2007/07/09

2005-01-15.ВҮЖ ХОТЫН БИЛЬЯРДЫН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН




Вүж хотын соёл амралтын төвд өнгөрсөн сарын 15-ны өдөр тус хотын оюутнуудын санаачлагаар зохион байгуулсан Вүж хотын бильярдын аврага шалгаруулах цомын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд тус хотод сурч, ажиллаж амьдардаг монголчууд нийт 8 тамирчин ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо. Уг тэмцээн нь Вүж хотноо зохион байгуулагдсан албан ёсны анхны тэмцээн байснаараа онцлог юм. Тэмцээн их өрсөлдөөнтэй явагдаж цомын эзнээр И.Цэрэнхүү тэргүүлж, Мягмар удааллаа. Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиохоор Вүжийн оюутнууд төлөвлөж байна.
Тэмцээний явцад оролцогчид болон энд хүрэлцэн ирсэн үзэгчдээс тэмцээний талаархи сэтгэгдлийг нь асууж сонирхсон юм.
С: Тэмцээний талаархи таны сэтгэгдэл ямар байна вэ?
Мягмар:
Тэмцээн сайхан болж байна. Манай хотын оюутнуудаас зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ нь их таалагдаж байна.
С: Өрсөлдөгчид хэр байна?
Мягмар:
Хожих хожихгүйг одоогоор хэлж мэдэхгүй нь, дараа нь харагдана биз. Эцэст нь хэлэхэд энэ тэмцээнд хожих хожигдохдоо гол нь биш, хүний газарт байгаа монголчууд олуулаа ингэж цугларах нь ховор шүү дээ. Бидэнд зориулж энэхүү арга хэмжээг зохиож байгаа оюутнууддаа талархаж байна.
С: Тэмцээний талаархи таны сэтгэгдэл ямар байна вэ?
Цэрэнхүү:
Бильярдын тэмцээн сайн болж байна. Вүжийн оюутнууд энэ тэмцээнийг сайн зохион
байгуулж байна. Гэр бүлээрээ ирцгээгээд яг л наадам болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Байнга монголчууд ингэж цуглардаггүй болохоор ойрд уулзаагүй хүмүүстэ
йгээ уулзаад сайхан л байна

Дэлгэрмөрөн: Сэтгэгдэл өндөр байна. Монгол дуу эгшиглээд л, олон монголчууд хамтдаа, монголдоо байгаа юм шиг сайхан байна. Хамгийн гол нь эндээс оюутнуудын идэвхи санаачлага, зүтгэлийг харж байна. Жишээлбэл: Оюутнуудийн өөрсдийн хүч санаачлагаар амттай халуун хуушуур хийж монголчуудаа дайлсан нь хүмүүсийн сэтгэлд хүрэв бололтой.

Тэмцээн маань дуу хөөр, инээд баясал дүүрэн болж өнгөрлөө.

Э. Оюунбилэг

"Залуу нас"сонины анхны дугаар


1 comment:

Anonymous said...

[b]Получил Вовочка пару по математике. Подходит к учителю с тетрадкой и грит:
- На вашем месте я бы поставил сюда пятерку!
- Это с какой-такой стати?
- А с такой, что мой папаша давеча сказал: "Если хоть еще раз увижу двойку
по математике, то кое-кто отгребет хаа-роо-ших пиздюлей..." [/b]
Общество Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила например это "[url=http://www.2nt.ru/go/teets.php]Вечеринка на день святого Патрика (14 фото) [/url]" - Канечно вы можете встретить и для себя миллион интерестного
Ну а однако лучшее специи через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/64f735e63125b1ca76589f43d1698d9a.jpg[/IMG][/url]