2007/07/09

2005-03-08.”БҮСГҮЙЧҮҮД” УУЛЗАЛТ ҮДЭШЛЭГ


Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Вүж хотноо, Вүж хотын оюутнууд “Бүсгүйчүүд” нэртэй уулзалт үдэшлэгийг энэ сарын 8 нд зохион байгууллаа. Монголчуудын дунд баярыг олуулаа нийлж ууж наргих уламжлал тогтсон гэхэд хэлсдэхгүй ээ. Харин энэ удаагийн баярын өдөр маань оюутнууд өөр хоорондоо бодлоо чөлөөтэй илэрхийлж, мэдлэгээ солилцож, зарим оюутнуудын бэлтгэн ирсэн сэдвүүдийн дор үзэл бодлоо хуваалцсанаар онцлог байлаа. Оюутан Баттуяагийн бэлдсэн “ Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь”, оюутан Хишигийн бэлдсэн “Өөдрөг явах 25 зарчмыг амьдралд хэрэгжүүлэхэд зөвлөмж”, оюутан Мөнхзулын бэлдсэн “ Шүдний эрүүл ахуй” сэдвүүд үр өгөөжтэй мэдээллээр дүүрэн байлаа.

"Залуу нас"сонины 2 дэх дугаар

No comments: