2008/05/23

ЭЛЧИН САЙДЫН УРИАЛГА


БНПУ-Д ОРШИН СУУГАА НИЙТ МОНГОЛЧУУДАД
2008 ОНЫ 6 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДӨР ЛЕНЧИЦА ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАХ "МОНГОЛЫН ӨДӨРЛӨГ- НААДАМ"-ЫН УРИАЛГА
2008 оны 5 дугаар сарын 15 Варшав хот
Хүндэт хатагтай/хоён Таныг 2008 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Польшийн Ленчица хотод зохион байгуулах "Монголын өдөрлөг- Наадам"-д хүрэлцэн ирэхийг урьж, наадмын комиссыг томилсон тухай тушаал, арга хэмжээний хөтөлбөрийн урьдчилсан төсөл, Ленчица хот орчмын зочид буудлуудын талаарх мэдээллийг үүгээр хүргүүлэв.
БНПУ-д ажиллаж амьдарч буй монголчууд ЭСЯ-тайгаа хамтран анх 2005 онд Калиш хотноо тус хотын захиргааны дэмжлэг туслалцаатайгаар Монгол наадмаа зохион байгуулсан нь уламжлал болж, энэ жил дөрөв дэх удаагаа БНПУ-ын төв хэсэгт орших- Ленчица хотод зохион байгуулахаар бэлтгэж байна. Манай ЭСЯ жил бүрийн наамдыг Польш улсад буй монголчуудын гүн туслалцаа, дэмжлэг, идэвхи, зүтгэлээр амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн наадмаа монгол уламжлал, түүх, соёлыг польш иргэдийн дунд сурталчлахад чиглүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Наадмын үер болох үдшийн цэнгүүнийг зохион байгуулах, хоол ундыг бэлтгэх, оролцох хүмүүсийн тоог урьдчилан гаргах шаардлагатай байгааг энэ ялдамд сонордуулья. Цэнгүүний билетийн үнийг тус хотын удирдлагатай тохиролцон ... злотоор тогтоосон бөгөөд оролцох хүмүүс 5 дугаар сарын 25-ны дотор ЭСЯ-наас билет худалдан авна уу.Билетийг Та өөрин биеэр болон суугаа муж, хот орчмын Комиссын гишүүдээр уламжлуулан худалдан авч болно. Мөн дээрх арга хэмжээний үер польшууд болон бусад орны төлөөлөгчид оролцох тул зочид буудал, хоноглох газрынхаа захиалгыг ойрын өдрүүдэд яаралтай хийхийг зөвлөе.
Ирэх наадамд Та үндэсний хувц саараа гоён ирж, идэвхтэй оролцон Монгол Улсаа сурталчлах үйлст өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна.
Жич: Наадмын нээлт 09:00 цагт болно.
Хүндэтгэсэн ,
ЭЛЧИН САЙД (гарын үсэг) О.ДАМБИЙНЯМ

No comments: