2007/07/09

2005-01-27.Элчин сайд оюутнуудтай хийсэн уулзалт


Сайн байцгаана уу?

2005 оны 1 сарийн 27 нд монгол улсаас польш улсад суугаа элчин сайд Баасансvрэн Краков хотын оюутан залуучуудтай ирж уулзалт хийлээ.

Тус уулзалт маш их ач холбогдол өгсөн уулзалт боллоо.

Уулзалт оройн 19 цагаас 22 цагийн хооронд Uniwersytet Jagiellonski Akademika Bursa-ийн зочдын танхимд Ноён элчин сайд, Тус хотод ажиллаж амьдарч байгаа эмч Жамсран болон оюутнуудын дунд монголын өнөөгийн улс төр эдийн засгийн байдал ,оюутан нас ,Польш улс дахь монголчуудын аж амьдрал ,болон оюутны тэтгэлгийг нэмэгдүүлэх талаар илэн далангүй ярилцаж санал бодлоо солилцлоо.

Оюутан Ундрах :

Краков хот Варшав хотоос хол оршдог. Оюутнууд 3 сар болгон явж стипендээ авдагийг тус хотдоо итгэмжлэгдсэн 1 хvний дансанд хийж, их зардал чирэгдэл гардагыг хэмнэх санал тавьсанд элчин сайд болно гэж vзлээ. Энэ санааг Варшав хотоос хол оршдог бусад хотын оюутнууд маань бас хэрэгжvvлж болох юм.

Их Сургуулиудын шалгалт шүүлэг эхэлсэн энэ цагаар элчин сайд маань ирж халуун дулаан уур амьсгалтай яриа өрнүүлж, зөвөлгөө өгч нэгэн оройг бидэнтэй

өнгөрөөсөн нь оюутан бидэнд сэтгэлийн их эрч хүч, урам өгсөн юмаа.

2005 оны хичээлийн жилд Краков хотод 18 оюутан улсын болон хувийн зардлаар суралцаж байгаагаас 7 оюутан польш хэлний бэлтгэлд 4 оюутан төгсөх күрст суралцаж байна.

Уг уулзалтыг зохион байгуулах бүх зардлыг гаргасан Эмч Жамсран ахдаа оюутнууд бид энэ сонингоор дамжуулж баярласнаа илэрхийлье.

Эцэст нь уг сонинг уншиж байгаа элэг нэгт монголчууддаа

ирж буй модон тахиа жилдээ төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

Краков хотын оюутнууд


No comments: