2007/07/09

Польш дахь Монгол Оюутны Холбооны түүх

2004 оны 12-дугаар сарын 30-ны өдөр Польш улсад сурч амьдардаг 120 оюутан залуус Варшавын Их Сургуулийн Дорно Дахины судлалын хүрээлэнд цуглаж Польш дахь Монгол Оюутны Холбоог байгуулсан. Өмнөх жилүүдэд холбоо байгуулах санааг оюутнууд гаргадаг байсан боловч биелэлээ олж чадаагүй байсан юм. Тухайн үед Лодз хотноо сурч байсан оютнуудиын санаачлага бусад хотийн оюутнуудын хучтэй дэмжлэгээр олон жилийн санаа биелэлээ олсон юм.
Мөн тус өдөр оюутнууд маань Холбооны зорилго, үйл ажиллагаа, бүтэцтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо чөлөөтэй солилцож эцэст нь дүрмээ батлан, дүрмийнхээ дагуу бүтцийн асуудлаа хэлэлцэн Ерөнхийлөгч, Удирдах Зөвлөл, Хяналтын Албаа сонгосон.
Тус холбоог байгуулсан ерөнхий зорилгууд нь оюутнууд ирээдүйд эх орондоо их зүйл бүтээх, нийгмийн болоод шинжлэх ухаан техникийн олон талын мэдлэг боловсролтой, хамтач, хөдөлмөрч боловсон хүчин болж төлөвшихийн тулд хамтран өөрсдийнхөө сурлагын чанар, мэдлэгийн цар хүрээгээ өргөжүүлэн дээшлүүлэх мөн харилцан бие биедээ туслалцан, оюутан залуу насаа дурсамжтай сайхан, хийсэн бүтээсэн зүйлээр дүүрэн үр бүтээлтэй өнгөрөөх мөн эх орон элгэн нутгийнхаа соёлыг Польш болон Европын орнуудад сурталчилан түгээх, тэдний соёлыг Монгол орондоо таниулах зэрэг болно.

1 comment:

Anonymous said...

Энэ ПМОХын ард хэн байдагийг мэдэхгүй ч олигтой хүн биш бололтой. Том том юм бичсэнээ мэдээгээ шинэчилж чаддаггүй, Yahoo Group ээ зохицуулж чадахгүй, Хүний асуултанд олигтой хариулт өгч чаддаггүй хүн. Тэгээд уулзалт энэ тэр зохион байгуулдаг юм бол тэрийгээ мэдэгдэж бай. Хүн болгон Фэйсбүүк хэрэглэж байна тэнд Грүп нээгээд тулж ажилла. Чи энд худлаа Гүүгл Адсэнс оруулж ирээд сууж байхад монголчууд чинь хөлөө олохгүй байна.