

6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.

7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.

8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.

9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход туслана, үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.

10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.

Эцсийн зүйл:
11. Нүдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.

Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.

http://ganxvv.blog.banjig.net/

Цааш нь унших...