Монгол авто замын тал дээр түгжээ, соёлгүй жолооч, нарийн зам гээд өчнөөн асуудалтай. Бид ч үүндээ дасаад, ангайгаад, зохицоод сурчиж. Хотын нэг захаас нөгөө захруу ажилд явдаг хүмүүс автусанд нэг талдаа бараг 2 цаг зарцуулаад замдаа шахцалдаад, хэрэлдээд, стрессдээд сайхан сайхан..
Харин ойрд энийг нэг зохицуулах хэрэгтэйм шиг санагдаад толгой гашилаад сүйд. Одоогийн байгаа зам дээгүүрээ нилээн хэдэн гүүрэн зам, хурдны зам, гадар доогуураа урдаас хойшоо, баруунаас зүүнрүү 2 чигэлийн метро энэ тэр тавьчуул хичнээн сайхан. Би лав бээжингийн нэг захаас нөгөө захруу 30 хүрэхгүй, Шанхайд 40 хүрэхгүй минут явжийн. Ойрхон бол 5 -10 минут..
Гүүрэн зам мамаа болий гэхэд 2хон чиглэлийн метроны зам тавиад 2,3-аа байя гэхэд 5 минутын зайтай явуулахад л замын хөдөлгөөн түгжээд, таксидаад байдаг бүлэг нөхдийн тал нь алга болоод, хот бичкэн юм чинь нэг захаас нөгөө зах хүртэл 15 минут яваад ажилдаа пад. Монгол маань 2 сая 600 мянган хүнтэй. Үүний маань 1 сая гаран нь УБ-д амьдарч байна. Түгүүл УБ-н 500 мянган хүн өдөр бүр ажилдаа сажилдаг бол тэрнийх нь тал нь метродоод алга болчуул гөөмөн сайхан түгжрэл алга болох байхдаа. Одоо бензиний үнэ хаданд авираад байгаа юм чинь машинаа асаагаад, такси бариад явжаахаар 1000 төг ч юмуу төлөөд 10 минутын дотор ажилдаа очуул амар байх даа. Ингээд бодхоор метрогоор Улаанбаатарын авто замын нилээд том бэрхшээл, стрессийг арилгаж болмоор юм шигээ.
http://mikarito.blogspot.com/
Цааш нь унших...
2008/10/13
УБ-д метро тавьчих хоншоортой аавийн хүү байна уу???
Posted by
YeSoo
at
12:42 AM
2
comments
Labels: Юм юмнаас
2008/09/22
Зарлал (Бельгийн Вант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам)
Европын Улсууд дахь Монгол Оюутан Залуучуудын сагсан бємбєгийн аварга шалгаруулах III наадам 2008 оны 11 сарын 29, 30-ны єдрїїдэд Бельги Улсын Herentals хотын байгалийн сайхан бүрдсэн Netepark дахь Bloso-Centrum спортын цогцолборт болно.
Наадамд єнєєдрийн байдлаар ОХУ, Турк, Чех, Франц, Герман, Швед, Польш, Унгар, Швейцарь, Бельги зэрэг орны нийт 18 орчим баг оролцохоо мэдэгдээд байна.
Уг тоглолтыг Бельгийн Вант Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Бельги дэх Монголчуудын Холбоо, Бельги дэх Монголын Соёлын элч нар хамтран зохион байгуулж байгаа юм. Уг тоглолтын үер Европын улсуудад Монгол улсыг тєлєєлєн сууж байгаа Монгол Улсын Элчин сайд нарын чуулга уулзалт давхар болж байгаагаараа онцлог юм.
Оролцох багууд мэдүүлгээ 2008 оны 9 сарын 20-ны дотор багтаан ирүүлэхийг хүсч байна.
Оролцох багийн тєлбєр 70 евро, мєн тэмцээнд оролцогч бүрийн 80 еврогийн тєлбєр ( үүнд : 2 хоногийн зочид буудлын үнэ, 2 єглєєний цай, 2 үдийн хоол багтсан) Бельгийн Вант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 310-1039410-44 тоот дансанд 2008 оны 9 сарын 25-ны дотор багтаан шилжїїлнэ її
(Embassy of Mongolia; ING Bank, Agence Uccle Longchamp - Avenue Winston Churchill 11,1180 Brussels, Belgium; IBAN paper - IBAN BE55 3101 0394 1044; IBAN electronic - BE55310103941044; SWIFT CODE -BBRUBEBB).
Харилцах утас : +32 2 344 6974; +32 475 370 483; +32484 647 748
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Бельгийн Вант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны www.embassymongolia.be website-с үзнэ үү.
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
12:30 PM
0
comments
Labels: Зарлал
2008/09/17

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр
ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ
Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дүүс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.
Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн одоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хүлээсээр байгаа билээ. Бидний монголчууд тэртээх газар орон, шинэ ертөнцийг танин мэдэхийн эрмэлзэл жигүүртэй төрсөн ард түмэн. Илдний ирээр ертөнцийг хураасан хүлэг баатруудаас эхлээд ном, номхролд гэгээрэхээр Жагар, Төвдийг зорьж, бурхны ариун сургаалыг түгээсэн хувраг мэргэдийг хүртэлх өвөг дээдсийн минь нэр алдар дэлхийн түүхэнд дурайж буй. Сумын шуудангаар гараад Зөвлөлт Улс, Европ тивийг зорьсон ХХ зууны сэхээтнүүдээс эхлээд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэх малчин ардаа хүртэл ертөнцийг таньж, нүд тайлахыг оршин тогтнох хийгээд хөгжин дээшлэхийн нэгэн түлхүүр хэмээн эрт мэдэрсэн үндэстэн билээ, бид. Соёл иргэншлийн их ертөнцөд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэл эгээрлийн “түүчээ” нь Та нар маань мөн. Олж авсан боловсрол мэдлэгтээ итгэж, хаа ч болов нутагшин амьдрах чадвартаа найдаж одсон Та нарыгаа манай үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээх увидастай тэр хэсгийн төлөөлөл хэмээн бид гүнээ хүндэлдэг. Харийн нутаг, гадаад орчныг хөндлөнгөөс биш ойрын зайнаас, бүр дотроос нь харж нээсэн өнөө цагийн монголчуудын нүд Та нарынх л байсан. Хүмүүс урьд нь албан томилолт, арилжааны хэргээр л хааяа зорчдог байсан, эсвэл монгол хүн огт хүрч чадаагүй газар орон руу Та нар одсон. Хүний газар, гүний нутаг дахь монгол үндэстний нэгэн хэсэг, эзэн Чингисийн байгуулсан их голомтын тасархай нь Та нар маань билээ. Монгол гэдэг нэрийг толь бичгээс л харж мэддэг, мэдлээ гэхэд будилсан түүхийн бурангуй ойлголттой, аугаа дээдсийг минь “талын зэрлэгүүд” мэтээр төсөөлдөг харь хүмүүсийн дунд амьдрахаар явсан Та нарын эр зориг, аж амьдралын төлөөх гайхамшигт эрмэлзэл монгол хүний үр хойчдоо хэлэх үлгэр сургаал болон үлдэх учиртай. “Харь халуун хоёрт зүтгэж яваа аав ээжийнхээ, ах эгчийнхээ хөлс шингэсэн мөнгийг чихэр, бурамнаас өгөхгүй, эрдэм мэдлэгт зориулна” хэмээн өхөөрдөм гартаа ном тэвэрч суугаа хүүхдийг харахад хэний ч нүдэнд нулимс хурна аа. Та нар маань хүний газар хөлөө олж ажиллаж амьдраад зогсохгүй, эх орныхоо мянга мянган өрх бүлийг тэжээн тэтгэж, түм түмэн хүүхдийг сайхан ирээдүйтэй нь золгуулж байна. Та нарын хөлс шингэсэн мөнгөөр олон арван орон сууц ашиглалтад орж, зуу зуун гэр бүлийн амьжиргаа өөдлөн дэгжиж байдаг аа. Эзэн Чингисийн тал нутагт түгэн дэлгэрч, сумыг аймагтай, малчны хотыг нийслэлтэй нь холбон тэлж байгаа орчин үеийн холбоо мэдээллийн технологийн шинэчлэлийн үр дүн та нарт минь ч ач тусаа өгч, Монголынхоо тухай шинэ соргог мэдээ мэдээллээр байнга хангагдаж яваа гэдэгт итгэж байна. Манай эх орон өөрийн гэсэн нүдээр харвал өндийж, өөдөлж явна. Арван найман жилийн өмнө дундаж цалин 5 ам.доллар байсан бол өдгөө доод хэмжээг нь 100 болгон тогтоогоод байна. “Чамлахаар чанга атгах” хэмжээний л мөнгө. Ерөөс өнгөрсөн жилүүдэд бид бэрхшээл хүндрэл багагүй амссан ч, цөөнгүй амжилт олж бас чадсан. Үүнийгээ бид чамлах биш харин бататгах хэрэгтэй. Мөн даяаршин нягтарч байгаа хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэхийг хичээн чармайх ёстой. Хүн төрөлхтний гадаад бодлогын түүхэнд “Pax Mongolica” буюу “Монголын их энх амгалан байдал” гэсэн хэллэг хүртэл бий. Түүх сөхвөөс, бид дэлхийн хоёрдугаар дайнд ялагч гүрнүүдийн эвслийн бодитой гишүүний нэг байлаа. Өдгөө манай хөвгүүд Ирак болоод дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах их үйлсэд оролцож, даян дэлхийн амар амгаланд хувь нэмрээ оруулж байна. Бидний монголчууд хөгжлийнхээ эрэмбэ, эдийн засгийн далайцаараа тэргүүлэгч болж хараахан чадаагүй хэдий ч ертөнц дахины үйл хэрэгт хэр чинээгээрээ нэмэртэй яваа нь бидний бахархал. Хэдхэн хоногийн өмнө “Бээжин-2008” олимпоос манай тамирчид бидний мөрөөддөг байсан баяр хөөрийг бэлэглэж, энгэртээ хос алт, хос мөнгө, дөрвийн дөрвөн медальтай ирлээ. Энэ гайхамшигт цаг мөчүүдэд та нар минь эх орноороо хэчнээн их бахархаж “Би монгол хүн шүү” хэмээн хүний нутгийг цочтол хашгирмаар, цээжээ дэлдэн гүймээр байсныг би сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Би ч гэсэн та нараасаа ялгаагүй л байв даа. Ердөө гуравхан хоногийн өмнө Паралимпийн байт сурын төрөлд Баатаржав маань бас дахин алтан медаль зүүлээ. Олимп хэмээх хүн төрөлхтний спортын их наадам алив улс үндэстний цог хийморь, золбоо жавхлангийн хэмжүүр байдаг. Та бидний эх орны хийморь лундаа өөдөө байгааг цөмөөрөө харж урамшлаа. Та бидний эх орон Монгол Улс маань хөгжлийнхөө нэгэн том бэлчирт ирлээ. Энэ бэлчрийг аль гарцаар нь туулахаас хамаг юм хамаарах болоод байна. Манай орны ашигт малтмалын аугаа их нөөц баялаг, Евро-азийн ирээдүйн авто болон өнөөгийн агаарын замын уулзварт оршсон байрлал, ардчиллын үрээр бүрэлдсэн нээлттэй гадаад бодлого гэхчлэнгийн олон таатай хүчин зүйлс биднийг богино хугацаанд огцом өөдлөх, хөгжлийн дээд эрэмбэ рүү хөтлөх үүд хаалгыг нээж байна. Гэхдээ хаалга нээгдэж байгаа ч гэлээ, бид тэр хаалганы босгыг давж амжаагүй байна. Энэ алтан босгоор эвээ нийлүүлж, эрхэм хүслээ нийтгэн алхаж орох зорилгыг эш болгон МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулахаар бид зөвшилцөн шийдвэрлээд байна. Үүсэн ужгирсан бэрхшээлийг гэтэлж, өөдлөн дэвжихийн саруул замаар замнахын тулд бид нэгдсэн бодлого, нийлэн нягтарсан хүсэл зоригтой байх нь монгол түмэнд тохиосон түүхэн сонголтын өгөөжийг үр ашигтай амсан хүртэх гол нөхцөл мөн гэж үзсэний учир бид энэ алхмыг хийлээ. Бид эвтэй байхдаа ямагт хүчтэй байсан ард түмэн. Чухам тийм ч учраас монголчууд эв нөхөрлөлийг эрхмийн дээд гэж үзсээр ирсэн зон олон. Бие биеийн эрдэм ухаан, боломж нөөцөд түшиглэж, нэгэн санаа нэгдмэл зорилготой байх энэ монгол ухаан харийн нутагт аж төрөн суугаа Та бүхэнд ч хамаатай гэдгийг хэлүүлэх юун. Монголын үр сад эх орондоо ч, хүний нутагт ч дэм дэмэндээ амьдрах чин сэтгэлтэй байгаасай гэж миний бие хүсэж байна. Өнөөдөр Монголын иргэд дэлхийн өнцөг булан бүхэнд хүрчээ. Казахстан, Солонгос, АНУ-д хэдэн арван мянгаараа ажиллаж, амьдарч, сурч байна. Монгол хэлээр гардаг сайтуудаар орж байгаа хандалтыг ажиглавал дэлхийн 188 орноос өдөр болгон сэтгэлийн үгээ илгээж байгаа нь харагдлаа. Англи, Герман, Японоос эхлээд Тонга, Коста Рика, Сенегал улсаас хүртэл өдөрт зуугаас дээш хандалт бүртгэгдэж байх юм. Хүний газар зүтгэж, зовж олж байгаа олз ашиг чинь энд бидний халаасалж болохоос илүү байгаа учраас л та нар маань хүлэг морь янцгаасан хээр талдаа ирж чадахгүй байгаа билээ. Хүний нутагт дуссан хөлс чинь одоохондоо унасан газартаа унагаснаас ахиу үнэлэгдэж байгаа болохоор л Та хэд маань Цагаан сарын Шинийн нэгэнд цэнхэр хангайнхаа овоонд мөргөж чадахгүй бэтгэрч суугааг тань бид