ПОЛьШ УЛСЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ
Польш Улсад улсын ба хувийн их дээд сургуулиуд байдаг. Хувийн сургуулуд 1990 оноос хойш нээгдэж эхэлжээ. 1998 оноос хойш мэргэжлийн улсын ба хувийн их сургуулиуд нээгдэж эхэлсэн ба эдгээр сургуулиуд нь оюутнууддаа мэргэжлийн дагуу боловсрол эзэмшүүлдэг байна. Үүнд 15 долоо хоногийн дадлага мөн туслана. Дээд сургуулиудад оюутнууд өдрийн, оройн, эчнээ ба eksternistyczne гэсэн системээр суралцаж болно. Гэхдээ үндсэн систем нь өдрийн сургалт юм.
Дээд сургуульд суралцаxын тулд польшийн MATURA, буюу Монголын 10-ын гэрчилгээтэй байх ёстой. Зарим сургуулиуд элсэн орох шалгалт авдаг бол зарим нь 10-ын гэрчилгээний голч дүнг харж элсэлт авдаг байна. Мөн шууд бүртгэдэг сургууль ч байдаг.Иймээс сургууль бүр шинэ оюутнуудаа элсүүлэх өөрийн журамтай байдаг байна.
Полшийн их, дээд сургуулиуд баклавар, магистр гэсэн 2 шугмаар явагдана.
Баклавар
Баклаврын зэргийг 3 жилийн мэргэжлийн дээд сургуулид суралцсанаар олж авна. Польшд ихэнхдээ багшийн коллежи (3 жилийн) баклавар зэрэг олгоно. Түүнээс гадна их сургуульд баклавар хамгаалж болно. Энэ 2 сургалтын гол ялгаа нь: их сургуульд цаашид зэргээ дээшлүүлэн үргэлжлүүлж сурах боломжтой. Үүнд магистрт ахин 2 жил суралцаж болно. Харин багшийн коллежид тэр болгон цаашид үргэлжлүүлэн суралцах боломж байдаггүй.
Магистр
Баклаврын дараа магистрт 2-3 жил суралцдаг.
ИХ СУРГУУЛь ТӨГСӨГЧИДИЙН МЭРГЭЖИЛИЙН ЗЭРЭГ
Бакалавр (licencjat): 3 – 3,5 жил үргэлжилдэг мэргэжлийн дээд сургууль.
Инженер: Зэргийг хамгаалахын тулд эдийн засгийн, газар тариалангийн эсвэл техникийн мэргэжлийн дээд сургуульд 4 – 4,5 жил суралцаж төгсөнө.
Магистр болон магистртай адил зэргүүд: боловсролын магистр, урлагын магистр, магистр инженер, магистр инженер архитект, эмч, шүдний эмч ба малын эмч) – зэргийг 5 жил суралцаж байж олно. Анагаахын ухааны их сургуулиудын магистр 6 жил үргэлжилнэ. Түүнээс гадна баклаврын зэрэгтэй оюутнууд 2 – 2,5 жил нөхөн суралцаад магистрийн зэрэг хамгаалж болно.
Дээрхи олон төрлийн магистрийн дипломыг авахын тулд оюутнууд их сургуулийнхаа сургалтын төлөвлөгөөний дагуу бүх хичээлүүдээ болон дадлага хийж, магистрийн ажлаа хамгаалж, дипломынхаа шалгалтаа өгсөн байх ёстой.
МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ
Доктор – докторт суралцахын тулд заавал магистр эсвэл магистртай адил зэрэгтэй байх ёстой. Түүнэс гадна докторын ажилаа бэлдэж, хамгаалж, эцэст нь докторын шалгалтаа сайн өгөх хэрэгтэй.
Шинжлэх ухааны доктор (doktor habilitowany) – болохын тулд эхлээд заавал доктор зэрэгтэй байх шаардлагатай. Түүнээс гадна шинжлэх ухааны доктор болохын тулд өөрийн гэсэн мэргэжлээр эрдэмийн ажил бичиж, сайн хамгаалах ёстой. Доктор ба шинжлэх ухааны доктор зэргийг тусгайлсан дээд сургуулиуд болон эдгээр зэргийг олгох эрхтэй газрууд олгодог байна.
Проффесор – болохын тулд эхлээд заавал шинжлэх ухааны доктор байх шаардлагатай. Түүнэс гадна проффесорын зэргийг Бүгд Найрамдах Польш Улсын ерөнхийлөгч олгодог.
ИХ СУРГУУЛьД БАЙХ ХУГАЦАА
Бэлтгэл
Польшд суралцахаар ирсэн бүх оюутнууд польш хэлний бэлтгэлд суралцдаг. Хэлний курсд польшийн болон өөрийн орны тэтгэлгээр суралцаж буй оюутнуудаас гадна, хувиараа суралцаж байгаа оюутнууд мөн хамрагддаг.
Гадаад оюутнуудад зориулсан польш хэлний сургуулиуд Łódź, Lublin, Kraków, Wrocław, Warszawa зэрэг хотуудад байралдаг.
Бэлтгэлийн курс нь 2 янз байдаг: 1)Польш хэлний сайн мэдлэгтэй эсвэл польш хэлээр сургууль төгссөн хүүхдүүдэд зориулсан 1 сарын бэлтгэл курс.Тус курс нь 9 сард явагддаг ба шалгалт өгч төгсдөг. Үүнийг sesja orientacyjna гэж нэрлэдэг. 2)Бусад оюутнуудад зориулсан жилийн курс.
Польш хэлээр дунд сургууль төгссөн болон польш хэлний сайн мэдлэгтэй оюутнуудыг польш хэлний шалгалтанд хамруулж шууд 1-р курсд элсүүлдэг.
Польш хэлний бэлтгэл нь ирээдүйн оюутнуудыг польшийн их сургуулиудад суралцахад бэлтгэх ба олон орны сургалтын програмын зөрөөг арилгах зорилготой.
Жилийн курсд суралцах явцдаа оюутнууд, ирээдүйн их сургуулиа өөрсдөө сонгох боломжтой ба урд нь сонгосон мэргэжлээ өөрчлөх боломж бий.Үүнд ойролцоо мэргэжлүүдийг солиход хүндрэл багатай байдаг бол тэс өөр мэргэжлүүдийг солих бараг боломжгүй байдаг.
Бэлтгэлийн жилийн курсээ төгсөхдөө заавал шалгалт өгдөг.Хэрвээ шалгалтандаа унавал оюутнууд бэлтгэлийн жилийн курсээ давтан суралцах ба ийм үед тэтгэлэг олгодоггүй.
Цааш нь унших...
2008/05/15
Гарын авлага (1-р хэсэг)
Posted by
YeSoo
at
4:05 PM
1 comments
Labels: Гарын авлага
2008/05/07
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
БНХАУ-ын олон муж, хотод, түүний дотор Бээжинд бага насны хүүхдийн дунд “EV (entervirus) 71” гэх нянгийн халд-вараас үүдсэн амь насанд нэн аюултай өвчин огцом хурдтай тархаж байна. Ийм халдвар авсан хүүхэд халуурч гарын сарвуу, хөлийн ул, амны хөндийд цэврүү үсэрч, тууралт үүсдэг, даамжирвал энэ нь нүүрний хэсэгт тархаж, уушиг устах, булчин, шөрмөс ажиллагаагүй болох, чичрэг, менингит тусах, улмаар амь насаа алдахад хүргэдэг байна.
Өчигдрийн байдлаар тус улсын нийслэлээс бусад газар ийм халдвар авсан 4529 тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлж байсан бол өнөөдөр 11095 хүүхэд өвчилснөөс 26 нь нас барсан, Бээжин хотод л гэхэд 1482 гаруй хүүхэд өвчил-сөн, түүний дотор манай ЭСЯ, манай хүүхдүүдийн явдаг сургууль, цэцэрлэг байрладаг Чаоян дүүрэгт 279 хүүхэд өвчлөөд байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлж байна. Иймд хотын захиргаанаас нийслэлийн хүүхэд саатуулах газар, цэцэрлэг, бага сургуулийг түр хаах уриалга гаргаад байна. Энэ өвчин бага насны хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд халддаг нь тодорхой болжээ. Энэ сарын 4-ний өдөр БНХАУ-ын Эрүүлийг хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж энэ өвчнийг таслан зогсоох, цаашид тарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлж байна.
Иймд Монгол Улсын Элчин сайдын яамнаас өөрийн иргэдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
1. Энэ өвчин агаар, дуслын замаар болон бохир гар, түүнчилэн шүлс, ялгадас, хөлсөөр дамжин тарж байгаа тул хүүхдээ болзошгүй халдвар авахаас сэргийлж, дэлгүүр, хоолны газар, тоглоомын талбай, үзвэр, үйлчилгээний зэрэг олон нийтийн газраар явуулахгүй, ялангуяа нийтийн бие засах газар оруулахгүй байх, нийтийн зориулалттай зайрмаг, ундаанаас зайлсхийх;
2. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулах эсэхээ зөвлөлдөж шийдэх;
3. Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн анхан шатны шаардлагыг сахиулан, гэр орондоо агаар оруулж, хлорамины 3 %-ийн уусмалаар цэвэрлэгээ хийж, хаалганы бариулыг ариутган, хүүхдийн гар, хөл, амыг байнга угаалгаж хэвшүүлэх;
4. “EV 71” нян нь бүх улсад байдаг, дулааны улиралд идэвхждэг тул эх орондоо байгаа өөрийн хамаатан саданд хүүхдээ БНХАУ-д авч ирэхгүй байхыг зөвлөх;
5. Хүүхэд чинь халуурах, гар хөлөөр нь тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрмэгц тэр даруй эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БНПУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2008. 05. 07
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
3:46 AM
0
comments
ПОЛьШ ДАХь МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН IV ТЭМЦЭЭН, ВАРШАВ 2008
Польш дахь Монголчуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохиодог сагсан бөмбөгийн тэмцээн Варшав хотноо болж өнгөрлөө. Тэмцээнд эрэгтэй 9 баг эмэгтэй 3 баг орсоноос эрэгтэйчүүдээс Вроцлав хотын 1р баг 1р байранд, 2р байранд Варшав хотын "Барс" баг, 3р байрнд Вроцлав хотын 2 баг тус бүр орлоо. Харин эмэгтэйчүүдийн энэ удаагийн цомыг Лодз хотын "Speed" баг хүртэж, 2р байранд Краков, 3р байранд Атлантика баг тус бүр орлоо.
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
3:42 AM
0
comments
Labels: Арга хэмжээ
2008/03/30
Гэгээн Муза 2008-Тойм
Хулангийн үдэш-Яруу найргийн тоглолт
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
5:09 AM
1 comments
Labels: Юм юмнаас
2008/03/26
Чех дэх Монголчуудын "Хаврын баяр"
12 дахь удаагаа зохион байгуулагдсан Чех Улсад амьдарч буй Монголчуудын дунд зохиогддог "Хаврын баяр" спортийн олон төрлийн тэмцээн Праг хотноо амжилтай болж өндөрлөө. Энэ жил сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн төрлүүдээр тамирчид оролцсон ба сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 20 баг, эмэгтэй 19 баг хурд хүчээ сорьж, мөн Польш улсад сурч буй оюутнуудын эмэгтэй баг оролцоод ирлээ.
Нийтдээ Чех улсад 9000 Монголчууд ажиллаж амьдардаг юм байна.
"Хаврын баяр"-ыг уламжлал болгон зохион явуулдаг оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ероое!
Сагсны алтан медалийн эзэд: Бланско баг
Сагсны алтан медалийн эзэд: Хийморь баг
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
2:03 PM
0
comments
Labels: Мэдээ
2008/03/17
"Мартын 8" үдэшлэг
Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баярыг тохиолдуулан ПМОХ-оос зохион байгуулсан цэнгүүн сайхан болж өнгөрлөө. Энд тэндэхийн баярууд давхцаад санасаныг бодвол цөөхөн хүн ирсэн нь нилээн хөдөлмөр гаргасан зохион байгуулагчидад чамлууштай л байлаа. 
Найз нараа дэмжиж, хүрэлцэн ирж хамтдаа нэгэн үдэшийг сайхан өнгөрүүлсэн хүрэлцэн ирсэн оюутнууддаа баярлалаа. Мөн хамгийн чухал хүмүүс болох, хөтөлбөрт хамтдаа оролцож хөл гар нийлж ажилсан Эрка, Батаа, Заяа, Насаа, Зоригоо, Нинко, Батялалт, Бачка, Billy, Багахүү, Онон, Мөөгий, Сайнаа,Хулан, Доогий,Хуяагаа нартаа баярласанаа илэрхийлье.







src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js">
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
1:29 AM
0
comments
Labels: Арга хэмжээ
2008/02/23
3сарын 8-ны Цэнгүүн!

Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр болон Цэрэг эрсийн баярыг тохиолдуулан ПМОХ-оос зохион байгуулж байгаа "Цэнгүүнд" та бүхнийг уръж байна!
Билетний үнэ: Оюутнууд 80злот Томчууд: 3сарын 3наас өмнө 140 злот, хойш 160злот
Хаяг: "Arco" клуб. ul.Bitwy Warszawskiej 1920roku, nr19,Warszawa
Мэдээллийг:503996026,603563399 утсаар лавлана уу!
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
10:20 AM
0
comments
Labels: Зарлал
2008/01/10
Энэ тэрүүгээр сонин юу байна?
Дуучин Отгоогийн "Чамд зориулья" хэмээх уянгын дуу гараад удаагүй байгаа билээ. Хэрвээ таньд байхгүй бол татаад аваарай!
Отгоо-Чамд зориулья
Дуучин Жавхлангын шинэхэн бүтээл. 
Жавхлан-Ээжийн минь чанасан цай
Алтан ураг-Made in Mongolia
Линкин Парк ийн Майк Шинода associate хийдэг Fort Minor хамтлагийн нэгэн цомог.
Tracklist:
01. Green Lantern Intro
02. 100 Degrees
03. Dolla
04. Bloc Party
05. S.C.O.M.
06. Remember The Name (Funkadelic Remix)
07. Bleach (Jimi Remix)
08. Spraypaint & Ink Pens
09. Petrified (Doors Remix)
10. Get It
11. Be Somebody
12. Respect 4 Grandma
13. There They Go (Green Lantern Remix)
14. All Night (Rush)
15. Nobody's Listening (Green Lantern Remix)
16. Cover And Duck
17. Remember The Name (Album Version)
18. Petrified (Album Version)
19. Outro
Татах
Линкин Парк нэгдэлийн хамгийн шилдэг дуунуудыг хийлээр тоглосон хэлбэрийг сонирхоно уу.
Татах
Линкин Парк нэгдэлийн сайн сайн дуунуудыг төгөлдөр хуур дээр тоглосоныг сонирхоно уу.
Татах
"Маск" продакшины хамгийн сүүлд гаргасан хошин шог.
Маск- Оюутан
Та бүхэнд мөн бусаддаа сонирхуулах зүйлс байвал коммэнт дээр линкийг нь үлдээгээд байгаарай!
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
5:49 AM
1 comments
Labels: Юм юмнаас
2008/01/06
12 сарын 26нд Краков хотноо...
Тэсэн ядан хүлээсэн шинэ жилийн баяр маань Краков хотноо сайхан болж өнгөрлөө.
Тус баярт алс холын орноос хүрэлцэн ирсэн өвлийн өвгөн түүний цасан охидод, Краков хотын авяаслаг сайн дурын уран сайханчид, цагаан пиджакт Гүрээ ахдаа, 50 Cent түүний бүх өрсөлдөгч нарт, мэдээж Dj дээ мөн зохион байгуулагч нартаа нийт хүрэлцэн ирсэн оюутнуудаас талрахсанаа илэрхийлье.
Олон залуу, шинэ зохион байгуулагчидын маань хувьд мөн цаашид анхаарах зүйлс байсан байхаа.
Тус өдөр уламжлал ёсоор ПМОХ-ны шинэ оны УЗ-ийн гишүүдийн хурал болж ПМОХ-ны тэргүүнээ сонгон, өмнөх жилийн ажилаа тайлагнаж, шинэ ондоо зохион байгуулагдах арга хэмжээ болон, бусад асуудлыг ярилцлаа.
Ингээд оюутан нөхдийнхөө итгэлийг хүлээн, ПМОХ-ний үйл ажилгаанд гар бие дүрэн оролцохоор сонгогдон гарч ирсэн УЗ-ын гишүүддээ ажилын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
4:06 PM
0
comments
Labels: Арга хэмжээ
2008 оны ПМОХ-ын Удирдах Зөвлөлийн гишүүд
Тэргүүн:
Ш.Есөнхишиг
Удирдах Зөвлөл:
Н.Багахүү (Варшав хот)
X.Батхишиг (Варшав хот)
Б.Батэрдэнэ (Краков хот)
Г.Билэгзаяа (Вроцлав хот)
А.Ганзориг (Лодз хот)
Б.Гэрэлзаяа (Вроцлав хот)
Я.Долзодмаа (Варшав хот)
Г.Мөнхгэрэл (Краков хот)
Х.Мөнхжаргал (Лодз хот)
Э.Мөнхэрдэнэ (Вроцлав хот)
Б.Уламбаяр (Краков хот)
Г.Отгонсүрэн (Краков хот)
Н.Эрдэнэчимэг(Варшав хот)
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
12:57 PM
2
comments
Labels: ПМОХ-ын Удирдах Зөвлөл


