2010/02/14

Н.БАГАБАНДИ: "ЧАРМАЙЛТ бол амжилтын эх мєн"



Амжилт ололтын оргил єєд мацан авирахыг бодож мєрєєддєггvй залуу хvн энэ орчлонд
байхгvй байлгvй. Амжилт ололтыг хаа нэгтэйгээс хэн нэгэн ачтан буянтан хишиг болгон хайрладаггvй, тvvнийг эзэн хvн уйгагvй хичээл зvтгэлээрээ бvтээн дархлана. Тийм ч учраас аз жаргалыг тєрvvлэгч ээж нь хичээл зvтгэл мєн гэж хэлдэг байх. Тєрєлхийн авьяас билгээрээ амжилтын оргилд гарсан алдартнууд бий. Авьяас бол тэр болгонд заяагаад байдаггvй бурхны хишиг.


Гэхдээ л махран чармайн хєдєлмєрлєхгvйгээр дан ганц авьяасын хvчээр алдрын тавцанд хvрсэн суу билигтэн нэг ч vгvй. “Суу билиг эхлэлийг тавьж болно. Vйл хэргийг гvйцээхэд тэв¬чээр, хєдєлмєр хэрэгтэй”. Амжилтад аз хєтєлдєг гэж хэл¬дэг, боддог хvмvvс бий. Сугалаагаар гэнэт их мєнгє хожих нь аз мєн. Азыг буй болгон бvтээдэггvй, аз хvнд заяадаг, хааяа хааяахан азын тэнгэртэй аавын хvv, ээжийн охинд таарч тохиодог буян хишиг. “Амжилт гэдэг бол арван хувийн аз, ерэн хувийн хєлс” гэх vг байна. Тэгэхээр амжилтанд хvрэхийн тулд хєлсєє ахиухан дуслуулж хєдєлмєрлєх хэрэгтэй байх нь ээ. Амжилтад хvрсэн хvмvvс цаг бол алт гэдгийг маш сайн мэддэг, цаг хугацааг дээд зэргээр ашиглаж сурсан гайхамшигт дэглэмтэй байцгаасан. Цагийг vр бvтээлтэй ашиглаж сурсны ачаар шороон дээр сууж байсан олон хvн алтан дээр суусан жишээ захаас аван бий. Бусдаас ахиу хурдтай, илvv гавшгай байж тэднээс давсан амжилт олох магадлалтай. “Хурдан шуурхай байх нь аливаа vйл хэргийн амин сvнс нь байдаг”. Бvхнээс нягт нямбай, нарийн чамбай ажилладаг хvнд амжилтын бариа илvv ойрхон байна.

Ус чийггvйгээр євс ургамал ургадаггvйн адил гvйцэтгэх чадваргvй хvн амжилт олно гэж байхгvй. Цаг хугацаа, vйл ажлаараа шалгагдсан гvйцэтгэх чадварын ханш єндєртэй хэн ч гэсэн эрээд олдохгvй эрдэнэ гэдэг шиг эрэлт хэрэгцээтэй. Гvйцэтгэх чадвар сайтай байна гэдэг нь ажилсаг, хєдєлмєрч, бvтээлч, бас дээр нь санаачлагатай байхыг хэлнэ. Аливаа хvн нvдэнд харагдах гэж гvйж харайснаараа бус, нvдэнд харагдахуйц гvйцэтгэж бvтээснээрээ vнэлэгдэнэ. Хvмvvс чамайг хэрхэн vнэлж байна чи илvv ч vгvй, дутуу ч vгvй тийм л vнэлгээтэй. Хvн бvрт єєрийнх нь хийх ёстой ажил, гvйцэтгэх ёстой vvрэг бий. Хийх ажил, гvйцэтгэх vvргээ цаг хугацаанд нь, єєлєх зvйлгvй чамбай, голох юмгvй чанартай хийж, хэлсэн vгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн болох нь гvйцэтгэх чадвар сайтай хvмvvсийн нийтлэг дvр тєрх.

Чємгєє дундартал чармайн ажиллаж, хийж буй ажилдаа чин сэтгэлээ шингээн хєдєлмєрлєж байгаа хvн зорилгоо биелvvлж, зорьсондоо заавал хvрнэ. “Алдар хvнд, амжилт ололт єєд ганц зам хєтєлдєг. Энэ бол хєдєлмєр. Єєр замаар тvvнд хvрэхийг хvссэн хvн хулгайгаар хилийн худалдаа хийгчтэй адил”. Алс газарт хvрэхийн тулд олон уул даваа, ус мєрнийг гатлан, замын ачаалал зvдэргээг амсч мэдрэн очдог бол амжилтад хvрэхийн тулд олон сорилт шалгалт, бэрхшээл саадыг даван туулж, зовлон зvдэргээг шvд зуун гэтлэх хэрэгтэй болно. Саад бэрхшээл хvнийг сєхрvvлж туйлдуулахын тулд замд хєндєлсдєггvй, даван туулахын тулд байдаг юм. Саад бэрхшээлээс зvрхшээн шантрагч амжилт ололтын барианы зурхайд хvрч чадахгvй, замын хугаст эргэж хурган, зvрх алдан зогсож, зорьсондоо хvрэлгvй буцна. Тийм хvмvvсийг амжилтын наран хэзээ ч гийгvvлэхгvй.

Хvмvvс аян замд мордохдоо хаанаас гараад, хаагуур дайрч, хаана хvрэхээ тооцдогийн адил юунд, хэзээ, яаж хvрэхээ урьдчилан тєлєвлєх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл амжилтыг тєлєвлє. Би vvнийг заавал хийж чадна гэсэн эргэлзээ тээнэгэлзээгvй сэтгэл зvйн бэлтгэл, итгэл vнэмшилтэй болж байж алив ажил чинь амжилттай єндєрлєнє. “Итгэл, сэтгэлтэй хvн хамгийн хэцvv ажил дээр ч амжилт гаргадаг, харин хамгийн єчvvхэн эргэлзээнд автах л юм бол єнгєрдєг”. Ажлаа зєв эхлэх хэрэгтэй. Мордохын хазгай болж болохгvй. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай. “Эхлэл нь муу бол тєгсгєл нь тийм” гэсэн vг ч бий.

Эргэж буцсан, шийдэж чадахгvй эргэлзсэн хvмvvс амжилтаас байнга хоцордог. “Урьдчилан єєрийгєє ялагдсанд тооцдог хvн жинхэнэ тэмцэл эхлэхээс ємнє тал хувиар vнэнхvv ялагдсан байдаг”-ийн адил шийдэж чадахгvй эргэлзсэн хvмvvс хvрч болох амжилтынхаа тал хувийг ажлаа эхлээгvй байхдаа аль эрт алдсан байна. “Гол тєлєв vйл хийхээр шийдсэн хvмvvст амжилт ирдэг. Харин юмыг зєвхєн цэгнэн сууж, алгуурладаг хvмvvст амжилт ховор олддог”.

Амжилтад хvрэх зам хэзээ ч шулуун дардан байдаггvй. Азгvйтэл, бvтэлгvйтэл алхам тутам отож, сvvдэр мэт дагана. Бvтэлгvйтлийн хар бараан vvл хуран хуралдаж, дєтлєн ойртож байсан амжилтын нарыг тvр зуур халхлахад цєхєрч цочирдох хэрэггvй. Аадрын дараа нар манддаг жамтай. Нvvрлэн ирсэн бvтэлгvйтэлд бvдэрсэн ч тvvнээс сургамж авч, хашир суун, хєл дээрээ улам хvчтэй босч ирсэн хvн тэрхvv бvтэлгvйтлийн тєгсгєлийг амжилтын эхлэл болгон хувиргаж чадна. Эхний бvтэлгvйтэлдээ зориг мохон шантарвал, дараа дараагийн бvтэлгvйтлээс нуруугаа авсан морь шиг эмзэглэн халирч, бvтэлгvйтлийн ангалд босч ирэхгvйгээр ойчно. Амжилт зоригтныг дагана. Зориг зvрхгvй аймхайчууд эрсдэл хийх чадваргvй. Эрсдэл хийхгvйгээр амжилт олох нь гантай жилийн бороо шиг ховор тохиолдол. Эр зоригтой ухаалаг хєдєлж, эрч хvчтэй хичээн зvтгэж байж амжилтын оргил єєд алхам алхмаар дєхнє. Уйгагvй хулгана уулыг нvхлэнэ гэдэг шиг ямар нэг ажлыг хийж бvтээхээр уйгагvй чармайн ажилласан хvн амжилт олох нь эргэлзээгvй. “Зоригтой хєдєлсєн хvнд гол тєлєв амжилт тохиодог, харин хулчгар зан гаргаж, аливаа уршгаас байнга болгоомжилдог хvнд амжилт ховор олддог”.