ойлгодог. Ингэж яваа нь та нарын буруу биш ээ. Хэрвээ зоригоо чангалан холыг зориогүй бол бэтгэртлээ санаж суугаа үр чинь хоолоор дутуу, жил жилийн Цагаан сарын идээ будаанаасаа “хүүгийн минь хишиг” хэмээн хадгалж байгаа аав ээж тань бэлээр гуцуу явах байсан. Та нар тэндээ хэр боломжоороо, ямар ч байсан энд байсантайгаа харьцуулахад “арай дээр” амьдарч байгаа болохоор эргэн харьж чадахгүй байгааг чинь бид мэднэ. Бас буурал дээдсээ буцах замд нь үдэж, Бурхны оронд залах ёсонд ирж чадалгүй элгэндээ бэтгэрсэн нь олон гэдгийг бас гадарлана. Учир нь, талын монгол айл шиг ирсэн зочин болгонд нохойгоо хорьж, үүдээ нээж өгч, цайгаа даргилуулдаггүй ихэмсэг гүрнүүдэд нуугдаж хаагдахын гачланг та нар минь амсаж яваа. Нэг гаргавал эргээд оруулдаггүй оньс хатуу үүдийг нь бүрмөсөн хаалгачихгүйн тулд тийнхүү зовлонгоо нууж, жаргалыг хурайлан суугааг чинь мэдэрч байна. Гэхдээ улс орноо, өрх бүлээ тэтгэн тэжээх гэж яваа ариун үйлс, үнэн сэтгэлийг тань монгол нутгийн тэнгэр Чингис хааныг ивээсэн шигээ ивээнэ ээ. Бас “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн эцэг дээдсийн ариун сургаалыг дагасны хүчинд болж, бүтэж яваагаа мартахын учиргүй биз ээ. Гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч яваа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах Монгол төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны нэгэн чухал зорилт байх болно. Та нартаа эдийн засгийн хийгээд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тусгаар Монголын иргэний тань хувьд эрх ашгийг чинь дээдлэн хамгаалах, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхэд тань туслах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлан батлуулахын төлөө би ажиллах болно. Улсын хийгээд өрх бүлийн орлого ундарч эхлэх сайхан ирээдүй бидэнд байна. Таны тэнд олдог мөнгийг энд адил хэмжээтэй авч чадахгүй ч ядаж талыг нь тоолон өвөртөлж болох боломж бүрдэж байна. Өнөөдөр авч чадахгүй гэлээ ч маргааш авч чадах боломж харагдаж эхлэв. Хэдийгээр бэрхшээл, хүндрэл чамгүй байгаа ч манангийн цаана мандах нар байгаа нь ойлгомжтой. Монголчууд мэдрэмжтэй, зөнтэй ард түмэн. Найман зууны тэртээ Онон голын хөвөөнд өнчин өрөөсний зовлон дунд загас, мангирханаар Тэмүүжин хүүгээ тэжээж суусан Өүлэн эх түүнийг хожмоо дэлхийн эзэн болохыг мэдэрч л байв даа. Аавын бийд хүн таньсан, агтын бийд газар үзсэн та нарын тус эх оронд чинь өдгөө хэрэгтэй байна. Та нар хөгжингүй улс үндэстний дотоодод хөндлөнгөөс орсон хүмүүс учраас тэдний хөгжлийн нууц, дэвшлийн гогцоог хэвшил, дэвшилдээ дассан өөрсдөөс нь илүү тод харж байгаа биз. Та бүхэн эх нутагтаа байгаа бидэнтэйгээ харьцуулахад хөгжлийн дээд эрэмбэ рүү шилжин, нүд тайлсан шинэ цагийнхан тул энд бидний юу нь болохгүй, ямар юман дээр буруутах гээд байгааг хамгийн соргог мэдэрч байгаа нь дамжиггүй. Та нар суугуул холын нутгаасаа уугуул төрөлх орон гэртээ нэг л сайхан өдөр эргэж ирнэ. Хүний газар бөхийж олдог мөнгийг эх орондоо гэдийж олдог болчихлоор аавын хүүхдүүд төрсөн голомт, өссөн үүрэндээ буцаж ирэлгүй хаачнам билээ. Тэр цагт та бүхний сурсан, мэдсэн бүхэн Монголын минь хөгжил дэвшилд алттай жишимгүй үнэтэй болохын учир энэ захидлыг илгээж байгаа юм. Сурсан мэдсэн гэхээр зөвхөн бакалавр, магистрийн диплом санаанд буудаг нь өрөөсгөл ойлголт биз ээ. Хүний газар ажиллаж амьдрахдаа сурсан харсан бүхэн, байшин шавардахаас эхлээд байгаль орчинд ээлтэй технологи эзэмших хүртэл, хүн хуурч, ажил оромдохыг жигшихээс эхлээд хуулийн хүрээнд амьдарч сурсан чинь хүртэл энд байгаа бидэнд хэрэгтэй болж байна. Архи дарсгүй амьдарч байсан аж төрөх хэвшлээс тань эхлээд ажиглаж мэдэрсэн бүхэн чинь бидэндээ үлгэрлэх жишээ болох нь байна. Нарны эрт, насны залууд газар үзэж нүд тайлсан хэсэг нь улс үндэстнийхээ хөгжлийн түүчээ болдог нь уламжлал. ХХ зуунд Монголын мянга мянган залуус хуучин Зөвлөлт Улс болон Зүүн Европын орнуудад боловсрол эзэмшсэн байдаг. Чухамдаа тэд л өнөөгийн тусгаар тогтносон, соёлжиж иргэншсэн Монгол орны хөгжлийн “түүчээ” болсон. Тэд боловсрол мэдлэгээр үлгэрлээд зогсоогүй боловсон амьдралын хэв маяг, эс ширхэг бүрийг биеэр дэлгэрүүлэгчид байлаа. Үе тэнгийнхэн нь тэднийг хүндэтгэн бахархаж, даган дуурайсаар соёлжиж, иргэншсэн билээ. Харин өдгөө та нарын ээлж ирж байна. Ази хэлбэрийн хөгжлийн удирдлагаас эхлээд Америк маягийн хөгжингүй ардчилал, Англи саксоны ёсорхуу шинэтгэл, аль нь давуу болоод онцлог шинжтэйг дотроос нь Та бүхэн харж байгаа билээ. Тэдний аль нь манайд дэвшил болохыг, аль эсвэл “монголчлоод” буруугаар эргүүлчих гэмтэйг ч бас бодолхийлэн тунгаасан болов уу. Чухам энэ үзсэн мэдэрсэн мэдлэгээрээ туслахыг эх орон чинь хүсэн хүлээж байна. Та нар ар гэр, ах дүүсийнхээ амь зуулгыг амжилттай тэтгэж ирсэн шигээ өдгөө эх орноо мэдсэн сурсан, харсан үзсэнээрээ гийгүүлэн мялаах цаг ирлээ гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
Тал нутагтаа өөрийн бизнесээ цэцэглүүлж, хүний газар хүйтэн халуунд зүдэн олдгоосоо илүү их баялгийг бүтээж, хишиг буяныг нь хүртэх, хурдан хөлгийн шандас шалгасан талаараа хуй салхи мэт дураараа давхин амсхийх цаг нэгэнт ойртжээ. Энүүхэн гүвээний цаана байгаа тэр цагийг авчрах их үйл хэрэгт та нарын минь оролцоо, зүтгэл үнэхээр хэрэгтэй байна.
Иймд Та бүхэн өөрсдийн санаж бодсон, ойлгож мэдэрсэн, олж харсан, ер нь Монгол эх орноо хөгжүүлэхэд яахын аргагүй нэмэр болно гэж үзсэн мэдлэгээ, тэр ч бүү хэл давтагдаж мэдэх алдаа завхралын талаарх сэрэмж сэлтээ, бага жижиг гэлтгүй бизнес хийх арга хөтөлбөр, бүтэн төслөөс эхлээд ганц өгүүлбэрт багтах саналаа хүртэл Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны press.office@prime.pmis.gov.mn эсвэл info@open-government.mn
хаягаар ирүүлнэ үү? Та нарыгаа санан хүлээх элгэн садан, эх орон, улс үндэстнийг тань төлөөлж хүндэтгэн ёсолсон, Монгол Улсын Ерөнхий сайд
Санжаагийн Баяр
2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, Улаанбаатар хот
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
3:40 AM
1 comments
Labels: Мэдээ
2008/06/22
"Буяны сэтгэлт хүү" сангийн нээлт фото сурвалжлага
Posted by
YeSoo
at
2:48 PM
0
comments
Labels: "Буяны сэтгэлт хүү " сан, Арга хэмжээ
2008/06/14
Сэтгэлд мөнхөрсөн андынхаа дурсгалд
Та бүхэн халуун, дулаан үгээ COMMENT-ээр үлдээнэ үү!
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
5:49 AM
2
comments
Labels: "Буяны сэтгэлт хүү " сан, Арга хэмжээ
2008/06/04
http://tbaasansuren.blogspot.com/
Хавтгай ертөнцөөр тэнэн явж байгаад Польшид Манай улсаас элчин сайдаар сууж байсан 15 дахь Элчин сайд Тугалхүүгийн Баасансүрэнгийн хувийн блог-ийг оллоо. Уг хүнийг Элчин сайд байснаар нь Польш дахь Монголчууд маань андахгүй.Харин сэтгүүлч, уран бүтээлч хүнийх нь хувьд хэр мэдэх бол оо!
Будаг нь ханхалсан өөрийн блог-тоо ноён Баасансүрэн Польшд Элчин сайдаар суух хугацаандаа өөрийн хийсэн бүтээснээ тухайн үед сэтгүүлчидэд өгч байсан ярилцлага, өөрийн бодол, эргэцүүлэлээр илхэн тусгажээ. Уран зохиолын олон сайхан блогууд, номын сангуудын интэрнет хаягыг ч мөн хавсаргасан байна лээ. Та бүхэн тус блог-оор нэг ороод гараарай!
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
2:51 PM
2
comments
Labels: Юм юмнаас
2008/05/23
ЭЛЧИН САЙДЫН УРИАЛГА
БНПУ-Д ОРШИН СУУГАА НИЙТ МОНГОЛЧУУДАД
2008 ОНЫ 6 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДӨР ЛЕНЧИЦА ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАХ "МОНГОЛЫН ӨДӨРЛӨГ- НААДАМ"-ЫН УРИАЛГА
Хүндэт хатагтай/хоён Таныг 2008 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Польшийн Ленчица хотод зохион байгуулах "Монголын өдөрлөг- Наадам"-д хүрэлцэн ирэхийг урьж, наадмын комиссыг томилсон тухай тушаал, арга хэмжээний хөтөлбөрийн урьдчилсан төсөл, Ленчица хот орчмын зочид буудлуудын талаарх мэдээллийг үүгээр хүргүүлэв.
БНПУ-д ажиллаж амьдарч буй монголчууд ЭСЯ-тайгаа хамтран анх 2005 онд Калиш хотноо тус хотын захиргааны дэмжлэг туслалцаатайгаар Монгол наадмаа зохион байгуулсан нь уламжлал болж, энэ жил дөрөв дэх удаагаа БНПУ-ын төв хэсэгт орших- Ленчица хотод зохион байгуулахаар бэлтгэж байна. Манай ЭСЯ жил бүрийн наамдыг Польш улсад буй монголчуудын гүн туслалцаа, дэмжлэг, идэвхи, зүтгэлээр амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн наадмаа монгол уламжлал, түүх, соёлыг польш иргэдийн дунд сурталчлахад чиглүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Наадмын үер болох үдшийн цэнгүүнийг зохион байгуулах, хоол ундыг бэлтгэх, оролцох хүмүүсийн тоог урьдчилан гаргах шаардлагатай байгааг энэ ялдамд сонордуулья. Цэнгүүний билетийн үнийг тус хотын удирдлагатай тохиролцон ... злотоор тогтоосон бөгөөд оролцох хүмүүс 5 дугаар сарын 25-ны дотор ЭСЯ-наас билет худалдан авна уу.Билетийг Та өөрин биеэр болон суугаа муж, хот орчмын Комиссын гишүүдээр уламжлуулан худалдан авч болно. Мөн дээрх арга хэмжээний үер польшууд болон бусад орны төлөөлөгчид оролцох тул зочид буудал, хоноглох газрынхаа захиалгыг ойрын өдрүүдэд яаралтай хийхийг зөвлөе.
Ирэх наадамд Та үндэсний хувц саараа гоён ирж, идэвхтэй оролцон Монгол Улсаа сурталчлах үйлст өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна.
Жич: Наадмын нээлт 09:00 цагт болно.
Хүндэтгэсэн ,
ЭЛЧИН САЙД (гарын үсэг) О.ДАМБИЙНЯМ Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
1:34 PM
0
comments
Labels: Зарлал
2008/05/15
Гарын авлага (1-р хэсэг)
ПОЛьШ УЛСЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ
Польш Улсад улсын ба хувийн их дээд сургуулиуд байдаг. Хувийн сургуулуд 1990 оноос хойш нээгдэж эхэлжээ. 1998 оноос хойш мэргэжлийн улсын ба хувийн их сургуулиуд нээгдэж эхэлсэн ба эдгээр сургуулиуд нь оюутнууддаа мэргэжлийн дагуу боловсрол эзэмшүүлдэг байна. Үүнд 15 долоо хоногийн дадлага мөн туслана. Дээд сургуулиудад оюутнууд өдрийн, оройн, эчнээ ба eksternistyczne гэсэн системээр суралцаж болно. Гэхдээ үндсэн систем нь өдрийн сургалт юм.
Дээд сургуульд суралцаxын тулд польшийн MATURA, буюу Монголын 10-ын гэрчилгээтэй байх ёстой. Зарим сургуулиуд элсэн орох шалгалт авдаг бол зарим нь 10-ын гэрчилгээний голч дүнг харж элсэлт авдаг байна. Мөн шууд бүртгэдэг сургууль ч байдаг.Иймээс сургууль бүр шинэ оюутнуудаа элсүүлэх өөрийн журамтай байдаг байна.
Полшийн их, дээд сургуулиуд баклавар, магистр гэсэн 2 шугмаар явагдана.
Баклавар
Баклаврын зэргийг 3 жилийн мэргэжлийн дээд сургуулид суралцсанаар олж авна. Польшд ихэнхдээ багшийн коллежи (3 жилийн) баклавар зэрэг олгоно. Түүнээс гадна их сургуульд баклавар хамгаалж болно. Энэ 2 сургалтын гол ялгаа нь: их сургуульд цаашид зэргээ дээшлүүлэн үргэлжлүүлж сурах боломжтой. Үүнд магистрт ахин 2 жил суралцаж болно. Харин багшийн коллежид тэр болгон цаашид үргэлжлүүлэн суралцах боломж байдаггүй.
Магистр
Баклаврын дараа магистрт 2-3 жил суралцдаг.
ИХ СУРГУУЛь ТӨГСӨГЧИДИЙН МЭРГЭЖИЛИЙН ЗЭРЭГ
Бакалавр (licencjat): 3 – 3,5 жил үргэлжилдэг мэргэжлийн дээд сургууль.
Инженер: Зэргийг хамгаалахын тулд эдийн засгийн, газар тариалангийн эсвэл техникийн мэргэжлийн дээд сургуульд 4 – 4,5 жил суралцаж төгсөнө.
Магистр болон магистртай адил зэргүүд: боловсролын магистр, урлагын магистр, магистр инженер, магистр инженер архитект, эмч, шүдний эмч ба малын эмч) – зэргийг 5 жил суралцаж байж олно. Анагаахын ухааны их сургуулиудын магистр 6 жил үргэлжилнэ. Түүнээс гадна баклаврын зэрэгтэй оюутнууд 2 – 2,5 жил нөхөн суралцаад магистрийн зэрэг хамгаалж болно.
Дээрхи олон төрлийн магистрийн дипломыг авахын тулд оюутнууд их сургуулийнхаа сургалтын төлөвлөгөөний дагуу бүх хичээлүүдээ болон дадлага хийж, магистрийн ажлаа хамгаалж, дипломынхаа шалгалтаа өгсөн байх ёстой.
МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ
Доктор – докторт суралцахын тулд заавал магистр эсвэл магистртай адил зэрэгтэй байх ёстой. Түүнэс гадна докторын ажилаа бэлдэж, хамгаалж, эцэст нь докторын шалгалтаа сайн өгөх хэрэгтэй.
Шинжлэх ухааны доктор (doktor habilitowany) – болохын тулд эхлээд заавал доктор зэрэгтэй байх шаардлагатай. Түүнээс гадна шинжлэх ухааны доктор болохын тулд өөрийн гэсэн мэргэжлээр эрдэмийн ажил бичиж, сайн хамгаалах ёстой. Доктор ба шинжлэх ухааны доктор зэргийг тусгайлсан дээд сургуулиуд болон эдгээр зэргийг олгох эрхтэй газрууд олгодог байна.
Проффесор – болохын тулд эхлээд заавал шинжлэх ухааны доктор байх шаардлагатай. Түүнэс гадна проффесорын зэргийг Бүгд Найрамдах Польш Улсын ерөнхийлөгч олгодог.
ИХ СУРГУУЛьД БАЙХ ХУГАЦАА
Бэлтгэл
Польшд суралцахаар ирсэн бүх оюутнууд польш хэлний бэлтгэлд суралцдаг. Хэлний курсд польшийн болон өөрийн орны тэтгэлгээр суралцаж буй оюутнуудаас гадна, хувиараа суралцаж байгаа оюутнууд мөн хамрагддаг.
Гадаад оюутнуудад зориулсан польш хэлний сургуулиуд Łódź, Lublin, Kraków, Wrocław, Warszawa зэрэг хотуудад байралдаг.
Бэлтгэлийн курс нь 2 янз байдаг: 1)Польш хэлний сайн мэдлэгтэй эсвэл польш хэлээр сургууль төгссөн хүүхдүүдэд зориулсан 1 сарын бэлтгэл курс.Тус курс нь 9 сард явагддаг ба шалгалт өгч төгсдөг. Үүнийг sesja orientacyjna гэж нэрлэдэг. 2)Бусад оюутнуудад зориулсан жилийн курс.
Польш хэлээр дунд сургууль төгссөн болон польш хэлний сайн мэдлэгтэй оюутнуудыг польш хэлний шалгалтанд хамруулж шууд 1-р курсд элсүүлдэг.
Польш хэлний бэлтгэл нь ирээдүйн оюутнуудыг польшийн их сургуулиудад суралцахад бэлтгэх ба олон орны сургалтын програмын зөрөөг арилгах зорилготой.
Жилийн курсд суралцах явцдаа оюутнууд, ирээдүйн их сургуулиа өөрсдөө сонгох боломжтой ба урд нь сонгосон мэргэжлээ өөрчлөх боломж бий.Үүнд ойролцоо мэргэжлүүдийг солиход хүндрэл багатай байдаг бол тэс өөр мэргэжлүүдийг солих бараг боломжгүй байдаг.
Бэлтгэлийн жилийн курсээ төгсөхдөө заавал шалгалт өгдөг.Хэрвээ шалгалтандаа унавал оюутнууд бэлтгэлийн жилийн курсээ давтан суралцах ба ийм үед тэтгэлэг олгодоггүй.
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
4:05 PM
1 comments
Labels: Гарын авлага
2008/05/07
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
БНХАУ-ын олон муж, хотод, түүний дотор Бээжинд бага насны хүүхдийн дунд “EV (entervirus) 71” гэх нянгийн халд-вараас үүдсэн амь насанд нэн аюултай өвчин огцом хурдтай тархаж байна. Ийм халдвар авсан хүүхэд халуурч гарын сарвуу, хөлийн ул, амны хөндийд цэврүү үсэрч, тууралт үүсдэг, даамжирвал энэ нь нүүрний хэсэгт тархаж, уушиг устах, булчин, шөрмөс ажиллагаагүй болох, чичрэг, менингит тусах, улмаар амь насаа алдахад хүргэдэг байна.
Өчигдрийн байдлаар тус улсын нийслэлээс бусад газар ийм халдвар авсан 4529 тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлж байсан бол өнөөдөр 11095 хүүхэд өвчилснөөс 26 нь нас барсан, Бээжин хотод л гэхэд 1482 гаруй хүүхэд өвчил-сөн, түүний дотор манай ЭСЯ, манай хүүхдүүдийн явдаг сургууль, цэцэрлэг байрладаг Чаоян дүүрэгт 279 хүүхэд өвчлөөд байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлж байна. Иймд хотын захиргаанаас нийслэлийн хүүхэд саатуулах газар, цэцэрлэг, бага сургуулийг түр хаах уриалга гаргаад байна. Энэ өвчин бага насны хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд халддаг нь тодорхой болжээ. Энэ сарын 4-ний өдөр БНХАУ-ын Эрүүлийг хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж энэ өвчнийг таслан зогсоох, цаашид тарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлж байна.
Иймд Монгол Улсын Элчин сайдын яамнаас өөрийн иргэдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
1. Энэ өвчин агаар, дуслын замаар болон бохир гар, түүнчилэн шүлс, ялгадас, хөлсөөр дамжин тарж байгаа тул хүүхдээ болзошгүй халдвар авахаас сэргийлж, дэлгүүр, хоолны газар, тоглоомын талбай, үзвэр, үйлчилгээний зэрэг олон нийтийн газраар явуулахгүй, ялангуяа нийтийн бие засах газар оруулахгүй байх, нийтийн зориулалттай зайрмаг, ундаанаас зайлсхийх;
2. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулах эсэхээ зөвлөлдөж шийдэх;
3. Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн анхан шатны шаардлагыг сахиулан, гэр орондоо агаар оруулж, хлорамины 3 %-ийн уусмалаар цэвэрлэгээ хийж, хаалганы бариулыг ариутган, хүүхдийн гар, хөл, амыг байнга угаалгаж хэвшүүлэх;
4. “EV 71” нян нь бүх улсад байдаг, дулааны улиралд идэвхждэг тул эх орондоо байгаа өөрийн хамаатан саданд хүүхдээ БНХАУ-д авч ирэхгүй байхыг зөвлөх;
5. Хүүхэд чинь халуурах, гар хөлөөр нь тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрмэгц тэр даруй эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БНПУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2008. 05. 07
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
3:46 AM
0
comments
ПОЛьШ ДАХь МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН IV ТЭМЦЭЭН, ВАРШАВ 2008
Польш дахь Монголчуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохиодог сагсан бөмбөгийн тэмцээн Варшав хотноо болж өнгөрлөө. Тэмцээнд эрэгтэй 9 баг эмэгтэй 3 баг орсоноос эрэгтэйчүүдээс Вроцлав хотын 1р баг 1р байранд, 2р байранд Варшав хотын "Барс" баг, 3р байрнд Вроцлав хотын 2 баг тус бүр орлоо. Харин эмэгтэйчүүдийн энэ удаагийн цомыг Лодз хотын "Speed" баг хүртэж, 2р байранд Краков, 3р байранд Атлантика баг тус бүр орлоо.
Цааш нь унших...
Posted by
YeSoo
at
3:42 AM
0
comments
Labels: Арга хэмжээ
















