2008/05/15

Гарын авлага (1-р хэсэг)

ПОЛьШ УЛСЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ
Польш Улсад улсын ба хувийн их дээд сургуулиуд байдаг. Хувийн сургуулуд 1990 оноос хойш нээгдэж эхэлжээ. 1998 оноос хойш мэргэжлийн улсын ба хувийн их сургуулиуд нээгдэж эхэлсэн ба эдгээр сургуулиуд нь оюутнууддаа мэргэжлийн дагуу боловсрол эзэмшүүлдэг байна. Үүнд 15 долоо хоногийн дадлага мөн туслана. Дээд сургуулиудад оюутнууд өдрийн, оройн, эчнээ ба eksternistyczne гэсэн системээр суралцаж болно. Гэхдээ үндсэн систем нь өдрийн сургалт юм.
Дээд сургуульд суралцаxын тулд польшийн MATURA, буюу Монголын 10-ын гэрчилгээтэй байх ёстой. Зарим сургуулиуд элсэн орох шалгалт авдаг бол зарим нь 10-ын гэрчилгээний голч дүнг харж элсэлт авдаг байна. Мөн шууд бүртгэдэг сургууль ч байдаг.Иймээс сургууль бүр шинэ оюутнуудаа элсүүлэх өөрийн журамтай байдаг байна.
Полшийн их, дээд сургуулиуд баклавар, магистр гэсэн 2 шугмаар явагдана.

Баклавар
Баклаврын зэргийг 3 жилийн мэргэжлийн дээд сургуулид суралцсанаар олж авна. Польшд ихэнхдээ багшийн коллежи (3 жилийн) баклавар зэрэг олгоно. Түүнээс гадна их сургуульд баклавар хамгаалж болно. Энэ 2 сургалтын гол ялгаа нь: их сургуульд цаашид зэргээ дээшлүүлэн үргэлжлүүлж сурах боломжтой. Үүнд магистрт ахин 2 жил суралцаж болно. Харин багшийн коллежид тэр болгон цаашид үргэлжлүүлэн суралцах боломж байдаггүй.

Магистр
Баклаврын дараа магистрт 2-3 жил суралцдаг.

ИХ СУРГУУЛь ТӨГСӨГЧИДИЙН МЭРГЭЖИЛИЙН ЗЭРЭГ
Бакалавр (licencjat): 3 – 3,5 жил үргэлжилдэг мэргэжлийн дээд сургууль.
Инженер: Зэргийг хамгаалахын тулд эдийн засгийн, газар тариалангийн эсвэл техникийн мэргэжлийн дээд сургуульд 4 – 4,5 жил суралцаж төгсөнө.
Магистр болон магистртай адил зэргүүд: боловсролын магистр, урлагын магистр, магистр инженер, магистр инженер архитект, эмч, шүдний эмч ба малын эмч) – зэргийг 5 жил суралцаж байж олно. Анагаахын ухааны их сургуулиудын магистр 6 жил үргэлжилнэ. Түүнээс гадна баклаврын зэрэгтэй оюутнууд 2 – 2,5 жил нөхөн суралцаад магистрийн зэрэг хамгаалж болно.
Дээрхи олон төрлийн магистрийн дипломыг авахын тулд оюутнууд их сургуулийнхаа сургалтын төлөвлөгөөний дагуу бүх хичээлүүдээ болон дадлага хийж, магистрийн ажлаа хамгаалж, дипломынхаа шалгалтаа өгсөн байх ёстой.

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ
Доктор – докторт суралцахын тулд заавал магистр эсвэл магистртай адил зэрэгтэй байх ёстой. Түүнэс гадна докторын ажилаа бэлдэж, хамгаалж, эцэст нь докторын шалгалтаа сайн өгөх хэрэгтэй.
Шинжлэх ухааны доктор (doktor habilitowany) – болохын тулд эхлээд заавал доктор зэрэгтэй байх шаардлагатай. Түүнээс гадна шинжлэх ухааны доктор болохын тулд өөрийн гэсэн мэргэжлээр эрдэмийн ажил бичиж, сайн хамгаалах ёстой. Доктор ба шинжлэх ухааны доктор зэргийг тусгайлсан дээд сургуулиуд болон эдгээр зэргийг олгох эрхтэй газрууд олгодог байна.
Проффесор – болохын тулд эхлээд заавал шинжлэх ухааны доктор байх шаардлагатай. Түүнэс гадна проффесорын зэргийг Бүгд Найрамдах Польш Улсын ерөнхийлөгч олгодог.

ИХ СУРГУУЛьД БАЙХ ХУГАЦАА
Бэлтгэл
Польшд суралцахаар ирсэн бүх оюутнууд польш хэлний бэлтгэлд суралцдаг. Хэлний курсд польшийн болон өөрийн орны тэтгэлгээр суралцаж буй оюутнуудаас гадна, хувиараа суралцаж байгаа оюутнууд мөн хамрагддаг.
Гадаад оюутнуудад зориулсан польш хэлний сургуулиуд Łódź, Lublin, Kraków, Wrocław, Warszawa зэрэг хотуудад байралдаг.
Бэлтгэлийн курс нь 2 янз байдаг: 1)Польш хэлний сайн мэдлэгтэй эсвэл польш хэлээр сургууль төгссөн хүүхдүүдэд зориулсан 1 сарын бэлтгэл курс.Тус курс нь 9 сард явагддаг ба шалгалт өгч төгсдөг. Үүнийг sesja orientacyjna гэж нэрлэдэг. 2)Бусад оюутнуудад зориулсан жилийн курс.
Польш хэлээр дунд сургууль төгссөн болон польш хэлний сайн мэдлэгтэй оюутнуудыг польш хэлний шалгалтанд хамруулж шууд 1-р курсд элсүүлдэг.
Польш хэлний бэлтгэл нь ирээдүйн оюутнуудыг польшийн их сургуулиудад суралцахад бэлтгэх ба олон орны сургалтын програмын зөрөөг арилгах зорилготой.
Жилийн курсд суралцах явцдаа оюутнууд, ирээдүйн их сургуулиа өөрсдөө сонгох боломжтой ба урд нь сонгосон мэргэжлээ өөрчлөх боломж бий.Үүнд ойролцоо мэргэжлүүдийг солиход хүндрэл багатай байдаг бол тэс өөр мэргэжлүүдийг солих бараг боломжгүй байдаг.
Бэлтгэлийн жилийн курсээ төгсөхдөө заавал шалгалт өгдөг.Хэрвээ шалгалтандаа унавал оюутнууд бэлтгэлийн жилийн курсээ давтан суралцах ба ийм үед тэтгэлэг олгодоггүй.

1 comment:

Dulguung said...

http://dulguuniiblog.blogspot.com оос дэлгэрэнгүй мэдээлэлийг авна уу