Амжилт, залхуурал хоёр гал, ус мэт харш. Гараа хєдєлгєж, тархиа ажиллуулах дургvй залхуучуудаас амжилт ололт анч нохдод хєєгдсєн гєрєєс шиг зугатан зайлна. Ямар ч ажил, vйлдлийг хойш тавин алгуурлах буруу зуршил залхуучуудын бие сэтгэлийг хєдєлгєхгvйгээр баглаж хvлсэн байдаг. Єнєєдєр хийх ажлыг маргааш гэж, одоо хийх зvйлийг дараа гэж хойшлуулах тусам ам тостох амжилт тэр хэмжээгээр алслан холдсоор байна. Залхуурал бол хvнд буг мэт шvглэсэн адгийн гажгуудын эх vvсвэр билээ. Залхуу хvн гавьяат vйл бvтээж, гайхалтай амжилтанд хvрнэ гэж хий хоосон хvлээх, тэвнийн сvвэгчээр тэмээ сvвлэх хоёр ижилхэн vр дvнтэй. Гар хумхин зvгээр суух, дэр дэрлэн хажуулан хэвтэхээс єєрийг хийхгvй залхуу зангаас салахгvй бол хэнд ч хэрэггvй байсаар хатаж vгvй болдог хорт мєєг шиг хувь тавилан гунигтайгаар хvлээх болно.

Амжилт хариуцлагыг дага¬на. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, эрхэлсэн ажилдаа эзэн болдог хариуцлагатай хvн хэ¬¬зээд амжилтын эзэн байх тавилантай. Хариуцлагагvй хvнд хариуцуулсан ажлын хувь заяа, цоорхой хувинд ус хийх хоёр адилдаа адил. Эрхэлсэн ажлынхаа сайн, саар аль ч vр дvнг єєр хэнтэй ч хуваалцахгvй зєвхєн єєрєє хариуцлагыг нь vvрэхээр ажлын зохион байгуулалтыг хангах хэрэгтэй. Хариуцлагыг хагас дутуу vvрvvлсэн газарт сайнаа єєртєє нааж, саарыг бусдад нялзаах буруу сонирхол буглан vvрлэнэ. Хvмvvс ямар нэгэн зvйлд бvрэн хариуцлага vvрснээр илvv vр дvнтэй ажиллаж, авьяас чадвараа нээн дайчилж, улмаар амжилт олдог юм.

Биеийг амьд явуулах зvйл нь хоол унд бол сэтгэлийг амьд явуулах зvйл нь найдвар. Амжилт олно гэсэн найдварын галаа ямар ч нєхцєлд унтрааж болохгvй, найдварын гал vргэлж асаастай байх учиртай. Модны vндэс ялзарвал мєчир нь хатдаг шиг найдварын гал унтарвал амжилтын бvх мєчир тэр дороо хатаж, хумхийн тоос болон хийснэ. “Цєхєрч ч бай, эргэлзэж ч бай, инээж ч бай, ямагт найдаж байх хэрэгтэй”.

Саад бэрхшээлгvй, цэцэг бvрхсэн замаар шулуухан хурдалсаар амжилтын оргилд vсрэн дvvлэн хvрнэ гэж хєнгєн гоомой бодож тооцон, хий хоосон мєрєєдєж, єєрийгєє хуурах хэрэггvй. Амжилтад хvрэх бэрхшээл зvдэргээнт аян чиний сэтгэлийн хат, биеийн тэвчээрийг алхам тутам шалгах болно. Хэн vл шантарна, тэр зайлшгvй хvрнэ. Уул vзээгvй хормой шууж, ус vзээгvй гутал тайлагч тэвчээр муутай хvн амжилтын оргилд хvрэлгvй бэл хормойгоос нь буцдаг. Бэрхшээлийн ємнє сєгдєн сєхрєхгvй, тэвчээр заан даван туулж байж бахдам амжилтад хvрч єнгє алаглаж, баяр бялхсан мєчтэй учирна. “Амжилтыг амьдралдаа хvний хvрсэн байр сууриар тєдийгvй, амжилт олохын тулд тvvний даван туулсан саад тотгороор хэмжих хэрэгтэй”. Чармайн зvтгээд амжилт олж чадаагvй ч чадах бvхнээ хийсэн хvнийг зvй ёсоор vнэлэн хvндэтгэ. Хvн єєрийнхєє илvv мэддэг, илvv чаддаг, хичээн зvтгэж хvчлэн чармайсан тэр л салбартаа амжилтад хvрнэ. Сvр дуулиант, сvрдэм нvргээнт амжилтын оройд цойлон гарлаа ч амжилтаараа битгий сайрх, алдар хvндэд бvv мансуур, даруухан даруулгатай байцгаа!

No comments: