2007/08/28

2007.06.02 "Монгол Наадам" +"Дээгий" мини концерт

2007 оны 6сарын 2нд Варшав хотын соёл амралтын "Powsin" хүрээлэнд "Монгол Наадам-2007" арга хэмжээ болж өнгөрлөө. Хүчит бөхчүүд нь барилдаж, мэргэн харваачид нь сумаа тавиж, тэнгэр хангай нь бороо хураа хайрлаж, наадмийн хуушуур элбэг сайхан наадам боллоо.
Наадмыг чимэж Монголоос хийлч Дээгий хүрэлцэн ирж Мини концертээ наадамчин олонд хүргэсэн юм.






Цааш нь унших...

2007.04.28 Сагсан бөмбөгийн ЦОМЫН төлөөх тэмцээн

Монголчууудын холбооны нэрэмжит сагсан бөмбөгийн энэ жилийн тэмцээн Вроцлав хотноо маш амжилттай, сайхан болж өнгөрлөө. 2007 оны аврагаар Вроцлав хотын эрэгтэйчүүдийн баг, Познан хотын охидын баг тодорч удаахь байруудад эрэгтэйчүүдээс Лодз, Варшавын
багууд, эмэгтэйчүүдээс Варшав, Лодзын багууд орлоо.
Тус тэмцээнийг зохион байгуулсан Ганболд ах, Энхээ ах, Цэнгэл эгчдээ, Вроцлав хотийн оюутнууддаа, ЧИНГҮҮН, МӨӨГИЙ, ЗАЯА нартаа бүх оюутнуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.Үнэхээр сайн, гоё зохион байгуулсан үнэн СААК байсан гэдэгт тэнд хүрэлцэн ирсэн бүх оюутнууд санал нийлэх байхаа.
Мөн оройн үдэшлэгийн маань одууд beatbox Насаа,дуучин Энхболор,загвар зохион бүтээгч зураач Чимгээ,загвар өмсөгч бүх охидууддаа, бүжигчин Нямсүрэн, Варшавын Хип Хоп хамтлагийн охидууд, Краковын
Ууганаадаа бүгдэд нь БАЯРЛАСАНАА дахин уламжилж байна.8настай балчираас 80 настан хүртэл хөлөө эргэтэл бүжиглэсэн үнэхээр сайхан үдэшлэг боллоо.
Дараа жилийн сагсан бөмбөгийн тэмцээн Варшав
хотноо зохион байгуулагдах болсон ба Варшав хотийн оютнууд маань энэ
жилийнх шиг сайхан зохион байгуулна гэдэгт итгэж байна.

Цааш нь унших...

2007.04.06 Zakopane-ын Аялал

Жил болгоны Улаан Өндөгний баяраар оюутнууд маань дэвтэр номноосоо толгой өндийж, цэвэр агаарт анд найз нартайгаа УРТ WEEKEND -ийг зугаатай өнгөрөөдөг сайхан уламжлалтай.Энэ удаагийн Zakopane-ын Аялалаар оюутнууд маань Польш нутгийн өндөр уулын (Kasprowy Wierch-1985 m) оргилд гарцгаалаа. Аялалын зургийг YAHOO GROUP ын хуудасруу орж үзээрэй
Цааш нь унших...

2007/07/17

"ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР"

Энэ жилээс эхлэн ПМОХ, польшд ажиллаж амьдарч буй эмч нартайгаа хамтран оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамруулах "ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР" хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон билээ.
Эхний хөтөлбөр маань 2007 оны 2 сарын 10 ний өдөр Лодз хотноо профэссорГиваабал эмчийн удирдлаган дор болж Лодз хотын оюутнууд, 24 ний өдөр Варшав хотноо Оч, Цогоо, Дариа эмч нарын удирдлаган дор болж Варшав хотын оюутнууд хамрагдлаа.
Тус хөтөлбөрт тус нэмрээ оруулсан Польш Улс дахь Монгол Улсын Хэргийг Түр Хамаарагч ноён Батсайхан, дээр нэр дурьдсан эмч нартаа талархсанаа ахин илэрхийлье. Дашрамд хэлэхэд дээрх эмч нар маань үзлэгт хамрагдсан оюутнууддаа хэрэгцээт эмийг үнэгүй олгосон юм.
Ирэх жил тус хөтөлбөрт бүр их оюутнууд хамрагдна гэж найдаж байна. Цааш нь унших...

2006-12-26.ШИНЭ ЖИЛИЙН ҮДЭШЛЭГ




Цааш нь унших...

2007/07/09

2005-04-30.Азгүйтээгүй бол алт авах магадлал тун өндөр байлаа

Тус тэмцээний дараа тэмцээний ерөнхий зохион байгуулагч, Краковын Солонго багын тамирчин Б. Жаргалантай уулзаж тэмцээний талаарх сэтгэгдэлийг нь сонирхсон юм.

Өчигдөр өнөөдөр болж өнгөрсөн арга хэмжээ үнэхээр сайхан болж өнгөрлөө. Эхлээд өчигдөр өглөө болж өнгөрсөн ПМОХ- ын анхдугаар эрдэм шинжилгээний бага хурлын талаар яриагаа эхэлье.Тус хурлын талаар таны сэтгэгдэл хэр байна?
-Оюутнууд их сайхан бэлдэж ирсэн байна лээ. Мэдэж авах юм ихтэй сайхан илтгэлүүд байсан маш их баяртай байна. Танхим бүх юм бүрдсэн байсан болохоор их мэргэжлийн болсон гэж бодож байна.

Сагсны тэмцээнээр хэдий хэр хүмүүс цугларсан бэ?
-70, 80-аад хүн ирсэн. Уг нь тэрнээс ч их хүн хүлээж авна гэж бодож байсан. Ажил их байсан. Тэмцээний өмнөх бүтэн 7 хоног гүйлээ, хажуугаар нь бас багийн бэлтгэл гээд л.

Энэ удаагийн Тэмцээний багуудын талаар бодол юу байна?
-Манайхны хувьд хэдэн удаа заал авч тоглосон, залуучуудын баг бол үнэхээр чанга байсан. Азгүйтээгүй бол алт авах магадлал тун өндөр байлаа. Эмэгтэйчүүдийн баг санаснаас их сайн байсан. Багийн мэдүүлгээ бид тэмцээний өдөр авсан болохоор ямар их эмэгтэй баг вэ гэж гайхаж байсан. Вүж хотын эмэгтэйчүүдийн “ SPEED“ баг энэ жил “АНДУУД”аас цомоо эргүүлж авлаа. Би маш их баяртай байна.

Ер нь сая харж байхад Монголчуудын хобооноос гэхээсээ оюутнууд (Краковын) саяын арга хэмжээг зохоин байгуулсан гэлтээ.
-Тэгж хэлж болноо. (инээв) . Саяын 2 өдөр ерөнхий зохион байгуулагчаар Жагаа, Эба туслах зохион байгуулагчаар Ундрах, Жавхаа, Жавзаа нар Буяа худалдааны асуудалаар хариуцан ажилсан. Монголчуудын холбооноос бараг мөнгө орж ирээгүй . Цомуудыг Лхагва ах спонсордсон байсан.

Ер нь ПМОХ- ын өөрийн гэсэн зохион байгуулдаг ийм том арга хэмжээг бий болговол зохион байгуулах хүмүүс нь бэлэн гэж ойлгож болох уу?
- Мөнгөний проблем их гардаг гэхээс оюутнууд зохион байгуулахад сайн юм аа

Тэмцээний спонсрын талаар?
- Stalowawolagiin Лхагва ах маань Краковын багийг Жамаа ах (Жамух компани) . Цэгмэд, Мягмаргариг ах. Үнэндээ ямар ч мөнгөгүй тэмцээн босно гэж хэцүү юм байна лээ.

За ингээд улажлал ёсоор сүүлийн асуултыг таньд үлдээе!
-Зохион байгуулахад тусалсан, бас хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа!

"Залуу нас"сонины 4 дэх дугаар

Цааш нь унших...

2005-04-30.“Speed” баг цомоо эргүүлэн авлаа

Польш дахь Монголчуудын холбооноос жил бүр уламжлал болгонзохиож байгаа сагсан бөмбөг, ширээний теннисний аврага шалгаруулах цомын тэмцээн өнгөрсөн сарын 30, энэ сарын 1-ний өдрүүдэд Краков хотноо амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээнд Польш Улсын долоон хотоос сагсан бөмбөгийн тэмцээнд 15 баг тамирчид орсоноос сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багуудаас 2003 оны цомын эзэд Вүж хотын “Speed” баг түрүүлэн 2 дахь удаагийн цомын эзнээр тодорлоо.Удаах байруудад Варшав хотын “Андууд “ Лүблин хотын багууд орж мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Эрэгтэйчүүдийн багуудаас Вроцлав хотын “Цоохор” баг цомын эзэн болж Варшав хотын”Барс”, Краков хотын “Жамух” багууд мөнгө хүрэл медаль хүртлээ.

Ширээний теннисний тэмцээнд эмэгтэй тамирчидаас 1-р байранд Байгалмаа /Катовиц/, 2- р байранд Мөнхжаргал /Вүж/, 3- р байранд Сэлэнгэ/ Варшав / ,

эрэгтэй тамирчидаас 1-р байранд Энхбат /Вроцлав/, 2-р байранд Алтанхүү /Варшав/ нар тус тус орлоо.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа Залуу нас сонины хамт олноос халуун баяр хүргэе!

Мөн тэмцээний 2 өдрийн турш баг тамирчидаа дэмжин элэг нэгтэнүүдтэйгээ өөрийн үнэт цагаа хуваалцсан Монгол Улсын Элчин сайд ноён Т.Баасансүрэнд, Вүж хотынхоо баг тамирчиддаа бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Вүж хотынхоо ах эгч нартаа, тамирчидынхаа хувцасыг эсгэн оёсон уран гарт оюутан Л.Энхчимэг болон оюутнууддаа, талархсанаа ахин илэрхийлье!

Сонины зөвлөл


"Залуу нас"сонины 4 дэх дугаар

Цааш нь унших...

2005-04-30.ПМОХ- ын анхдугаар эрдэм шинжилгээний бага хурал

ПМОХ байгуулагдснаас хойш 4 сар өнгөрчээ. Энэ хугацаанд оюутнууд маань олныг хамарсан хэд хэдэн арга хэмжээгээ зохион байгуулаад зогсоогүй өөрсдийн интернет хуудас, форумтай ч болоод амжжээ. ПМОХ- оос зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээ нь энэ оны 4 сарын 30 ны амралтын өдөр Краков хотын Ягилоны их сургуулийн хурлын зааланд болсон ПМОХ-ын анхдугаар эрдэм шинжилгээний бага хурал байлаа.

Урьд урьдын жилүүдэд Польш улсад суралцаж буй Монгол оюутнууд маань их, дээд сургуулиа дүүргэн нэг хоёроороо цувран төгсдөг байсан бол энэ жилийн хувьд арваад оюутан эрдмийг сураад эх орныхоо зүг хөтөлж байгаагаар онцлог жил болж байна. Энэ удаагийн хурал дээр ихэвчлэн Польш улсын их дээд сургуулиудыг энэ жил дүүргэж буй оюутнууд маань оюутан найзууддаа, дүү нартаа бэлдсэн сонирхолтой зөвлөмж илтгэлүүдээ тавьлаа. Энэ өдрийн эхний илтгэлийг Варшав хотын Худалдааны Их Сургуулийн маркетинг, менежментийн төгсөх күрсийн оюутан Ш.Энхтуул, тус сургуулийн гадаад харилцаа болон банк санхүүгийн мэргэжлээр давхар төгсөж буй оюутан Ч. Гэрэлсайхан нар “ Хором бүрт боломж” илтгэлээ уншлаа. Хоёр оюутан маань илтгэлдээ оюутан бүхэн нүдээ нээлттэй байлгаж, алхам бүрт олдох боломжоо ашиглахыг оюутан найз нартаа уриалж байлаа. Тус илтгэлийн дараа оюутнуудынхаа үйл ажилгааг идэвхтэй дэмжигч, Монголчуудын Холбооны гишүүн, их эмч Б. Бат- Оргил ах маань “Сэхээтний давхрага” сэдэвт илтгэл тавин өөрийнхөө оюутан насныхаа туршлага сургаалыг бидэнтэй хуваалцлаа.

Тус хурал дээр Монгол улсаас Польш улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Т.Баасансүрэн хүрэлцэн ирсэн нь оюутнуудын үйл ажилгааг ямархуу өргөн хүрээнд дэмжиж байгааг илэрхийлж байлаа. Элчин сайд : ПМОХ- ын явуулж буй үйл ажилгаанууд болон хийхээр зорьж байгаа ажилуудыг сайшааж байлаа. Тэрээр мөн тус Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдаж буй илтгэлүүдээр тохьмол гаргаж, тус тохьмолыг ПМОХ-ын үйл ажилгааны толь байхаар, цаашилбал жил бүр уламжлал болох тус Эрдэм шинжилгээний бага хуралд цааш цаашдаа тавих оюутнуудад нэмэр болохуйц ном байхаар хэвлэхийг санал болгосон юм. Эцэст нь оюутнууддаа: ПУ-д сурч буй оюутнууд маань бусад оронд сурч буй монгол оюутнуудтай харицуулахад ихэнх нь төгсөөд Монголдоо эргэн очиж ажиллаж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулдаг мөн ПУ- д зэрэг ахиулахаар үлдэн суралцдаг сайхан уламжлалыг хадгалж үлдэхийг захисан юм.

Хурал цааш Варшавын Их Сургуулын олон улсын харилцааны төгсөх курсын оюутан Р.Ариунтуяагийн “Дипломын ажлыг хэрхэн бичих, түүний техник сэдэвт илтгэл”, Ягилоны их сургуулийн хуулийн ангийг төгсөгч Ж.Ундрахын “Гадаад хөрөнгө оруулалт” сэдэвт илтгэл, Варшавын Шинжлэх Ухааны академикийн дэргэдэх английн Ланкестерын их сургуульд магистерын зэрэг хамгаалж буй оюутан Н. Эрдэнэчимэгийн “Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суур болон түүнийг дээшлүүлэх нь” илтгэлээр үргэлжиллээ.

Түүний дараагаар Монгол улсын төв банкны судалгааны эдийн засагч, Польшийн Үндэсний банкинд мэргэжил дээшлүүлж буй А. Хулан эгч маань “ Бүтээлч хүн гэж хэн бэ?” илтгэлээ тавьсан юм. Эцэст нь Вроцлавын Политехник мэдээлэл зүй, удирдлагын ангийн төгсөгч оюутан Ю. Энхбат оюутан дүү нартаа хандсан захиасын үгээр энэ удаагийн ПМОХ- ын эрдэм шижилгээний бага хурал өндөрлөсөн юм.

Tа бүхэндээ тус хуралд тавигдсан А. Хулангийн “ Бүтээлч хүн гэж хэн бэ?” илтгэлийг товчлон хүргэж байна.
Би юу хийж чадах хvн бэ? Би бvтээлч хvн мєн vv? Би жvжигчин Сувд, Бавуугийн Лхагвасvрэн, Жамбын Пvрэв, Бямбын Ренчин, Нобелийн шагналтан эрдэмтэд, архитекторч, зохиолч, эдийн засагч, хуульч нартай хийж бvтээх юмсан гэсэн сэтгэлээсээ гадна юугаараа ижил байж чадах бол? Тэдэнтэй дvйцэхvйц хэмжээний vйлс, бvтээл хийх нєєц боломж, чадвар надад байна уу? Бvтээлч vйлээрээ би тэдний адил нэр хvндтэй болж чадах уу?
Гэх мэт асуултууд санаанд нь тєрдєг залуус олон биз ээ. Yvнийг жаахан ч гэсэн тайлах юмсан гэж нэртэй эрдэмтэд, инженер, хуульч, зохиолч, улс тєрч гээд олон тєрлийн бvтээлч хvмvvс, тэдний нийтлэг шинж чанаруудын тухай судалгаануудыг сонирхон уншиж явдаг билээ.
Хvний бvтээлч чадавхи олон талын тєгс тєгєлдєр мэргэшил, эсвэл авъяас чадвараар тодорхойлогддоггvй байна. Жvжгийн зохиолч Жорж Бернард Шоу vсгийн алдаа маш их гаргадаг байж. Бэнжамин Франклин тоондоо их муу, Альберт Эйнштэйн ч бас хэлний хичээлvvддээ тааруу байсан ба нилээн мартамхай гэж хэлэгддэг байж. Бvтээлийн тоо хэмжээ ч хvний хэр бvтээлчийг тодорхойлдоггvй гэнэ. Зарим хvн олон тооны, ижил хэлбэр бvтэцтэй бvтээлvvд туурвидаг бол зарим нь цєєхєн, гэвч бидний амьдралыг єєрчлєхvйц жинтэй бvтээл туурвидаг. Мєн сэтгэн бодох чадвар ч дангаараа бvтээлч эсэхийг тодорхойлдоггvй юм. Єндєр сэтгэн бодох чадвартай боловч бvхэл амьдралынхаа туршид ямар ч бvтээлч зvйл туурвидаггvй хvн маш олон байдаг ба бага IQ-тэй ч он удаан жил бvтээлчээр ажиллаж амьдарч чаддаг хvн мєн олон байдаг байна.
Тэгвэл ямар хvнийг бvтээлч гэх вэ? Бvтээлч хvмvvс ямар шинж чанаруудтай байдаг вэ?
Харвард Их Сургуулийн сэтгэл судлаач Пэркинс 1981 онд хийсэн судалгаанаасаа бvтээлч хvмvvс дараах зургаан нийтлэг шинж чанарыг агуулсан байдаг ба энэ шинж чанаруудын хоорондын уялдаа холбооноос бvтээлч хvн тєрдєг гэж тогтоожээ.

1. Залхуугvй зан чанар
2. Асуудлыг зєвєєр тодорхойлох чадвар
3. Уян хатан сэтгэлгээ
4. Азаа сорих зориг
5. Асуудалд бодитойгоор хандах чадвар

6. Хvсэл эрмэлзэл, бат итгэл, єєрийгєє цэнэглэх чадвар
Харин судлаач ВанГандийн судалснаар бол бvтээлч хvмvvс сониуч зан, бие даасан байдал, єєртєє итгэх итгэл, уян хатан боловч шургуу цєхрєлтгvй зан чанартай байдгаас гадна ямар ч асуудалд, ялангуяа тодорхойгvй асуудлуудад хvлээцтэй няхуур хандах буюу яаравчлан єрєєсгєл дvгнэлт хийхээс зайлсхийх чанар, шинэ зvйл, єєрчлєлтийг хvлээн авах чадвартай, таамаглалууд болон нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн зvйлvvдийг шалгаж vзэх дуртай, юмны хєгжилтэй, хошин талыг олж харах чадвартай байдаг гэнэ. Yvнээс гадна тэрээр дараах нийтлэг шинж чанаруудыг авч vзэж тайлбарласан байдаг:
-Анхаарлаа тєвлєрvvлэх чадвар болон єєрийгєє мэдрэх мэдрэмж
-Дайчин зан ба сахилга бат (Discipline)
-Элдэв шинэ санаагаар тоглох, тєсєєллєє ашиглах чадвар
Тэгвэл бvтээлч хvнд саад бологч, бvтээлч чадавхийг бууруулагч хvчин зvйлvvд юу вэ?
Тэрэза Амабил болон Лэс Жоунз нарын сэтгэл судлаачдынхаар бол дараах зvйлvvд бvтээлч чадавхид саад учруулах аюултай аж. Yvнд:
1. Бусдаар дvгнvvлэх болон сайшаал урамшууллууд
2. Хэн нэгний хараан дор байх
3. Хэт єрсєлдєєн
4. Сонголт цєєтэй байх

5. Явцуу сэтгэлгээ болон гєжvvд vзэл баримтлал
6. Єєртєє итгэлгvй байх, єєрийгєє голох
Бидний хэнд ч гэсэн ихийг сурч ухаанаа тэлэх, єєрийгєє хєгжvvлэхээс авахуулаад ээж аавыгаа єргєн тэтгэх, улс орноо хєгжvvлж сайхан амьдралыг цогцлон бий болгох хvсэл зориг хадгалаатай байгаа. Тvvний тулд баримтлууштай гол зарчим бол тєгс дээд байх бус, харин сэтгэл оюунаа шавхан, єєрийнхєє чадах чинээгээр хєдєлмєрлєх явдал юм. Та бvхэн эндээс ямар нэгэн хэмжээгээр єєрсдийгєє дvгнэх боломжтой болж, мєн єєрийгєє яаж илvv vр бvтээлч хvн болгох, ямар бодолтой байж, яаж ажиллах талаар жаахан ч гэсэн санаа авсан байх хэмээн найдаж байна.



"Залуу нас"сонины 4 дэх дугаар

Цааш нь унших...

2005-04.Zakopane 2005

Оюутан Б.Азжаргалын санаачлагаар Zakopane-ий аялалыг жил бүрийн улаан өндөгний баяраар зохион байгулахаар болж, эхний аялал маань үр бүтээлтэй сайхан болж өнгөрлөө.Дэлгэрэнгүй зургийг YAHOO GROUP- ээс үзээрэй.

Цааш нь унших...

2005-03-13."Мартын 8" үдэшлэг

2005оны 3 сарын 13-д Варшав хотноо ПМОХ болон Тэмүүжин фирм хамтран эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баярыг дохиолдуулан "Мартын 8" үдэшлэг зохиогдлоо

Цааш нь унших...