2007/07/09

2004-12-30. Польш дахь Монгол Оюутны Холбооны анхдугаар чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Чуулган 2004 оны 12 сарын 30нд уригдан ирсэн хүндэт зочид, ах эгч нарын хэлсэн үгээр эхэллээ. Польш улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Баасансүрэн, Монголчуудын Холбооны ерөнхийлөгч Х.Цэнгүүнжав, гишүүн Б.Батжаргал, Б.Бат-Оргил, Монголчууд сонины эрхлэгч Д.Ундрам, Варшавын Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч доктор Агата Барэяа-Стажинска, доктор проф. Станислав Годжински, докторант Мөнхтуяа, магистр Ян Рогала нар бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж, оюутнууддаа хандан олон сайхан сургамжтай үгээ хайрласан юм.

Оюутнууддаа хандан оюутнуудын төлөөлөгч болох Лодзын Их Сургуулийн оюутан Энхтунгалаг, Вроцлавын Их Сургуулийн оюутан А.Ганхуяг, Энхбат, Варшавын Их Сургуулийн оюутан Д.Мөнхбат, Варшавын Худалдааны Дээд Сургуулийн төгсөгч Л.Цэвэгмэд нар үг хэлж нийт оюутнууддаа эв нэгдэлтэй, тусч, хамтач, бүтээлч байж, оюутан насандаа бусаддаа болон нийгэмд хэрэгтэй олон сайхан зүйлсийг хамтарч бүтээхийг уриаллаа.

Үүний дараа оюутнууд маань Холбооны зорилго, үйл ажиллагаа, бүтэцтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо чөлөөтэй солилцож эцэст нь дүрмээ батлан, дүрмийнхээ дагуу бүтцийн асуудлаа хэлэлцэн Удирдах Зөвлөл, Ерөнхийлөгч, Хяналтын Албаа сонголоо.

No comments: