2007/07/09

2005-04-30.“Speed” баг цомоо эргүүлэн авлаа

Польш дахь Монголчуудын холбооноос жил бүр уламжлал болгонзохиож байгаа сагсан бөмбөг, ширээний теннисний аврага шалгаруулах цомын тэмцээн өнгөрсөн сарын 30, энэ сарын 1-ний өдрүүдэд Краков хотноо амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээнд Польш Улсын долоон хотоос сагсан бөмбөгийн тэмцээнд 15 баг тамирчид орсоноос сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багуудаас 2003 оны цомын эзэд Вүж хотын Speed” баг түрүүлэн 2 дахь удаагийн цомын эзнээр тодорлоо.Удаах байруудад Варшав хотын “Андууд “ Лүблин хотын багууд орж мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Эрэгтэйчүүдийн багуудаас Вроцлав хотын “Цоохор” баг цомын эзэн болж Варшав хотын”Барс”, Краков хотын “Жамух” багууд мөнгө хүрэл медаль хүртлээ.

Ширээний теннисний тэмцээнд эмэгтэй тамирчидаас 1-р байранд Байгалмаа /Катовиц/, 2- р байранд Мөнхжаргал /Вүж/, 3- р байранд Сэлэнгэ/ Варшав / ,

эрэгтэй тамирчидаас 1-р байранд Энхбат /Вроцлав/, 2-р байранд Алтанхүү /Варшав/ нар тус тус орлоо.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа Залуу нас сонины хамт олноос халуун баяр хүргэе!

Мөн тэмцээний 2 өдрийн турш баг тамирчидаа дэмжин элэг нэгтэнүүдтэйгээ өөрийн үнэт цагаа хуваалцсан Монгол Улсын Элчин сайд ноён Т.Баасансүрэнд, Вүж хотынхоо баг тамирчиддаа бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Вүж хотынхоо ах эгч нартаа, тамирчидынхаа хувцасыг эсгэн оёсон уран гарт оюутан Л.Энхчимэг болон оюутнууддаа, талархсанаа ахин илэрхийлье!

Сонины зөвлөл


"Залуу нас"сонины 4 дэх дугаар

No comments: